МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS206
Багц цаг: 1

Товч агуулга

Цахилгаан статик орон, Тогтмол гүйдлийн гүүр, Микроамперметрийн хэмжих хязгаарыг ихэсгэх, Потенциалын ялгаврыг абсалют аргаар тодорхойлох, Бодисийн диэлектрик нэвтрүүлэх чадварыг хэмжих, Цахилгаан тогтмолыг хэмжих, Жижиг цахилгаан цэнэгийг Милликены аргаар тодорхойлох, Соленойдын соронзон орон, Ферросоронзонг судлах, Дэлхийн соронзон орны хэвтээ байгуулагчийг хэмжих, Бүрэн хэлхээний Омын хуулийг шалгах

Зорилго

Энэ хичээл нь механик, цахилгаан соронзоны хичээлээр үзсэн онолын мэдлэгийг бодитоор хэрэглэх, цахилгаан соронзоны хуулиудыг туршлагаар хэмжиж шалгах, төрөл бүрийн хэмжигч багажийг цахилгаан хэлхээнд угсрах чадвар олгох зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч цахилгаан соронзоны гол хуулиудын практик хэрэглээг судалж, онолын мэдлэгээ бататгах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS205
Багц цаг: 3

Товч агуулга

Цахилгаан цэнэг. Кулоны хууль. Цахилгаан статик орон, хүчлэг ба потенциал, тэдгээрийн холбоо. Суперпозицийн зарчим. Вакуум, диэлектрик, дамжуулагч дахь цахилгаан орон. цахилгаан багтаамж, Цахилгаан орны энерги. Тогтмол цахилгаан гүйдэл. Омын хууль, Жоуль-Ленцийн хууль, Төрөл бүрийн орчин дахь цахилгаан гүйдэл, Соронзон орон, соронзон орны хүчлэг ба индукцийн вектор. Вакуум дахь соронзон орон, Амперийн хууль, Био-Савар-Лапласын хууль. Бодисын соронзон чанар, Соронзон орон дахь бодис. Цахилгаан соронзон индукцийн үзэгдэл, харилцан индукц. Максвеллын тэгшитгэлийн систем, интеграл ба дифференциал хэлбэр. Цахилгаан ба соронзон орон дахь цэнэгт бөөмийн хөдөлгөөн, Цахилгаан соронзон хэлбэлзэл ба долгион.

Зорилго

Энэ хичээл нь дунд сургуульд болон МУИС-ийн ерөнхий суурь дотор үзсэн физикийн хичээлийг цахилгаан ба соронзоны чиглэлээр нарийвчлан давтан гүнзгийрүүлэн судлах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч ерөнхий физикийн цахилгаан ба соронзон хэсгийг агуулгад тусгагдсаны дагуу сайтар гүнзгийрүүлэн судалж физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд дараагийн шатны хичээлийг үзэх нөхцөл бүрдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS101
Багц цаг: 3

Товч агуулга

Физикийн судлах зүйл, судалгааны арга, Физикийн судалгааны салбарууд ба бусад шинжлэх ухааны хоорондын холбоо, Физикийн салбарууд, Физик ойлголт ба хэмжигдэхүүн, Вектор ба скаляр хэмжигдэхүүн, Хэмжилт ба харьцуулалт, хэмжигдэхүүний нэгж, хэмжээс, Нэгжийн системүүд, Координатын систем, Тооллын систем, Хөдөлгөөн, хөдөлгөөний төрлүүд, хөдөлгөөний хуулиуд, Харилцан үйлчлэл, хүч, хүчний төрлүүд, Галилейн харьцангуйн зарчим, инерцийн хүч, Ажил, чадал, Энерги, Импульс, хадгалагдах хуулиуд, мөргөлдөөн, Эргэлдэх хөдөлгөөн, инерцийн момент, хүчний момент, импульсийн момент, Таталцлын хууль, Бодисын төлөв, төлөвийн шинж чанар, төлөвийн параметрүүүд, Бодисын бүтэц, молекул кинетик онолын үндэслэлүүд, Хатуу биеийн деформац, Хий,шингэний шинж чанар, Нягт ба ба даралт, Хий ба шингэний өргөх хүч, Хий шингэн дэх хөдөлгөөн, Дулааны физик, Дулааны процесс, Термодинамикийн хуулиуд, Хэлбэлзэл ба долгион, Дуу, Цахилгаан орон ба хүч, цахилгаан орны энерги, багтаамж, Гүйдэл ба эсэргүүцэл, Тогтмол гүйдлийн хэлхээ, Омын хуулийн хэлбэрүүд, Дамжууллын электрон онол, Соронзон орон, Индукцийн үзэгдэл, Хувьсах гүйдэл, цахилгаан соронзон долгион, Геометр оптикийн хуулиуд, Гэрэл ойх ба хугарах, Толь ба линз, Призм, гэрлийн дисперс, Интерференц, дифракц, туйлшрал, гэрлийн сарнил, Оптик багаж, гэрлийн хурд, Эйнштейны харьцангуйн зарчим, Масс энергийн холбоо, Абсолют хар биеийн цацаргалт, Фотоэффект, Гэрлийн хоёрдмол шинж чанар, Тодорхойгүйн зарчим, Атомын загвар, Атомын спектр, Борын онол, Устөрөгчийн атом, Атомын цацаргалт, сектр, Лазер, Цөмийн бүтэц, шинж чанар, холбоосын энерги, Радиоидэвхит чанар, Цөмийн урвал, хэрэглээ, Цөмийн задрах ба нэгдэх урвал, Эгэл бөөмс ба үндсэн харилцан үйлчлэлүүд.

Зорилго

Энэ хичээл нь дунд сургуульд үзсэн физикийн хичээлийг давтан гүнзгийрүүлж физик ба байгаль шинжлэлийн холбоо, шүтэлцээг тогтооход болон байгалийн шинжлэлийн бусад салбарууд, хавсарга судлал, инженерийн мэргэжилд өргөн хэрэглэгддэг физикийн хууль зүй тогтол, арга зарчмуудыг судалж эзэмшихэд зориулагдсан.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS425
Багц цаг: 3

Товч агуулга

Плазмын үндсэн шинж чанар, Байгаль дахь тархалт, Плазмын үндсэн асуудал, плазмын шалгуур, Иончлогдсон хий ба плазм, плазмын параметрүүд, плазмын ангилал, плазмын төрлүүд, Хийн ниргэлэг, ниргэлгийн плазм, Цэнэгт бөөмийн хөдөлгөөн, Нэгэн төрлийн орон дахь цэнэгийн хөдөлгөөн, Стационар бус орон дахь хөдөлгөөн, Плазмын загвар, Гидродинамик плазм, Плазм дахь хэлбэлзэл, Плазм дахь долгион, Плазмын кинетик онолын элементүүд, Плазм дахь элементар процессууд, Лабораторийн плазм, түүний хэрэглээ, Тэнцвэр ба тогтворгүй байдал, Плазм дахь шугаман бус процессууд ба долгионууд

Зорилго

Энэ хичээл нь физикийн мэргэжлийн суурь хичээлүүд дотор үзсэн ерөнхий болон онолын физикийн хичээлүүдийг үндэслэн бодисын нэгэн төлөв болох плазмын шинж чанар, түүн дотор явагдах процессууд, плазмын хэрэглээг нарийвчлан гүнзгийрүүлэн судлах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч мэргэшлийн мэдлэг чадвараа хөгжүүлж плазмын физикийг хөтөлбөрийн агуулгад тусгагдсаны дагуу судалж физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх, плазмын физик, түүний практик хэрэглээний талаар нарийвчилсан мэдлэг эзэмшиж энэ чиглэлээр дараагийн шатны сургалтанд суралцах нөхцөлөө бүрдүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS621
Багц цаг: 3

Товч агуулга

Плазмын үндсэн ойлголт, плазмын параметрүүд, Плазмын төрлүүд, Плазмын реактор, тэжээл үүсгүүр, Плазмд явагдах химийн урвалууд, Плазмохимийн кинетик, термодинамик, электродинамик, Плазмыг оношлох аргууд, Оргоник биш материалыг плазмаар боловсруулах, Металлургт хэрэглэх, Плазмаар гадаргуу боловсруулах, микроэлектроникийн үйлдвэрт хэрэглэх нь, Плазмаар гадаргуу боловсруулах, микроэлектроникийн үйлдвэрт хэрэглэх нь, Тоосонцорт плазм, нанобөөмс, нано хэмжээст материал гарган авах, Органик болон полимер материалыг плазмаар боловсруулах, Плазмаар түлшний элемент гарган авах, Плазмын технологи энергийн үүсгүүр болох, Лазер ба гэрлийн үүсгүүрт плазмыг хэрэглэх, Плазмын технологиор орчны хог хаягдлыг бууруулах, Биологи ба анагаах ухаанд плазмын технологийг хэрэглэх

Зорилго

Энэ хичээл нь мэргэжлийн суурь хичээлүүд дотор үзсэн ерөнхий болон онолын физикийн хичээлүүд түүнчлэн плазмын физикийн үндэс зэрэг мэргэшлийн хичээлүүдийг суурь болгон авч бодисийн нэгэн төлөв болох плазмын шинж чанар, түүнд явагдах процессууд, плазмыг лабораторид гарган авах аргууд, электроникийн аж үйлдвэр, материал боловсруулалт, анагаах ухаан, металлург зэрэг олон салбар дахь плазмын хэрэглээг нарийвчлан судлах зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч хичээлийн агуулгад тусгагдсаны дагуу плазмд явагдах процессууд, плазмын технологийн тал бүрийн хэрэглээг сайтар гүнзгийрүүлэн судалж плазмын физикийн цогц мэдлэгээ бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд дараагийн шатны хичээлийг үзэх нөхцөл бүрдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS622
Багц цаг: 3

Товч агуулга

Плазмын талаарх ойлголт мэдлэгээ орчлон ертөнц байгаль дахь плазмын мэдлэгээр баяжуулан тэлнэ. Нар ба сансрын плазмд явагдах физик үзэгдлүүдийг харилцан холбоо хамааралд нь авч үзнэ. Нарны системийн соронзон орон, нар ба сансрын плазмын цацаргалт, нар ба сансрын плазмын цацаргалт, нарны титэмд явагдах плазмын үзэгдэл, нар ба сансрын плазм дах электроны цацраг, энэхүү плазм дах ионы цацраг ба цахилгаан соронзон тогтворгүйжилт зэрэг сэдвийг судлана.

Зорилго

Орчлон ертөнцийн бүтэц тогтоцийн төсөөлөл загвар дээр тулгуурлан, нар ба сансрын плазмыг байгаль дах нийлмэл үзэгдлүүдийн харилцаа холбоонд нь авч үзэх, орчин үеийн астрофизикийн плазмын судалгааны ажлын зарим үр дүнгүүдтай танилцуулах, энэхүү плазмд явагдах физик процессуудыг судлан мэдэх зорилготой. Энэ хичээлийг судалсанаар цаашид плазмын технологийн чиглэлээр судалгааны ажил хийхэд тус дэм болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус
Индекс: NSCI602
Багц цаг: 3

Товч агуулга

нэ хичээлийг судалсанаар дараах арга барилд суралцана: Судлаачийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж тайлагнахад хэрэглэдэг шинжлэх ухааны аргазүйн нэг бол метрологийн үнэлгээ юм. Түүнчлэн сургалт, үйлдвэрлэлийн бүхий л салбарт тооцоолон бодох хэрэглээний программуудыг эрчимтэй хэрэглэх болсонтой холбогдуулан судалгаа шинжилгээний ажилд математик-статистикийн аргуудыг өргөн хэрэглэх болжээ. Эрдэм шинжилгээний цогц судалгаа нь дээжийг сонгон авах, цуглуулах, хадгалах, анализын үндсэн дээжийг бэлтгэх, туршилтын үе шатууд, тооцоо, үр дүнгийн боловсруулалт болон хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн үндсэн үе шатуудааас иж бүрэл болно. Энэ үе шатуудаас дээжийг сонгон авах, цуглуулах, хадгалах зэрэг нь анализад нэн чухал байдаг. Түүнчлэн уламжлалт арга (жишээ нь туршилтын зохистой нөхцлийг тогтооход хэд хэдэн факторыг тооцох шаардлагатай байдаг ба үүнд нэг факторыг өөрчлөн бусад факторуудыг тогтмолоор тооцон туршилтыг ээлж дараалан явуулдаг) нь олон үе шат дараалсан, цаг хугацаа, эдийн засгийн хувьд үр ашиггүй нүсэр ажил болдог. Туршилтын загварчлалыг оновчтой төлөвлөн загварчилснаар хамгийн цөөн боломжит туршилтаар эдгээр бэрхшээлүүдийг даван туулах бүрэн боломжтой юм.

Зорилго

​Сорил туршилтын үр дүнг боловсруулах математик-статистик боловсруулалтын үндсэн нэр томъёо болон метрологийн аргуудтай танилцан практикт хэрэглэх арга барил эзэмших; ​Метрологийн үндсэн нэр томъёоны цэгцтэй ойлголттой болно; ​Өөрийн судалгааны ажилд хэмжилтийн үр дүнгийн статистик үнэлгээг хэрэглэх аргад суралцана; ​Судалгааны ажлын явц дахь алдааг үнэлэх, дисперсийн анализын тусламжтайгаар туршилтыг төлөвлөн загварчлах чадвар эзэмшинэ; ​Шугаман хамаарлын статистикийн үндэстэй танилцана;​





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар