Бидний тухай
Багш ажилтан
Ховд хотод 656 соёлын өвийг өвлөн уламжлагчид байгаа бөгөөд, 247 нь соёлын биет өв, 532 нь соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид /давхардсан тоогоор/ байна. Соёлын өвийн төрлийн хувьд 26 төрлийн биет өв, 14 төрлийн биет бус өв байгаа нь тогтоогдсон. Биет өвийн хувьд угсаатны хувцас, тоглоом наадгай, шашин шүтлэгийн холбоотой эд зүйлс, аж ахуйн тоног хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, дүрслэх урлагийн бүтээл гэсэн төрлүүд, биет бус өвийн хувьд урлагийн тоглох үзүүлбэр, гар урлал, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг гэсэн төрлүүд ихэнх хувийг эзэлж байна.
Хураангуй: Зөвлөлдөх ардчилал бол олон нийтийн санаа бодлыг илэрхийлэх, шийдвэр гаргах арга юм. Энэхүү онолыг дэлхийн зарим улс оронд ашигласан туршлага, зарим эрдэмтдийн онол, үзэл баримтлалын байр суурийг тусгаж өгсөн. Монголын нутгийн өөрийн удирдлагын өнөөгийн бодит байдалд зөвлөлдөх ардчиллыг ашиглахын чухлыг онцолж, улс төрийн эрх тэгш байдлыг хангасан шийдвэр гаргах, зөвшилцөх шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болохыг дурдсан болно.
Хураангуй: Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох, иргэдийн оролцоог хангах, “Зөвлөлдөх санал асуулгын хууль”-иар тодорхой асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар нийслэлийн хөгжилд олон нийтийн санал асуулга зохион байгуулах, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх санал асуулгын дагуу төсөвлөх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд зөвлөлдөх ардчиллын зарчмыг баримтлах зэргээр тодорхой үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, эрх зүйн орчны талаар дурдсан болно. Түлхүүр үг: Зөвлөлдөх ардчилал, иргэдийн оролцоо, ИТХ, ИНХ, орон нутгийн хөгжлийн сан, зөвлөлдөх санал асуулга
Abstract: In recent years, research on the possibility of citizen participation in decision-making at the local level main topic of political science. One of the ways to increase citizen participation in the country's self-governing body is to develop a consultative democracy, on the one hand, is seen as an opportunity to increase the civil participation in the development of at the local level. Providing citizen participation at the local level includes: Providing citizens' participation in policy development at the local level means planning local development and strategic planning for citizens' participation, thereby creating collective leadership Including citizens in the decision-making process at the local level will enable them to create collective leadership-level influences or strengthen democracy locally. In the frame of this research, we selected Khovd Province and studied the analyse factors influencing the participation of local citizens. In the study, we conducted a survey with 68 questions from 188 respondent and processed using the SPSS mathematical statistical software for research data. Keywords: Political participation, civil participation, self government, local self government, local democracy, Хураангуй: Сүүлийн жилүүдэд нутгийн өөрийн удирдлагад иргэдийн оролцоог хангах, иргэдийн ойролцоотойгоор нутгийн түвшинд бодлого боловсруулах, шийдвэр гаргах боломжийн талаарх судалгаа судлаачдын анхаарлын төвд байсаар байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нэг гол арга зам нь зөвлөлдөх ардчиллыг хөгжүүлэх бөгөөд энэ нь нэг талаас орон нутгийн түвшинд зөвлөлдөх санал асуулгын тусламжтайгаар ардчиллыг бэхжүүлэх нөгөө талаас хөгжилд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх боломж гэж үзэж байна. Ингэхдээ: Орон нутгийн түвшинд бодлого боловсруулахад иргэдийн оролцоог хангана гэдэг нь иргэдийн оролцоотой орон нутгийн хөгжил, стратеги төлөвлөлтийг хийх, улмаар энэ үйл явц нь хамтын удирдлагыг бий болгох боломж Орон нутгийн түвшинд шийдвэр гаргах үйл явцад иргэдийг оролцуулна гэдэг нь удирдлагын түвшинд хамтын нөлөөллийг бий болгох буюу орон нутагт ардчиллын бэхжилтийг хангах боломж гэж авч үзнэ.