МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Data Science Project for Business Income Prediction
Бүртгэлийн дугаар: P2024-4675
Санхүүжүүлэгч: Таванбогд Финанс ББСБ
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2024.04.23 - 2024.05.27
Захиалагч: Таванбогд Финанс ББСБ
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Харилцагчийн орлогыг тодорхойлох нь банк, санхүүгийн байгууллагын олон үйл төрлийн ажиллагаанд хэрэгтэй байдаг. Энэ төслөөр бизнесийн орлоготой харилцагчийн бизнесийн орлогыг тодорхойлох машин сургалтын загвар хөгжүүлэх, үнэлэх, хамгийн сайн загварыг сонгож бизнесийн орлогыг оновчтой тодорхойлох, бодит үйл ажиллагаанд туршиж үнэлэх зорилготой.

Abstract

Determining a customer's income is crucial for various banking and financial activities. The goal of this project is to develop and evaluate a machine learning model that accurately estimates the business income of customers. We aim to identify the most effective model for optimal income prediction and to rigorously test and assess its performance in real-world scenarios.

Түлхүүр үгс:
Machine-learning
business-income
Англи нэр: Digital university: Virtual Assistant Chatbot using Knowledge Graph
Бүртгэлийн дугаар: P2022-4359
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 60.0 сая ₮
Хугацаа: 2022.09.19 - 2022.12.16
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Их сургуулиуд дижиталд шилжих зорилгын хүрээнд хиймэл оюун, их өгөгдлийн шинжилгээ, семантик технологи зэрэг дижитал технологийг өөрийн сургалт, судалгааны үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. МУИС нь Дижитал МУИС түүчээ төслийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд нь МУИС-ийн мэдлэгийн граф, "Сэцэн" виртуал туслах чатботыг хөгжүүлсэн. Энэ төслийн үр дүн болох чатботын туршилт-зүгшрүүлэлт, арчилгаа, засвар үйлчилгээг гүйцэтгэж бодит хэрэглээнд нэвтрүүлэх, төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлж сурталчлах, эдгээр үр дүнг оюуны өмчөөр баталгаажуулах нь энэ төслийн гол зорилго болно.

Abstract

Universities aim to adopt digital technologies such as artificial intelligence, big data analysis, and semantic technology in their teaching and research activities as part of the goal of digital transformation. The NUM has implemented the Digital NUM pilot project which delivers a knowledge graph for NUM and a virtual assistant chatbot named "Setsen". The goal of this project is to introduce the results of the Digital NUM pilot project into real use by carrying out testing, and maintenance of the chatbot, to disseminate and promote the results of the project, and to secure these results with intellectual property.

Түлхүүр үгс:
knowledge-graph
chatbot
virtual-assistant
conversational-user-experience
Англи нэр: Digital NUM pilot project
Бүртгэлийн дугаар: P2022-4222
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 150.0 сая ₮
Хугацаа: 2020.10.28 - 2022.06.14
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэ төслөөр Монгол улсын их сургуулийн ялгамжит өгөгдлийг нэгтгэх технологийг нэвтрүүлснээр их өгөгдлийн менежментийг асуудлыг шийдвэрлэж ахисан түвшний бизнес-бизнес, бизнес-үйлчлүүлэгчийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэх мэдлэгийн цахим сан үүсгэх, түүнд хандах програм хангамжийн системийг нутагшуулан хөгжүүлэх, жишиг бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилготой.

Abstract

The project aims to solve the problem of big data management by introducing diverse data integration technology at the National University of Mongolia, creating a knowledge graph for advanced business-to-business new products and services, localizing the software system, and developing a case study product.

Түлхүүр үгс:
knowledge-graph
data-integration
ontology
chatbot
digital-assistant
Англи нэр: Consultation of data analysis for optimisation metallurgy in order to increase Oyutolgoi's copper production
Бүртгэлийн дугаар: P2020-3801
Санхүүжүүлэгч: Оюу толгой ХХК
Мөнгөн дүн: 129.1 сая ₮
Хугацаа: 2018.12.11 - 2019.12.11
Захиалагч: Оюу толгой ХХК
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Оюу толгой ххк зэсийн баяжалыг хамгийн үр ашигтай байдлаар баяжуулах нь компаний үр ашгийг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл болдог. Энэхүү захиалгат төслийн зорилго нь Оюу Толгой ХХК-ны металын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бүтээмж, метал авалтын хэмжээг оновчлоход зориулсан өгөгдлийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ юм.

Abstract

The Oyu Tolgoi concentrator is the biggest industrial unit ever built in Mongolia. It contains enough steel to construct the Eiffel Tower three times and took more than 15.7 million individual work hours to build. In this Consultation work, our team doing data analysis for optimization metallurgy in order to increase Oyutolgoi's copper production

Түлхүүр үгс:
copper-mining
anstat
sulfur
metallurgy
oyutolgoi
Англи нэр: WeNet - The Internet of US
Бүртгэлийн дугаар: P2019-3656
Санхүүжүүлэгч: Европын холбоо
Мөнгөн дүн: 101.0 сая ₮
Хугацаа: 2019.01.01 - 2023.06.29
Захиалагч: Европын холбоо
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Ялгамж бидний өдөр тутмын амьдралыг нэвт шингээж, хүмүүний болон нийгмийн харилцаанд чадвар, соёл, хүйс, эдийн засгийн олон талт байдлыг хамардаг. Технологи нь олон янзын гарал үүсэл, соёл, туршлагатай хүмүүст хоорондоо холбогдох боломжийг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргээд байна. Гэвч технологи нь өөрөө газарзүйн болон соёлын хил хязгаарыг давсан нийгмийн харилцааг хөгжүүлж, хадгалах дэмжлэгийг хангахгүй байна. Бидний интернэт (WeNet) төсөл нь энэ завсарыг нөхөхийн тулд олон янз байдлыг ухамсарласан, машинаар зуучлах нийгмийн харилцааны парадигмыг санал болгох юм. Төслийн зорилго нь хүмүүсийн ялгамжийг ойлгож холбоход оршино. Бидний интернэтийн парадигм нь хүний харилцааг дэмжих олон янз байдлыг ухамсарласан тооцооллын загваруудыг багтаасан. Сурах загварууд нь хүмүүсийн өнгөрсөн зан төлөв болон харилцаанд үндэслэн ялгамжийн профайлуудыг бий болгодог. Ялгамжийг ухамсарласан хайлт нь эдгээр профайлуудад тулгуурлан "зөв" хүмүүсийг хооронд нь холбодог. Хүмүүсийн харилцааг дэмжихийн тулд олон янз байдлын уялдуулалтын механизм нь харилцааны саадыг арилгаж, хүмүүний хоорондын мессежүүдийг зөв ойлгогдохыг баталгаажуулж, олон янз байдлыг ухамсарласан урамшууллын механизм нь хүмүүсийг бие биенээ дэмжих урамшууллыг бий болгодог. Бүх парадигмыг ёс зүйн удирдамжийг харгалзан хөгжүүлсэн. WeNet платформ нь дэлхийн олон янзын оюутны популяцитай их дээд сургуулиудад хэд хэдэн судалгаа явуулах технологийн дэд бүтцийг хангаж, оюутнуудын амьдралын чанарыг сургууль дотор болон гадна сайжруулах эцсийн зорилготой. Их сургуулиудаас гадна, WeNet-ийн шинэлэг парадигм нь хүний харилцаанд ерөнхийд нь нөлөөлөх бөгөөд ялангуяа хамтын ажиллагааны арга барилаас ашиг хүртэх салбаруудад (бүтээлч үйлдвэрлэл, эмнэлгийн оношлогоо гэх мэт) ихээхэн үр өгөөжтэй. WeNet консорциум нь судалгааны дэд бүтцийг хөгжүүлж, төслийн үр дүнг ашиглах боломжийг олгож, Европын инновацийн экосистемийг дэлхийн өнцгөөс бэхжүүлэх болно.

