Бидний тухай
Багш ажилтан
Хүүхдийн сэтгэл судлалын үүсэл хөгжил, судалгааны аргууд, хөгжлийн талаарх үндсэн ойлголт, хөгжлийг тайлбарласан зарим онолууд, хүүхдийн хөгжилд удамшлын нөлөө, үр хөврөл ба ургийн хөгжил, жирэмсэн эхийн сэтгэл зүй хүүхдийн хөгжилд нөлөөлөх байдал, төрөлт, нярай үе, балчир нас, бага нас, сургуулийн бага анги, өсвөр нас, сургуулийн ахлах анги.
Хүүхдийн сэтгэл судлал хичээлийг үзсэнээр хүүхдийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдэж, хөгжлийг тайлбарласан зарим эрдэмтдийн үзэл баримтлалыг судалж, хүүхдийг судлах зарим аргуудыг эзэмшиж, хүүхдийн насны үечлэл,хямрал, тэднийг хөгжүүлэх олон талын асуудлыг танин мэдэх болно. Дээрх зорилгыг хэрэгжүүлсэнээр насны үечлэл, хөгжлийн хандлага, хүүхдийн нас насанд илрэх онцлогийг танин мэдэж хүүхдийн хөгжлийг зөв баримжаалах, тэдний багш, эцэг эх, асран хамгаалж буй хүмүүст хөгжлийн ерөнхий зүй тогтлын талаар мэдээлэл өгөх чадвартай болно.
Харилцааны үүрэг, зорилго, агуулга, бүтэц, хэрэгсэл; хүмүүсийн хоорондын харилцааны онол практикийн асуудал; вербаль болон вербаль бус хэрэгсэл; харилцааны коммуникатив, перцептив, интерактив талууд; харилцах арга техник; харилцааны синтони загвар; ”Би”-ээр дамжин мэдээлэл хүлээн авах онцлог; харилцааны танин мэдэх онцлог; сонсох хэлбэр ба техник; харилцааны трансактив; харилцах чадварын үнэлэлт; репрезентив систем; ”Би” ойлголтыг тодорхойлох; үггүйгээр харилцах; сонсох ур чадвар; харилцан нөлөөлөх чадвар; хэлэлцүүлэгийн үе шат; ажил хэргийн харилцаа; ажил хэргийн ярилцлага
Харилцааны сэтгэл судлалын онолын мэдлэгтэй болохын хажуугаар, бие хүний харилцааны онцлог хэв шинж, талууд, харилцааны арга хэрэгсэл зэргийг практик үйл ажиллагаанд хэрэглэх мэдлэг, чадвар, дадлага эзэмшинэ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оюутан харилцааны сэтгэл судлалын хүн-нийгэм, хүн-хүний хоорондын харилцааны үүсэл хөгжил, үүрэг зорилго, ач холбогдол агуулга, арга хэрэгслийг онолын үүднээс судлаж, мэдлэг эзэмшихийн сацуу тэдэнд ажил амьдралдаа хэрэглэх ур чадвар дадлыг эзэмшүүлэхэд чиглэнэ.
Удирдлагын сэтгэл зүйн үүсэл, судлах зүйл. Байгууллага дахь бүлэг хамт олны онцлог. Байгууллага дах харилцаа. Удирдлагын харилцааны чадвар ба ажлын гүйцэтгэл, үнэлгээ. Сэдэлжүүлэлт, соёлын ялгаан дах сэдэлжүүлэлт. Ажилтны урамшуулал ба ажлын сэтгэл ханамж. Удирдлагын хэв мяаг, ур чадвар, соёлын ялгаа. Удирдлагын арга барил дах эрх мэдэл ба ёс зүй. Байгууллага дахь манлайлал, манлайллын онолууд. Удирдагч ба манлайлал, ялгаа, онцлог. Бүтээлч шийдвэр гаргалт, нөхцөл. Бүлгээр шийдвэр гаргах аргууд, нийгмийн сэдэлжүүлэлт. Имижийн гадаад дотоод бүрдлүүд. Байгууллагын дотоод рекламны үйл ажиллагаа. Удирдлагын үйл ажиллагаанд маргааныг шийдвэрлэх.
Энэхүү хичээлийг судалснаар оюутан байгууллага хамт олныг удирдах үйл ажиллагааны сэтгэл зүйн үндэс, удирдлагын үйл ажиллагааны хэлбэр, бүтэц, арга барилын талаар онол арга зүйн мэдлэг эзэмшинэ.
Хичээлийн хүрээнд тестийг хэрэглэх үндсэн зарчимууд, сэтгэл судлаачийн ёс зүйн зарчим, тестийн норм болон найдварт, тохироц чанартай танилцана. Оюун ухааны, бие хүний, авьяас чадварын ба сонирхол, амжилтын зэрэг тестийг сонгож хэрэглэх, түүнд боловс
Сэтгэц оношилгооны аргуудыг хэрэглэх, үр дүнг тайлбарлах, үр дүнд тулгуурлан дүгнэлт бичих мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд тус хичээлийн зорилго оршино.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, судлах зүйл болон сэтгэл судлалын судалгааны зарчим, судалгааны аргууд, зан үйлийн биологийн үндэс, сэтгэц ухамсар, ухамсарын бусад хэлбэр, танин мэдэх үйл явц, бие хүний онцлогууд болох темперамент, зан төлөв болон бие хүний онол, үзэл баримтлалтай танилцаж, судална. Мөн хүний хөгжил, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, нийгмийн зан үйл, хэвийн бус зан үйл зэрэг асуудлыг судална.
1. Бие хүний онцлог, танин мэдэх үйл явц, оюун ухаан, харилцаа, хүний хөгжлийн талаар мэдлэгтэй болох 2. Сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг амьдрал дээрх үйл явц, үзэгдэлтэй холбож сурах, сэтгэл судлалын мэдлэгээ амьдралд хэрэглэж сурах 3. Оюутнуудад шинжлэх ухаанч, бүтээлч, эрэл хайгуулч хандлагыг төлөвшүүлэх
Энэ хичээлээр сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгаа зорилго, судалгааны явцад мөрдөх ёс зүй, судалгаа хийх үе шат, эрдэм шинжилгээний ажил бичих заавар, эх сурвалжийг ашиглах, онолтой судалгааг уялдуулах, судалгааны таамаглал дэвшүүлэн шалгах, хувьсагчуудаа тодорхойлох, түүврээ сонгох, түүврээ тооцох, тоон (асуулга, тест, туршилт) ба чанарын (ажиглалт, ярилцлага, кейс, агуулгын шинжилгээ) судалгааны аргуудыг танилцуулна.
Энэхүү хичээлээр сэтгэл судлалын судалгааны аргуудыг ашиглах, судалгааны дизайныг зөв төлөвлөх, судалгааны ёс зүйн зарчмыг баримтлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бичиж танилцуулах мэдлэг, чадвартай болгоход хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Тус хичээлээр санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалтын хуулийн тухай ойлголт, Математик статистикийн судлагдахуун, холбогдох ойлголтууд, Түүвэр, Өгөгдлийн төрөл ангилал, түүврийн анхан шатны боловсруулалт, Статистикийн хэрэглээний програмуудад өгөгдлийг оруулах, Түүврийн тоон үзүүлэлтүүд, Статистик таамаглал, таамаглал шалгах зарчим, Статистик хэмжүүр, түүнийг хэрэглэх, Зарим параметрийн ба параметрийн бус таамаглалууд тэдгээрийг шалгах хэмжүүрүүдээс, Корреляцийн шинжилгээ, Регрессийн шинжилгээ, Хи квадрат, Дисперсийн шинжилгээ.
Энэхүү хичээлээр мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа таамаглалыг математик статистикийн арга зүйг ашиглан шийдвэрлэх буюу хариулт өгөх, судалгааны ажлын тоон мэдээлэлд статистик боловсруулалтыг хийх, статистикийн мэргэжлийн программ хангамжтай ажиллах, гарсан үр дүнг үнэн зөвөөр дүгнэх чадвар ба дадлыг эзэмшихэд оршино.
Нийгмийн сэтгэл судлалын үүсэл хөгжил, судалгааны аргууд, бие хүний нийгэмших үйл явц, бүлэг, түүний төрөл, бага бүлгийн бүтэц, гишүүдийн байр суурь, хөгжлийн үе шат, их бүлгийн төрөл, онцлог, нийгэм-сэтгэл зүйн үзэгдлүүд, тэдгээрийн онцлог, бөөгнөрсөн хүмүүсийн болон тэвдэж сандарсан хүмүүсийн сэтгэл зүйн онцлог.
Нийгмийн сэтгэл судлал хичээлийг үзсэнээр нийгэм орчинд болж буй үзэгдэл, үйл явцад сэтгэл зүйн талаас дүн шинжилгээ хийх, их болон бага бүлгийн онцлогийг танин мэдэх, олон нийтийг хамарсан үзэгдлийг нийгмийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлах чадвар олгох. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оюутан нийгмийн сэтгэл судлалын судлагдахуун, бие хүний нийгмийн орчин, их болон бага бүлгийн сэтгэл зүй, бүлгийн бүтэц хөгжил, нийгэм сэтгэл зүйн үзэгдлүүдийг судалж, мэдлэг эзэмшихийн зэрэгцээ тэдгээрийг зөв таних чадвар дадлыг эзэмшүүлэх.
Ерөнхий сэтгэл судлал 201 нь сэтгэл судлалын шинжлэх ухааны удиртгал асуудлууд болон хүний зан үйлийг судлах судалгааны аргуудын талаар мэдлэг эзэмшихэд чиглэгдэнэ. Хүний зан үйлийн илрэлүүд болох сурах, сэрэл ба хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй, хэл яриа, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, сэтгэлийн тэнхээ ба хандлага, сэтгэцэд нөлөөт бодис, хүний хөгжил, бие хүний хөгжил ба хүмүүсийн сэтгэл зүйн бодгал хувийн ялгааг зэрэг асуудлуудыг судална.
Суралцагчид сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун, судлах асуудлыг дэлгэрүүлэн, танин мэдэхүйн процессыг судалсан судалгааны үр дүн, тэдгээрийн өдөр тутмын хэрэглээг судалснаар сэтгэл судлалын мэдлэгээ улам гүнзгийрүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Боловсролыг нийгмийн үзэгдэл болохын хувьд судлан, түүний үүсэл, хөгжлийн түүх, хөгжлийн хандлагын талаар мэдлэг эзэмшин боловсролын тогтолцоо, түүний шинэчлэл, боловсролын бодлого, үйл ажиллагааны чанарын талаар дүн шинжилгээ хийж сурахад чиглэнэ.
Боловсрол судлалын үүсэл, хөгжил, хандлага. Боловсрол судлалын судлах зүйл. Зорилт, үндсэн категори. Боловсрол судлал. Шинжлэх ухааны салбарууд. Боловсрол түүний мөн чанар. Зорилго, агуулга. Боловсролын тогтолцоо. Түүний уламжлал, шинэчлэл. Боловсролын хүртээмж чанар.