Бидний тухай
Багш ажилтан
Эртний англи хэлний орчин цагийн англи хэлнээс үгийн сан, бүтэц, хэрэглээний ялгаатай талыг харьцуулан тодорхой жишээгээр тайлбарлана. Мөн тодорхой сурвалжийг уншиж, бүтэц, хэв шинж, үгийн утга, хэрэглээг тухайн үеийн нийгмийн онцлог,ёс заншил, аж байдлын болон хүмүүсийн хэрэглээний онцлогтой холбон тайлбарлах, улмаар толь бичиг ашиглан орчин цагийн англи хэлнээ буулгах дасгал хийнэ.
Эртний англи хэл ба хэлний түүхийн талаарх зохих мэдлэгтэй болж, англи хэлний түүхэн эх сурвалжтай танилцаж, уншиж ойлгох мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой.
Хичээлээр англи хэлний нэр үг, тэмдэг нэр, төлөөний үг, угтвар үг, үйл үг, үйл хавсрал, холбоос үг зэрэг үгсийн аймгийг онолын түвшинд гүнзгийрүүлэн судалж хэрэглээний ялгааг тодорхойлон, англи хэлний хэл зүйн онцлогуудыг танин мэдэж, зөв хэрэглэж сурна.
Англи хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн В2 түвшинд англи хэлний хэл зүйн ерөнхий мэдлэг олгох онолын үндсийг таних, хэл зүйн айн онцлог шинжийг тодорхойлох ба оюутны англи хэлний онолын мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд оршино.
- Өвөг англи хэл - Дунд үеийн англи хэл - Орчин үеэс өмнөх үеийн англи хэл - Орчин үеийн англи хэл гэж үечлэн, англи хэлний авиа, хэл зүй, үгийн сан, нутгийн аялгуунд гарсан өөрчлөлтүүд болон тухайн онцлогийг тусган жишээ баримтаар баяжуулан заана.
1. Сурч эзэмшихээр судалж буй англи хэлний түүхийн талаар тодорхой ойлголт мэдлэг олгох. 2. Энэ чиглэлээр бие даан судалгааны ажил хийх сонирхол төрүүлэх 3. Англи хэл, түүний түүхийн онцлогийг нарийн гаргаж өгөх, энэ чиглэлээр оюутны мэдлэгийг гүнзгийрүүлэх. 4. Оюутнууд англи хэлний түүхийн зохих мэдлэгтэй болсноор англи хэлний бусад салбар судалгаагаар дагнан ажиллахад зохих дэвсгэр болж өгнө.
Англи хэлний өгүүлбэр зүйн лекц хичээлээр дараах ойлголтыг гүнзгийрүүлэн үзэж судалсан байна. Үүнд: өгүүлбэр зүйн судлагдахуун, бүрэн өгүүлэгдэхүүн, бүрэн өгүүлэхүүн, нийлмэл өгүүлэгдэхүүн, нийлмэл өгүүлэхүүн, нийлмэл өгүүлбэрийн хэсгүүд, өгүүлбэрийн хэв шинж, батлах өгүүлбэр, асуух өгүүлбэр, захирах өгүүлбэр, анхааруулах өгүүлбэр, гүйцээвэр шууд тусагдахуун, шууд бус тусагдахуун, тусагдахуун гүйцээвэр, өгүүлэгдэхүүн гүйцээвэр, өгүүлэхүүн хавсрал нэр, холбоос үйл үг, өгүүлбэрийн үндсэн загвар, угтлагат хэлц, үйл хавсралт хэлц, дагалдагч хэлц үйлийн хэлц эс тухайлах хэлбэр, эс тухайлах хэлбэрийн хэлц, нөхцөлт үйл үг, нөхцөлт үйл үгийн хэлц, үйлт нэр, үйлт нэрийн хэлц, гишүүн өгүүлбэр, гишүүн өгүүлбэрийн төрөл, үйл хавсрал гишүүн өгүүлбэр, нэр гишүүн өгүүлбэр,өгүүлбэрийн бүтэц, энгийн нийлмэл өгүүлбэр, хавсарсан өгүүлбэр, хавсарсан нийлмэл өгүүлбэр, өгүүлэгдэхүүн өгүүлэхүүний зохицол, өгүүлэгдэхүүний үүрэгтэй тодорхойгүй төлөөний үг, ганц ба олон тоогоор байдаг төлөөний үгс, урвуу өгүүлэгдэхүн өгүүлэхүүн, өгүүлэхүүн нэрлэхүйтэй өгүүлбэр, өгүүлэгдэхүүн хам нэр, үйлшсэн нэр, тусах үйл үг, зэрэгцсэн бүтэц, оноосон нэр томоор бичих нь, цэг хэрэглэхүй, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг, босоо цэг, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг хэрэглэхүй, босоо цэг, таслал, цэгтэй таслал хэрэглэхүй, зураас, орхиц, холбох зураас, эшлэх тэмдэг, хаалт, хашилт, бичмэлээр бичих, англи хэлний хувилбар зэрэг болно.
Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд англи хэлний өгүүлбэрийн бүтцийг нарийвчлан судалж, дүрмийг зөв хэрэглэх дадал чадварыг эзэмшинэ. Үг, өгүүлбэр, хэллэгийг задлан шинжилж хоёр хэлний орчуулга хийж сурах үндсэн суурьтай болно.
Энэхүү хичээлийн агуулгад доорхи сэдвийг цэгцтэйгээр онолын түвшинд хэрэглэж сурна. Хичээлийн агуулгыг зургаан үндсэн бүлгээр дотор нь дэлгэрүүлэн заана. Үүнд: 1) Өгүүлэхийн эрхтэний тогтолцоо гүйцэтгэх үүрэг. 2) Англи хэлний гийгүүлэгч авиа түүний ангилал, онцлог. 3) Англи хэлний эгшиг авиа түүний ангилал, онцлог. 4) Авиалбарын \фонем\ систем, авиа ижилсэх, ондооших зүй тогтолууд. 5) Аялга, хөг, хэмнэл. 6) Англи хэлний дуудлагын ялгаанд газар зүй, нийгмийн байдлын үзүүлэх нөлөө гэсэн үндсэн агуулгын хүрээнд заана.
Авиа зүйн шинжлэх ухааныг хэл шинжлэлийн салбар талаас нь судалснаар зөвхөн зөв дуудлагад суралцан туршиж, аялгыг эзэмшээд зогсохгүй, монгол англи хэлний дуудлагын ялгаа, бэрхшээлийг задлан шинжилж, даван туулах талаар судалгааны ажил хийнэ. Энэ хичээлийг судалснаар: 1. Авиа зүйн онолын суурь мэдлэгт суралцана. 2. Авиа, авиалбарын дуудах дүрэм \артикуляци\, өгүүлэхийн эрхтний тогтолцоог физиологийн шинжлэх ухааны үүднээс ойлгоно. 3. Хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд шаардлагатай суурь мэдлэг эзэмшинэ.