Abstract

Diversity permeates our everyday life and covers many dimensions, such as competence, culture, gender or economic across humans and social relations. Technology has evolved to a point where humans from diverse backgrounds, cultures, and experiences have an unprecedented ability to connect with each other. Yet technology does not in-and-by-itself provide support for developing and maintaining the social relationships that transcend geographical and cultural backgrounds. WeNet addresses this gap by providing a diversity-aware, machine-mediated paradigm of social relations. The goal is connecting people that can support each other, and the key is leveraging their diversity. The WeNet paradigm includes a family of computational diversity-aware models supporting human interaction. Learning models construct diversity profiles based on people's past behaviour and interactions. A diversity-aware search builds upon these profiles to connect the ""right"" people together. To support people’s interactions, a diversity alignment mechanism lifts communication barriers to ensure that messages between humans are interpreted correctly, and a diversity-aware incentive mechanism generates incentives to motivate people to support each other. The entire paradigm is developed taking into consideration ethical guidelines. The WeNet platform provides the technological infrastructure to set out a series of studies that will be carried within universities worldwide with diverse student populations, and with the final goal of improving students' quality of life inside and outside the academic environment. Beyond universities, WeNet's innovative paradigm impacts human interactions in general, especially those that may benefit from a collaborative approach (creative industries, medical diagnosis, ...). The WeNet consortium will develop a research infrastructure that will allow the exploitation of the project results and strengthen the European innovation eco-system in a worldwide perspective.

Түлхүүр үгс:
diversity
artificial-intelligence
social-interaction
Англи нэр: Open Data development in the National University of Mongolia
Бүртгэлийн дугаар: P2018-3553
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2018.07.31 - 2018.12.13
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Өгөгдлийг эргэлтэд оруулж төрөл бүрийн зорилгоор ашиглаж инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, өгөгдлийг ашиглан байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд бусад талуудын оролцоог бодитоор нэмэгдүүлэх зэрэг өгөгдөлд түшиглэсэн үйл ажиллагаа, санал санаачлагыг дэмжихэд нээлттэй өгөгдөл гол материал, түүхий эд болж байна. Энэ төслөөр МУИС-ийн нээлттэй байж болох өгөгдлийн бүрдлийг тодорхойлох, өгөгдлийн бүрдлийг СиСи системээс нийтлэх аргыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлж өгөгдлийг нийтлэх, нээлттэй өгөгдлийн каталог – порталыг (өгөгдлийн платформ) хөгжүүлэх зорилготой.

Abstract

Open data is as raw material for creating a new innovative product and services, solving actual problems of organizations and empowering parties (faculty, students, citizens etc.) to participate in decision making progress by reusing data for any purposes. This project aims to define datasets which could be as open, to develop a method to publish data from the SiSi information system, to publish datasets through this method and to develop open data catalog - portal (data platform).

Түлхүүр үгс:
нээлттэй-өгөгдөл
Англи нэр: Building Local Knowledge Core for Mongolian
Бүртгэлийн дугаар: P2017-2383
Санхүүжүүлэгч: МУИС
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2017.08.05 - 2018.07.30
Захиалагч: МУИС
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Зөв, амжилттай семантик вэбийг бүтээхэд олон хэл, соёлын ялгамжийг тусгасан, бодит ертөнцийн ойлголтыгуудыг агуулсан нэгдмэл онтологи хэрэгтэй байдаг. Онтологийг гараар үүсгэх нь асар их хүн хүч, цаг хугацаа, зардал шаардсан ажил байдаг. Орчуулга хийх замаар онтологийг нутагшуулах нь өмнөх онтологийн бүтцийг дахин ашиглах, хэлний цахим нөөц багатай хэл соёлын хувьд (жишээ нь, Монгол) ийм нөөцийг хялбар үүсгэх боломжтой арга юм. Энэ төслөөр онтологи нутагшуулалтын аргаар монгол хэл соёлд хэрэглэдэг ойлголтууд, тэдгээрийг илэрхийлэх үгс, ойлголтуудын хоорондох утгазүйн холбоос, үгс хоорондын үг-утгазүйн холбоосуудыг агуулсан Нутгийн Мэдлэгийн Цөмийг үүсгэх зорилготой.

Abstract

To build a true, flourishing and successful Semantic Web we need integrated multilingual ontologies which capture diversity across all languages and cultures in the world and consist of thousands of concepts representing real-world entities. Developing ontologies from scratch appears to be very expensive in terms of cost and time required and often such efforts remain unfinished for decades. Ontology localization through translation seems to be a promising approach towards addressing the issue as it enables the greater reuse of the ontological structure and building ontologies for less-resourced languages, such as Mongolian. In this project, we aim to build a Local Knowledge Core which consists of thousands of concepts, its expressing lexical units, lexical-relations between the lexical units and semantic relations between concepts through ontology localization approach.

Түлхүүр үгс:
семантик-үгийн-сан
онтологи
мэдлэгийн-цахим-сан




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар