Бидний тухай
Багш ажилтан
Museum diplomacy has received a lot of attention in recent years. Museums are becoming increasingly important players internationally, which can greatly impact culture. The importance of museums in international cultural exchanges has increased their soft power. This article analyzes the role of museums in developing soft power and the ability of museums to exercise soft power and promote international cooperation between countries in the cultural field and explains how museum diplomacy can strengthen soft power based on the case of China.
Шинэ эриний Монгол Хятадын харилцаа: Монгол Хятадын харилцаан дахь шинэ дэвшил ба онцлог ач холбогдол Өнөөгийн цаг үе бол Манай хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гээд бүхий л салбарт хамтын ажиллагааны өргөн боломжийг бий болгосон орчин цагийн нээлттэй харилцаатай улс орнууд юм. Аливаа хоёр улсын хамгийн дээд хэмжээний харилцаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байдаг. Тэгвэл Монгол, Хятадын хувьд харилцаа хамгийн дээд шатандаа явж байгаа бөгөөд үүнийг ойрын үеийн хоёр орны өндөр дээд албан тушаалтан нарын харилцан айлчлалаар мөн богино болон дунд, урт хугацааны хийж хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх гэж байгаа олон төсөл хөтөлбөүрүүдийг дурдаж болох юм.
Түүхэн хөгжлийн явцад аль ч улс оронд бодлого боловсруулагчдын шийдвэрлэх ёстой макро эдийн засгийн нэг гол зорилт бол ядуурлыг бууруулах, нийгмийн амжиргааг дээшлүүлж дотоод улс төрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн чадавхиа дээшлүүлэх бодлогын уялдааг бодлого зохицуулалтаар хангах явдал юм. Цар тахлын үүссэн нөхцөл байдалд хөгжиж буй буурай орнууд гадаад дотоод бараа эргэлтийнхээ тоо хэмжээнд онцгой анхаарч байгаагийн сацуу Монгол улс ч өөрийн засгийн газраас хэрэгжүүлж буй шат дараалалтай агуулга бүхий “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг өрхийг дэмжих, амьжиргааны наад захын хэрэгцээг хангахуйц эдийн засгийн боломж олгох замаар эдийн засаг, хөрөнгө оруулалт, хил гааль, боомтуудын үйл ажиллагааг тасалдуулахгүй тэнцвэртэй явуулах нь өнөөгийн тулгамдсан асуудал болсоор байна. Уламжлалт хандлагаар авч үзвэл боомтуудын хэвийн үйл ажиллагаа явуулах үндсэн асуудал нь Транзит Монгол санаачлага, Шинэ сэргэлтийн бодлого, Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр зэрэг баримт бичгүүд дэхь зорилтуудын агуулгатай нягт уялдаа холбоотой байна. Энэхүү өгүүлэл нь Монгол Улс хэрхэн тогтвортой хөгжлийн шинэ шатны загвартай болох, түүнийгээ хэрхэн яаж хэрэгжүүлэхийг эрмэлзэхийг кейс судалгаагаар харуулж, байнгын ажиллагаатай хуурай боомтуудыг хөгжүүлэх нь Монгол Хятад хоёр улсын хэт ирээдүйд ашигтай байж, цаашлаад бүс нутгийн худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэн цаг хугацаанд хэрхэн яаж өөрчлөгдөж байна бэ? гэсэн өнгөрсөн ба өнөө үед хэр сайн уялдаж байна вэ? зэргийг тайлбарлан эргэцүүлэхэд чиглэсэн болно.
In Mongolia, poverty is remained a challenge issue for the society. In 2020 statistical data indicates 22,8% of the population was poor. The context of poverty in this country has as features the absence of assets accumulation by people due to the previous socialist system of economy, the absence of hereditary properties as the government nationalized such assets in early 20th century, harsh climate, and failures of the “shock therapy” reforms of 1990s. This is to study poverty in Mongolia in correlation with social transition, standard of living, and urbanization. During the privatization of the assets previously owned by the government, about one-third of people living in urban areas did not received anything else than apartments in which they used to live. About one-third of herders received animal livestock which they used to raise and grow for the government. And about the rest, i.e. three-fifths of the communities were left empty handed. 31.7% of the total respondents fall into the category of absolute poverty. 23.8% of unemployed population live as poorest while 5.6% of employed population live as poorest.
БНХАУ-ын Засгийн газар ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижрах бодлогыг нам, улс төр, нийгэм эдийн засгийн бодлоготой уялдуулан алсын хараатай, цогц, хүн төвтэй, ард түмний амьдралд түшиглэсэн ядуурлаас гарах бодлогод тусгай зориулалтын хөрөнгө мөнгийг засгийн газраас гаргаж дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг сайжруулж ялангуяа орон нутгийн ахуй амьдралын наад захын хэрэгцээг хангах мөн эдийн засгийг хөгжүүлэхийн хамт ядуу бүс нутгийн боловсрол, эрүүл мэнд, ажлын байр зэрэгт хөрөнгө оруулалт хийж ядуу хүмүүсийн идэвхитэй байдлыг сайжруулах бүс нутгийн хөгжилд ядуу хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэхийг гол зорилгоо болгон ажилласаар байна. Миний бие 2019 оны 06 сард БНХАУ-ын"Ядууралтай тэмцэх, ядуурлаас ангижрах", 2020 он гэхэд чинээлэг нийгмийг цогцлоох, ядуурлаас бүрэн ангижрах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, бүтээн байгуулалттай танилцаж туршлага судласан бөгөөд хэд хэдэн хот, гацаа, тосгон, балгасуудад ядуурлаас ангижрахын тулд үйл ажиллагаа эрхэлж буй үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагууд, сургууль, цэцэрлэг, нийгэмлэгүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, ядуурлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бүс нутгийн онцлог болон байгаль цаг агаарын давтагдашгүй хүчин зүйлүүддээ тулгуурлан төрийн нэгдсэн бодлоготой уялдуулж хэрхэн яаж ядуурлыг бууруулсан арга барилтай танилцаж судалсан болно.
Хятад улс ядуурлаас ангижирах ажлын гол зорилго бол ойрын болон урт хугацааны төлөвлөлт, тодорхой зорилтууд, төлөвлөлтийн шаардлагад хүрэх тодорхой төлөвлөгөө, үе шат, арга хэмжээнүүд байж, хамгийн гол нь үндсэн шалтгааныг олоход оршиж байгаа юм, мөн үйлдвэрлэлийг хөгжүүлж ядуу өрхийн амьжиргааны асуудлыг шийдвэрлэхэд нь туслаад зогсохгүй эмзэг бүхий эдийн засгаа хөгжүүлж, ядуурлаас үндсээр нь ангижруулж, өөрийн чадамжинд тулгуурлаж хөдөлмөрлөх замаар ядуурлаас гарахад нь туслах түүнчлэн төрийн холбогдох байгууллага, нийгмийн бүхий л салбарын хүчийг бүрэн дайчлан хамтран ажиллаж, ядуу өрх, ядууралд нэрвэгдсэн бүс нутгийн хөгжилд хамтдаа үр дүнтэй туслалцаа үзүүлж хамтын хүчээр ядуурлаас ангижирах шийдлийг оновчлох нь эдүгээ үр дүнгээ өгч байгаа нь Хятад улсын нийгмийн амьдралын чанараас харагдаж байгаа юм.
Удиртгал Монгол улсын ядуурал бол тус улсын хамгийн чухал нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Засгийн газар болон холбогдох газрууд холбогдох арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлсэн боловч үр дүн нь төдийлөн амжилттай хэрэгжихгүй байна. Харин Хятад улс жил бүр 1,3 сая орчим хүн ядуурлаас бүр мөсөн ангижирдаг бөгөөд НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн анхны улс гэж хэлж болох юм. Судлаач миний бодлоор Монгол Улс Хятад улсын ядуурлыг бууруулах туршлагаас суралцаж, Монгол Улсын үндэсний нөхцөл байдалд тохирсон ядуурлыг бууруулах бодлого цогцоор нь боловсруулж, ядуурлыг бууруулах зөв арга замыг судлах бүрэн боломжтой гэж үзэж байна. Монгол Улсын “Мянганы хөгжлийн зорилт” -ийн эхний зорилтын ядуурлыг бууруулах төлөвлөгөө хэрэгжиж дууссанаас харахад 2015 онд ядуурлын түвшин 2010 оныхоос 2 дахин их байсан ч хүлээгдэж буй зорилгодоо хүрч чадаагүй байна. Мөн 2016 онд “Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө-2030” хэрэгжиж, ядуурал буурсан боловч ядуурлыг бууруулах ажил мөн тулгамдсан ажил хэвээр байна. Ядуурал нь Монгол Улсын хувьд томоохон асуудал хэвээр байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн ядуурлыг бууруулах ажил нь ард түмний төрийн ажлыг хэмжих жишиг болжээ.
Хураангуй Одоогоос нэг жилийн өмнө БНХАУ-ын Хө Бэй мужийн У Хань хотод “шинэ коронавирусын” анхны тохиолдол бүртгэгдэж, дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан аюулт цар тахлын эхлэл тавигдаж том жижиг, хөгжингүй, хөгжиж буй, хөрш зэргэлдээ, тив алгассан хамаарахгүйгээр бүх улсууд хоорондоо ямар нэгэн байдлаар (шилжилт хөдөлгөөн, тусламж дэмжлэг, туршлага солилцох байдлаар) шууд харилцаж, бүгд нэг зорилготойгоор дотоод, гадаад бодлогоо хэрэгжүүлж ажиллаж байгаа нь өнөөгийн цар тахлын үед үүссэн шинэ нөхцөл байдал болоод байна. Энэ бол нэг талаар сүүлийн жилүүдэд яригдаж ирсэн Олон улсын харилцааны салбар дахь даяаршсан нийгмийн тулгамдсан асуудал, түүний үр дүн мөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдий хүчирхэг гүрэн, хөгжингүй улс байлаа гээд дэлхий дахинд олон жилийн туршид аюул учруулж ирсэн, аюул учруулж байгаа, аюул учруулж болзошгүй асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулсаар байна. Covid 19-ын голомт, эх үүсвэр гэдэг утгаараа олон улсын түвшинд БНХАУ анхаарлын төвд байж, зарим орнууд үүссэн нөхцөл байдалд тэднийг буруутгаж үл хүлээн зөвшөөрөх харилцаа, “зайлсхийх” бодлогыг хэрэгжүүлж байна. Тэгвэл Хятад улс нь цар тахалд нэрвэгдсэн анхны улсын хувьд нийгэм эдийн засгийн өөрчлөлт хийгээд, нийгмийн аж байдал жирийн үеийнхээс хэрхэн өөрчлөгдсөн, ковидын үеийн нийгмийн нөхцөл байдал ард иргэдэд хэрхэн нөлөөлж байна зэргийг дэлхийн бусад олон орон анхааралтай ажиглаж байгаа хэдий ч Хятад улсын ард иргэд шинэ амьдралын хэв маягтаа дасан зохицож ковидын үеийн хүнд нөхцөл байдлаас “Хамтдаа” гэсэн уриа лоозонтойгоор амжилттай даван туулж байна.