Бидний тухай
Багш ажилтан
Монгол улсын их сургууль эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдах зорилгоор Эрдэм шинжилгээний менежментийн мэдээллийн систем (ЭШММС), Төслийн менежментийн мэдээллийн системийг (ТММС), Бүтээлийн хулгайгаас сэргийлэх систем (БХСС) зэргийг 2015 оноос тодорхой хэмжээнд нэвтрүүлэн ажиллаж байгаа болно. ЭШММС нь Монгол улсын их сургуульд мөрдөгддөг МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 11, 12, 15-р бүлэг заалтад байх бизнес процессыг хэрэгжүүлсэн байдаг. ТММС нь голчлон МУИС-ийн Судалгааны санхүүжилтийн журмыг хэрэгжүүлсэн болно. Эдгээр мэдээллийн системүүд хоорондоо нягт уялдан ажилладаг болгоход одоогийн хэрэглэгчдийн шаардлагад нийцтэй нэмэлт хөгжүүлэлт шаардлагатай байна. Мөн эдгээр мэдээллийн системд ороогүй бусад бизнесийн процессыг тодорхойлж програм хангамжийн хэрэглэгчийн шаардлагыг боловсруулах хэрэгтэй байна. Энэ төслөөр дээрх гурван системүүд нэгдэж ажиллахад шаардлагатай нэмэлт хөгжүүлэлт хийхэд шаардагдах хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох зорилготой.

Түлхүүр үгс: