Бидний тухай
Багш ажилтан
Өмнөд хөрш Хятад орны тухай шинжлэх ухаанд суурилсан мэдлэгтэй болох зорилго агуулна. Хятадын газарзүйн байршил, засаг захиргааны хуваарилалт, улс төрийн систем, төрийн удирдлагын системийн онцлог, хүн ам, үндэстний байдлын талаар ойлголттой болох. Түүхэн уламжлалд суурилсан хятадын орчин үеийн хөгжлийн онцлогийг судалгаанд үндэслэн тайлбарлах, хятадын хөгжлийн түлхүүр болох хятадын удирдагчдын хөгжлийн онолууд, тэдгээрийг бодит амьдралд хэрэгжүүлж ирсэн зорилго, зорилтыг үе шаттай, системтэй тайлбарлаж ойлгуулах. Дэлхийд тэргүүлэх байр эзлэх болж байгаа эдийн засгийн хөгжлийн онцлог, гол зарчмуудыг тайлбардах. Хятадын олон улсын төвшинд эзлэх байр суурь, гадаад бодлого, харилцаа, дипломат үйл ажиллагааг авч үзэх. Монгол-Хятадын харилцааны үйл явц, онцлог, хөгжил, тулгамдсан асуудлыг тайлбарлан таниулах.
Мөнхийн хөрш Хятад оронтой харилцах харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд хятадын дотоод, гадаад бодлогын мөн чанар, олон улсын харилцаанд гүйцэтгэх үүргийн талаар судалгаанд суурилсан системтэй, цогц мэдлэг олгоно. Монгол-Хятадын харилцааны хөгжлийн онцлог, өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар шинжлэх ухааны мэдлэг олгох. Монгол Улсаас Хятад оронтой харилцах харилцааны үйл явцыг дүгнэн цэгнэж, тодорхойлох
Олон улсын харилцааны үндсэн мэдлэгийг олгохдоо даяаршилтай холбоно. Даяаршлын нөлөөгөөр олон улсын харилцааны үндсэн үйл явц, оролцогчдын бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, олон улсын харилцааны бүтэц мөн чанарт гарч буй хувьсал, гадаад бодлого ба дэлхийн бодлогын харилцан хамаарлын талаар ойлголт өгнө. Олон улсын улс төрийн үйл явцын гол онцлог нь улс төрийн энэхүү салбарт дээд засаглал байдаггүйд оршдог бөгөөд өөр өөрсдийн эрх ашгийг тунхаглах улс хоорондын улс төрийн харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Гэвч олон улсын улс төрийн харилцааг зохицуулах гол улс төрийн зохицуулагч нь улс хооронд үүссэн хүчний тэнцвэр байдаг. Олон улсын харилцааны орчин, оролцогчид өөрчлөгдөхийн хэрээр олон улсын улс төрийн үйл явц улам ярвигтай болж байна. Хичээлийн хүрээнд олон улсын тавцанд гарч буй өөрчлөлтөнд анализ хийх байдлаар орчин цагийн олон улсын харилцааны улс төрийн үйл явцын шинж чанар болон чиг хандлагыг таниулахыг эрмэлзэнэ. Олон улсын улс төрийн үйл явц нь зөрчилт, ярвигтай, олон хувилбартай хөгжиж байдгийг оролцогчдын харилцан адилгүй, зөрчилт сонирхолтой уялдуулан ойлгуулна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр олон улсын улс төрийн үйл явцад бүрэн эрхт улсуудтай хамт олон тооны олон улсын байгууллагууд, төрөл бүрийн бүлэглэлүүд оролцох болсныг тайлбарлана. Олон улсын улс төрийн үйл явцыг зохицуулагч хүчний тэнцвэрт цөмийн зэвсгийн хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байгааг ойлгуулна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төрийн үйл явцад хүчний арга хэрэгслүүр шийдвэрлэх нөлөөтэй хэвээр байна. Энэ нөхцөлд дэлхийн бодлогын талаарх зөв ойлголт үнэлэлт өгөхийг эрмэлзэнэ. Үүнд, дэлхийн бодлого нь олон улсын эрх зүйн үндсэн субьектүүдийн улс төрийн үйл ажиллагааны нэгдэл байдгийг ойлгуулна.
Олон улсын харилцааны талаарх ерөнхий суурь ойлголтыг олгохыг зорино.Үүнд, Олон улсын харилцаа нь бие даасан шинжлэх ухаан болохын хувьд судлах зүйл, тухайлбал, бүрэн эрхт улс хоорондын улс төр-эрх зүйт харилцаа үүсэн бүрэлдсэнээс хойшхи олон улс харилцааны оролцогчдын талаар, тэдгээрийн ангилал, олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх зорилго, арга хэрэгслүүр, олон улсын харилцааны газарзүйн буюу геополитикийн, нийгмийн буюу соёл иргэншлийн орчин ба тэдгээрийн олон улсын харилцааны субьектүүдэд үзүүлж буй нөлөөлөл, олон улсын харилцааны систем, түүний түүхэн хувьсал, дэлхийн дэг журам, тэдгээрийн хувьслыг орчин даяаршлын үйл явцтай нягт уялдуулан олон улсын харилцааны шинжлэх ухааны судалгааны салбаруудтай холбон судална.
Гуравдагч хөрш гэдэг ойлголтонд өндөр хөгжилтэй, ардчилсан орнууд ордог. Гуравдагч хөршийн орнуудтай харилцах нь Монгол улсын хөгжилд гол ач холбогдол бүхий худалдаа, эдийн засаг, технологийн хөрөнгө оруулалт орж ирэхэд оршино. Мөн дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах чухал арга зам юм. Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол улс голдуу АНУ, Япон, БНСУ, Герман, Франц, Их Британи, Турк, Канад, Сингапур зэрэг орнуудтай харилцаагаа хөгжүүлж байна.
Цөмийн зэвсэгтэй 2 том гүрний дунд орших, далайд гарцгүй Монгол улсын хувьд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг эрмэлздэг ба энэхүү бодлогын хүрээнд гадаад орчноо мэдрэх, гадаад бодлогоо ойлгох, түүний чиг хандлагыг мэдэх нь маш чухал юм. Өндөр хөгжилтэй орнуудтай харилцахын тулд Монгол улс гадаад бодлогодоо гуравдагч хөрш гэсэн чиглэлийг гаргаад явж байгаа. Энэхүү хичээлээр оюутан олон улсын харилцааны нөхцөл байдал, Монгол Улсын гадаад орчны талаар мэдлэгтэй болж, улс гүрнүүдийн бодлого, тэдний харилцааг Монголын гадаад бодлогын язгуур эрх ашиг, ашиг сонирхолтой уялдуулан ойлгон үнэлж, Монгол улсын гуравдагч хөршийн бодлогыг түүхэн болон учир шалтгааны үүднээс дүгнэн шинжилж сурна.
1. Олон улсын харилцаан дахь бүс нутаг судлалын тухай ерөнхий ойлголт, судалгааны арга зүй 2. Бүс нутаг, орон судлалын өнөөгийн байдал, төлөв 3. ОУХ дахь Ази судлал 4. ОУХ дахь Европ судлал 5. ОУХ дахь Америк судлал
1. Олон улсын харилцаан дахь хөгжлийн ерөнхий чиг хандлагыг бүсчлэн судлах загвараар таниж, бүс нутгуудын талаар өөрийн ойлголттой болох 2. Цаашид судалгаа шинжилгээний ажил хийх эхлэл суурийг олгон, судалгаа хийх эрмэлзлийг төрүүлэх 3. Дэлхийн улсуудын гадаад бодлогын ерөнхий чиг хандлагыг мэдэж авах 4. Ингэснээр Монгол улсын гадаад бодлогын бүс нутгуудад хийгээд хоёр талын харилцаанд баримтлах ашигтай хувилбарыг гаргах чадварт сургах