МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Development and modification of radio-absorbing composite materials based on mixed fabrics modified with carbon clusters
Бүртгэлийн дугаар: P2023-4449
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Мөнгөн дүн: 36.0 сая ₮
Хугацаа: 2023.01.01 - 2025.12.30
Захиалагч: Боловсрол шинжлэх ухааны яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэ төслийг Беларусь улсын Үндэсний Шинжлэх ухааны академийн харьяа Физик техникийн хүрээлэн болон Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын харьяа Физикийн тэнхимийн багш судлаачид, мэргэжилтнүүд хамтран хэрэгжүүлнэ. Харилцааны холбооны шинэ, өндөр хурдтай технологи хөгжиж амьдралд нэвтрэхийн хэрээр цахилгаан соронзон долгионоос хамгаалах, түүний амьд организмд учруулах нөлөөг судлах, хорт нөлөөг нь багасгах чиглэлтэй судалгаа явуулах хэрэгцээ шаардлага өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар үүрэн холбооны суурин станцуудын цахилгаан соронзон орны хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг олон улсын хэмжээнд идэвхтэй судалж байна. Үүрэн холбооны суурин станцаас ялгарч буй цахилгаан соронзон долгионы эрчим нь бага боловч үүнд хүн ам байнга тасралтгүй өртөж байдаг. Үүнийг багасгаж хорт үр дагаврыг алга болгохын тулд бие махбод дээр ирж байгаа цахилгаан соронзон ачааллыг бууруулах хэрэгтэй. Үүний тулд хүний бие дээр ирж байгаа богино долгионы цацрагийг биед орохоос нь өмнө шингээж авдаг материалыг хөгжүүлэх шаардлагатай юм. Ийм ч учраас богино долгионы цацрагаас хамгаалж чадах хамгаалалтын төхөөрөмж, хэрэгслийг хөгжүүлэхэд дэлхий даяар ихээхэн анхаарч байдаг. Бид энэ төслөөр бие махбод дээр тусаж болох цахилгаан соронзон долгионыг биед хүрэхээс нь өмнө шингээж авдаг материалыг судалж хөгжүүлэх зорилт тавьж байгаа юм. Энэ хамтарсан судалгааны ажлын зорилго нь полимер хольц бүхий даавуунд металл болон нүүрстөрөгчийн кластераар модификац хийх замаар бий болгосон нийлмэл (композит) материалыг судлах, энэ судалгааг үндэслэн цахилгаан соронзон долгионыг шингээж статик орныг сулруулах чанартай шинэ материалыг гарган авах, шинж чанарыг судалж тогтоох зорилготой. Энэ судалгааны хүрээнд шингээгч хольцот материалын бүтцийн онцлог шинж чанар, синтезийн механизм болон фазын өөрчлөлтийн зүй тогтлыг тогтоох, тэдгээрийг янз бүрийн схемээр үүсгэж богино долгионы цацрагийг шингээх шинж чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдийг олж тогтоох судалгаа гүйцэтгэнэ.

Abstract

This project will be jointly implemented by teachers, researchers and experts of the Institute of Physics and Technique, the National Academy of Sciences of Belarus and the Department of Physics under the Division of Natural Sciences of the School of Science of the University of Mongolia. With the development of new high-speed communication technologies and its entering into life, the need for research on protection against electromagnetic waves, the study of their effects on living organisms, and the reduction of their toxic effects is increasing day by day. Currently, the negative impact of the electromagnetic field of mobile communication stations on the health of the population is being actively studied in the international arena. Although the intensity of the electromagnetic waves emitted by fixed cellular stations is low, the population is constantly exposed with them. In order to reduce and eliminate its harmful effects, it is necessary to reduce the electromagnetic load on the body. For this, it is necessary to develop materials that absorb microwave radiation coming to the human body before it enters the body. For this reason, there is a lot of attention around the world to develop protective devices and equipment that can protect against microwave radiation. With this project, we aim to research and develop materials that absorb electromagnetic waves that can hit the body before they reach the body. The purpose of this joint research work is to study the composite material created by modifying the fabric with a polymer mixture with metal and carbon clusters, based on this research, to obtain a new material with the quality of absorbing electromagnetic waves and weakening the static field, and to determine its properties. Within the framework of this research, research will be carried out to determine the characteristics of the structure of mixed materials, the mechanism of synthesis and the regularity of phase changes, and to find out the factors affecting the properties of absorption of microwave radiation by creating them in various schemes.

Түлхүүр үгс:
Кластеры-углерода
лазерное-воздействие
структура
элементный-анализ
абсорбция
электронный-парамагнитный-резонанс
Англи нэр: Research of material properties generated in discharge region in various environment
Бүртгэлийн дугаар: P2017-2357
Санхүүжүүлэгч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Мөнгөн дүн: 49.0 сая ₮
Хугацаа: 2018.04.24 - 2022.06.05
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Энэ суурь судалгааны сэдэвт ажлаар нам температурын плазмыг төрөл бүрийн орчин дотор ниргэлгийн процессоор үүсгэж энэ процессын үед үүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийг судлах зорилготой. Төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалаар хийсэн электродын хооронд ниргэлэг явуулахад янз бүрийн дисперстэй материал үүсдэг. Тухайлбал, фуллерен, нанохоолой, молекуляр кластер, файбэр зэргийг үүнд хамруулж болно. Үүнээс гадна ниргэлэг явагдаж байгаа орчныг өөрчлөн төрөл бүрийн органик материал гарган авч болдог. Ийм замаар бий болгосон материал нь байгаль дээр шууд оршдоггүй эсвэл техник, технологийн хувьд өндөр ач холбогдол бүхий онцгой шинж чанартай байдаг учраас судлаачдын сонирхолыг ихээр татаж байдаг судалгааны объект юм. Ийм учраас төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалуудаар хийсэн электродын хооронд явагдах ниргэлгийн явцад үүсэн бий болж байгаа бүтээгдэхүүний шинж чанарыг судалж тэдгээрийг гарган авах горимын талаарх судалгааг ниргэлгийн параметрүүдээс хамааруулан явуулна. Гарган авсан ниргэлгийн бүтээгдэхүүний механик болон физик шинж чанарыг судлан тогтооно. Мөн ниргэлгийн явцад үүссэн нийт бүтээгдэхүүний дотроос тодорхой бүтээгдэхүүнийг ялган авах судалгааг хийж аргачлалыг боловсруулна.

Abstract

Энэ суурь судалгааны сэдэвт ажлаар нам температурын плазмыг төрөл бүрийн орчин дотор ниргэлгийн процессоор үүсгэж энэ процессын үед үүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийг судлах зорилготой. Төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалаар хийсэн электродын хооронд ниргэлэг явуулахад янз бүрийн дисперстэй материал үүсдэг. Тухайлбал, фуллерен, нанохоолой, молекуляр кластер, файбэр зэргийг үүнд хамруулж болно. Үүнээс гадна ниргэлэг явагдаж байгаа орчныг өөрчлөн төрөл бүрийн органик материал гарган авч болдог. Ийм замаар бий болгосон материал нь байгаль дээр шууд оршдоггүй эсвэл техник, технологийн хувьд өндөр ач холбогдол бүхий онцгой шинж чанартай байдаг учраас судлаачдын сонирхолыг ихээр татаж байдаг судалгааны объект юм. Ийм учраас төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалуудаар хийсэн электродын хооронд явагдах ниргэлгийн явцад үүсэн бий болж байгаа бүтээгдэхүүний шинж чанарыг судалж тэдгээрийг гарган авах горимын талаарх судалгааг ниргэлгийн параметрүүдээс хамааруулан явуулна. Гарган авсан ниргэлгийн бүтээгдэхүүний механик болон физик шинж чанарыг судлан тогтооно. Мөн ниргэлгийн явцад үүссэн нийт бүтээгдэхүүний дотроос тодорхой бүтээгдэхүүнийг ялган авах судалгааг хийж аргачлалыг боловсруулна.

Түлхүүр үгс:
цахилгаан-орон
ниргэлэг
нуман-ниргэлэг
бөөмцөр
нанохоолой
органик-материал
олон-фазтай-систем
дисперсит-орчин
фуллерен
ширхэгт-материал
Англи нэр: Research and solution of reducing technology of particulate concentration and toxic gases of smoke in urban area
Бүртгэлийн дугаар: P2016-1061
Санхүүжүүлэгч:
Мөнгөн дүн: 14.8 сая ₮
Хугацаа: 2016.01.01 - 2016.12.31
Захиалагч: Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэ судалгааны төслийн үндсэн зорилт нь агаарыг бохирдуулагч гол агентууд болох утааны тоосонцор болон хорт хийн үүсэх нөхцөл, шинж чанарыг судалж тогтоон хорт хаягдлын хэмжээг бууруулах арга замыг тодорхойлж, гравитаци, конвекци, конденсаци болон инерцийн суултыг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдол үүсгэгчээс ялгардаг утаанаас бохирдуулагч агентуудыг шүүн зайлуулж агаарын бохирдлыг бууруулах, багасгах технологийн шинэ горимуудыг тогтоох, термофорез, электрофорез, цахилгаан статик, Пельтегийн үзэгдэл, термоцахилгаан үзэгдэлд суурилсан шүүлтүүр болон галыг түргэн өдөөгч бүхий бүрэн шаталт явуулах чадвартай шатаах төхөөрөмжийн технологийг боловсруулах явдал юм.

Abstract

It wiil be filled next step





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар