МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Participatory parliament forum
Бүртгэлийн дугаар: P2025-4919
Санхүүжүүлэгч: Парламентийн судалгаа хөгжлийн хүрээлэн
Мөнгөн дүн: 19.9 сая ₮
Хугацаа: 2025.01.05 - 2025.01.09
Захиалагч: Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) нь өнөөдөр тогтвортой ажиллагаатай байгууллага болж чадсан бөгөөд нээлттэй засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. ИТХ-ын мэдэлд хангалттай хөрөнгө нөөц байдаггүй, зарим чиг үүрэг тодорхойгүй, ерөнхий удирдлага чиглэл хангалтгүй байдаг нь зохион байгуулалтын чадавхид нөлөөлдөг. ИТХ-ын бүрэлдэхүүн сонгууль бүрийн дараа ихээхэн өөрчлөгддөг учраас сонгогдсон төлөөлөгч болохын хувьд тэдний үүрэг, хариуцлагын талаарх мэдлэгээ тогттмол дээшлүүлэх хэрэгцээ гардаг. Энэхүү төсөл нь ИТХ-ын үйл ажиллагаа иргэдийн оролцоог хангах нөхцөл болон механизмын талаар чадавхийг бэхжүүлэх зорилготой. Орон нутгийн түвшинд нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоо чухал бөгөөд иргэд өөрт хамаатай асуудлаар шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг олгох асуудал тулгамдсан хэвээр байна. Оролцоот парламентийг бэхжүүлснээр иргэд өөрсдөө нийгэм, эдийн засгийн тулгамдаж байгаа асуудал, ашиг сонирхлыг тодорхойлох, нэгтгэн боловсруулах, бодлогод тусгах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих зэргээр нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох боломжтойг бодитоор ухамсарлах боломжийг олгож байдаг. Ийнхүү иргэдийн оролцоог хангах нь орон нутгийн түвшинд бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах үйл явц дахь эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, шууд оролцоог бэхжүүлэх чухал хүчин зүйл юм. Ийм учраас бүс нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоог үндэсний болон орон нутгийн түвшний институтүүдийн харилцан хамааралд авч судлах нь туйлын ач холбогдолтой юм.

Abstract

The Citizens' Representative Council (CRC) has become a stable and functioning institution today and has played an important role in strengthening open governance. The composition of the CRC changes significantly after each election, so it is necessary to regularly update their knowledge of their roles and responsibilities as elected representatives. This project aims to strengthen the capacity of the Local Government Councils to ensure the conditions and mechanisms for citizen participation. Citizen participation is essential for strengthening local self-governance at the local level, and the issue of enabling citizens to participate in the decision-making process on issues that affect them remains a challenge. Strengthening participatory parliaments provides citizens with the opportunity to truly realize their potential to participate in the implementation of their local governance and state governance by identifying, synthesizing, and incorporating their social and economic issues and interests into policies, ensuring implementation, and overseeing them. Ensuring citizen participation is an important factor in decentralizing power and strengthening direct involvement in policy planning and decision-making processes at the local level. Therefore, it is of utmost importance to study citizen participation in regional self-governance in the context of the interrelationship of national and local level institutions.

Түлхүүр үгс:
чадавхижуулах,-иргэдийн-оролцоот,-жендэрийн-тэгш-байдал




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар