МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI623
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ITCS102
Багц цаг: 3

Товч агуулга

“Программчлалын арга зүй” хичээл нь алгоритмын сэтгэлгээ, нөхцөлт логик, давталт, өгөгдлийн бүтэц зэрэг програмчлалын үндсэн ойлголтыг програмчлалын хэлний жишээн дээр заахад чиглэгдэнэ. Оюутнууд энгийн алгоритмыг pseudocode болон график схемээр загварчилж, Python хэл дээр хэрэгжүүлэх, өөрийн кодыг бүтцэд оруулж бичих, алдааг олж засварлах, мөн жижиг хэмжээний програмчлалын төсөл гүйцэтгэх дадлага эзэмшинэ. Хичээл нь практик, ойлгомжтой жишээ, багаар ажиллах төслийн элементтэйгээр явагдана.

Зорилго

"Программчлалын арга зүй" хичээл нь оюутанд асуудлыг алгоритмын аргаар задлан шинжлэх, логик сэтгэлгээнд суурилсан шийдэл боловсруулж, Python программчлалын хэл ашиглан энгийн код бичих ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Хичээл нь өгөгдөл боловсруулах, нөхцөлт шийдвэр гаргах, давталт, функц зохион байгуулах зэрэг программчлалын суурь арга барилыг зааж, оюутны тооцоолон бодох сэтгэлгээг төлөвшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI500
Багц цаг: 2

Товч агуулга

Энэ хичээлээр мэдлэг ба өгөгдлийг загварчлах, шинжлэх, өгөгдөл ба мэдлэгийг нэгтгэх үндсэн арга техникүүдтэй танилцаж, тэдгээр арга техникийг ашиглан тодорхой кейсыг цогц шийднэ. Түүнчлэн мэдлэг ба өгөгдлийг шинжлэх, загварчлах, нэгтгэх iTelos ерөнхий арга зүй; өгөгдлийг шинжлэх, загварчлах, нэгтгэх сүүлийн үеийн хэрэгсэл болон арга зүйнүүдийг шинжлэх, үнэлэх; онтологи; өргөтгөсөн ER загвар болон хэлний нөөц зэрэг сэдэв, агуулгыг хамарна.

Зорилго

Энэхүү хичээл нь мэдлэг ба өгөгдлийн нэгтгэлийн цогц, үр дүнтэй ойлголтыг компьютерийн шинжлэх ухааны хүрээнд үндэслэл, тодорхойлолт, арга хэрэгслээр дамжуулан оюутнуудад онол, практик хослуулан өгөхөд чиглэгдэнэ. Оюутнууд өөрсдийн мэргэжлийн чиглэлээр өгөгдөл, мэдлэгийг дүрслэх сонирхлыг сэдэлжүүлж, энэ чиглэлээр карьераа үргэжлүүлэх, холбогдох асуудлуудыг компьютерээр боловсруулсан шийдлийг гаргах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI500
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, МТЭС
Индекс: SITE601
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI301
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр веб агуулга боловсруулах хэл HTML, вебийн загвар боловсруулах CSS, скрипт хэл ЖаваСкрипт, сүлжээний протокол HTTP, үзэгдэл-удирдлагат програмчлал, өгөгдлийн сантай ажиллах зэрэг орчин үеийн вэб аппликейшн хөгжүүлэхэд шаардлагатай нэгдмэл технологийг үзнэ. MERN (MongoDB, ExpressJS, ReactJS, NodeJS) багц технологи ашиглан вэб аппликэйшн хөгжүүлэх аргыг үзнэ.

Зорилго

WWW (World Wide Web) нь интернэтээр баримт, мэдээллийг дамжуулахаас гадна онлайн интерактив аппликейшн ажиллах үндсэн платформ болсон. Вэб суурьтай аппликейшн нь ямар нэг системээс хамааралгүйгээр хандах, автоматаар шинэчлэх, олон тооны хэрэглэгчийг холбож ашиглах зэрэг олон давуу талтай. Энэ хичээлээр вэб аппликейшн хөгжүүлэх арга, орчин үеийн вэб технологиудыг танилцуулах ба вэб аппликейшн хөгжүүлэх анхан шатны туршлагыг эзэмшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар