МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Assessment of Glacier Retreat and Climate Vulnerability in the High-Mountain Region of the Mongolian Altai: A Case Study of Tsambagarav National Park (1969–2024)
Бүртгэлийн дугаар: P2025-5020
Санхүүжүүлэгч: МУИС
Мөнгөн дүн: 38.9 сая ₮
Хугацаа: 2026.01.04 - 2026.10.27
Захиалагч: МУИС
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол Алтайн өндөр уулын бүс нь уур амьсгалын өөрчлөлтөд өндөр мэдрэмтгий орчин бөгөөд мөсөн голын агшилт, массын алдагдал, усны нөөцийн өөрчлөлтөөс шалтгаалсан экосистемийн эрсдэл эрчимтэй нэмэгдэж байна. Энэхүү судалгаанд Цамбагаравын байгалийн цогцолборт газар дахь мөсөн голуудын 1969–2024 оны хоорондох агшилт, зузаан багасалт болон уур амьсгалын хүчин зүйлд үзүүлэх эмзэг байдлыг үнэлэв. Олон эх сурвалцын зайнаас тандан судлалын өгөгдөл, Landsat ба Sentinel-2 зургууд, SRTM (2000), ASTER ба Copernicus DEM зэрэг өндөр нарийвчлалтай өндрийн загваруудыг ашиглан мөсөн голын хил зааг, талбайн өөрчлөлт, өндөр–налуугийн дагуух нимгэрлийн хэв шинж, геодезийн массын тэнцлийг тооцоолсон. Судалгааны үр дүнгээр мөсөн голуудын нийт талбай тогтвортой буурч, 2000 оноос хойш нимгэрлийн хурд эрчимжсэн бөгөөд өндөрлөг бүсэд массын алдагдал илүү их байгааг тогтоов. Температурын өсөлт, зун–намрын хур тунадасны хэлбэлзэл, цасны нөхөн бүрэлдэхүйн буурал нь мөсөн голын даралттай хариу үзүүлсэн үндсэн хүчин зүйлс байв. Судалгааны дүн нь Монгол Алтайн мөсөн голын эрчимтэй доройтол бүс нутгийн усны нөөц, экосистемийн тогтвортой байдал болон уур амьсгалын эрсдэлийн үнэлгээнд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.

Abstract

The high-mountain region of the Mongolian Altai is highly sensitive to climate change, experiencing accelerated glacier retreat, mass loss, and growing ecosystem vulnerability. This study evaluates glacier retreat, surface thinning, and climate vulnerability in Tsambagarav National Park from 1969 to 2024. Multi-source remote sensing datasets—including Landsat and Sentinel-2 imagery, SRTM (2000), ASTER, and Copernicus DEMs—were used to delineate glacier boundaries, quantify area changes, assess elevation-dependent thinning patterns, and calculate geodetic mass balance. Results indicate continuous glacier shrinkage over the past five decades, with a marked acceleration in thinning and mass loss after the 2000s. Higher-elevation glacier zones exhibited more pronounced thinning, reflecting the combined influence of rising air temperatures, reduced snow accumulation, and seasonal precipitation variability. These findings highlight the increasing climate vulnerability of glaciers in the Mongolian Altai and underscore the implications for regional water resources, ecosystem stability, and climate-risk assessment.

Түлхүүр үгс:
уурамсгалынөөрчлөлт
Мөсөн-гол
Алтайн-нуруу
мөстлөгийн-динамик
Уур-амьсгалын-эмзэг-байдал
Англи нэр: Glacial Lake outburst Flooding (GLOF) Study in the Mongolian Altai Mountain
Бүртгэлийн дугаар: P2023-4578
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Мөнгөн дүн: 22.5 сая ₮
Хугацаа: 2024.02.07 - 2024.08.30
Захиалагч: Монгол Улсын Их Сургууль (МУИС)
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр уулархаг нутагт тохиолдож буй гамшиг үзэгдлүүдийн нэг нь " Мөстлийн гаралтай нуурын задрал" (GLOF) үйл явц юм. Мөсөн голын хайлалт эрчимжиж байгаатай холбоотой мөстлийн гаралтай нууруудын түвшин нэмэгдэж, улмаар эргээ халих, үер үүсч энэ нь голын ай сав хөндий дагуу асар их хохиролыг үзэх магадлалтай байдаг, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр уулархаг бүс нутагт тохиолдох гамшигт үзэгдлүүдийн нэг юм. Энэ нь Гималай Төв Азийн уулархаг нутгийн түгээмэл тохиолдох гамшигт үзэгдлүүдийн 1 боловч, манай орны хувьд харьцангуй бага, гэхдээ 2021 оны 7 сард аль хэдийнээ тохиолдсон, цаашдаа ч тохиолдож болох гамшигт үзэгдлүүдийн нэг юм. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын хайлалт огшилтын эрчим сүүлийн 30-60 жилд 35-60 хувьд хүрч, талбайн хувьд маш эрчимтэй багасаж байгаа. энэ үзэгдэл нь бидний судлах үйл явцыг улам эрчимжүүлж, ялангуяа хөдөөгийн ард иргэдийн зуслан намаржаа, өвөлжөөний нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд оршиж байгаа нь судалгааг зайлшгүй явуулж, нутгийн иргэд болон засаг захиргаанд урьчдилан мэдээлэх, болзошгүй эрсдлийг анхааруулах шаардлагатайг харруулж байна.

Abstract

One of the catastrophic phenomena occurring in mountainous areas due to climate warming is the "Glacial Lake outburst flooding" (GLOF) phenomenon. Due to the intensification of the melting of the glaciers, the level of the lakes of glacial origin will increase, and then overflow and floods will occur. This is one of the catastrophic phenomena that will occur in the mountainous regions under the influence of climate change. This is one of the common disasters in Himalayan Central Asia, relatively small for our country, but it has already happened in July 2021 and is one of the disasters that may happen in the future. In the last 30-60 years, the intensity of melting of glaciers in the Mongolian Altai range has reached 35-60 percent, and the area is decreasing very intensively. This phenomenon has intensified our research process, especially since the area of summer and winter camps of rural communities is located in the risk zone of flooding, which shows the need to carry out research, inform the local people and the administration in advance, and warn of possible risks.

Түлхүүр үгс:
Монгол-Алтай
Мөсөн-гол
мөстлийн-гаралтай-нуур
мөстлийн-гаралтай-нуурын-задрал
Цамбагарав-уул




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар