Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд : График дизайны онолын үндсэн ойлголтууд, дизайны үзэл баримтлалууд, растор, вектор дүрслэлийн үндсэн ойлголтууд, үсгийн урлаг, хэвлэх үйлдвэрлэлийн талаарх товч мэдэгдэхүүн, Потошоп программын үндсэн ойлголтууд, дизайны зохиомж, layout дизайн сурталчилгааны иж бүрдэл
Сурталчилгааны дизайн хичээлийн зорилго нь график дизайны үндсэн ойлголтуудыг тайлбарлах, хэвлэмэл болон дижитал сурталчилгаа, байгууллагын брэндбүүк, сав баглаа боодлын дизайн, зар сурталчилгааны компанит ажлын дизайны багцыг мэргэжлийн түвшинд зохион бүтээх чадварыг эзэмшихэд оршино.
Компьютер график дизайн, After Effects программ нь дэлхийд тэргүүлэгч мэргэжлийн хөдөлгөөнт график программын дотоод бүтэц,мультимедиа реклам бүтээх онолын үндсэн асуудлууд, дэлхийн кино үйлдвэрлэл, томоохон телевиз, студи, продашнуудын ашигладаг программыг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Компьютерийн график дизайны үндсэн болон тусгай программуудын тухай онол, компьютер график дизайны төрөл зүйл болох 2 болон 3 хэмжээст биет, хөдөлгөөн, мультимедиа реклам бүтээх үндсэн ойлголтыг энэ хичээлээр үзэх болно.
Маркетингийн үндэс хичээлийн агуулга нь бизнесийн удирдлагаар суралцагч оюутнуудын заавал үзэх суурь хичээл учраас маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин,маркетингийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулах арга аргачлал, зорилтот зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийниж бүрдэл, (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) зэрэг бүлэг сэдвүүдийн хүрээнд багтаана
Маркетингийн үндэс хичээл нь оюутанд хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллага /Business to Вusiness/ аль алиных нь хувьд олон янзын бараа, үйлчилгээний маркетинг, борлуулалтын асуудлын талаар гүнзгий ойлголт өгөхөд оршино. Байгууллагад маркетингийн соёлыг төлөвшүүлэх арга барилыг эзэмших нь хичээлийн нэг том зорилго байх болно Маркетингийн холбогдох онол болон ойлголтуудыг судлах нь онол, практикийн хоорондын уялдааг хангаж, онолын загвар, аргачлалуудыг практикт хэрэгжүүлэх боломжийг эрж хайх чадварыг суралцагчдад олгох ач холбогдолтой.
Аливаа бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлын хэлбэр дүрс эскиз, загвар, график дизайн болон бүтцийн дизайны шийдлийг уран санаа, уран сэтгэмжээр бүтээл болгох, рекламын мэдээлэл, сурталчилгааг зөв оновчтой байршуулах, хэрэглэгчдэд таашаагдсан брэндийг бий болгох.
Аливаа байгууллага, пүүс, компанийн мэдээлэл, сурталчилгааг болон тэдний бүтээгдэхүүнийг агуулсан сав баглаа боодол, хэвлэлийн рекламыг уран сэтгэмж, уран зохиомж, өнгө будаг, хэлбэр дүрс ашиглан мэргэжлийн өндөр түвшинд чанартай зохион бүтээх чадварыг эзэмшихэд оршино.