Бидний тухай
Багш ажилтан
Коммуникаци ба нийгэм. Олон түмэн ба олон нийтийн санаа бодлын ойлголт. Нийгмийн бүлгүүд. Хувийн болон хамтын чиг баримжаат харилцаа ба нийгмийн дэмжлэгийн аспектууд. Фокус бүлэг ба олон нийтийн хурал. Улс төрийн коммуникацийн тухай ойлголт. Улс төрийн коммуникацийн орон зай, үүрэг, төвшин. Улс төрийн коммуникацийн талаарх үзэл баримтлал, онолын хандлагууд. Г.Лассуэлийн олон нийтийн суртал ухуулгын нөлөөллийн үр ашигт чанарын асуудлаар бичсэн бүтээл “Шидэт сумны онол”. Үзэл сурталжсан Марксист баримтлалын хүрээн дэх улс төрийн коммуникаци.
Улс төрийн коммуникаци нь улс төрийн орон зайд байх ёстой өвөрмөц нийгэм-мэдээллийн харилцааны систем мөн. Тэр нь аливаа улс төрийн үйл ажиллагаан дахь улс төрийн мэдээллийг олон төрлийн сувгаар дамжуулах, солилцох үйл явцын илэрхийлэл бөгөөд тэгснээрээ улс төрийн бодлогод янз бүрийн нөлөө үзүүлэхэд хэрхэх вэ? гэдэгт хариу өгнө
Энэхүү хичээл улс төрийн шинжлэх ухааны магистр, докторын хөтөлбөрийн мэргэшүүлэх хичээлд багтана. Хичээлийн ерөнхий агуулга нь: 1. Монгол орны ардчилсан өөрчлөлт, хөгжил ба олон түмний улс төрийн сэтгэл зүйд гарч буй бодит өөрчлөлтүүд 2. Олон түмний сэтгэл зүйн талаарх үзэл баримтлалууд ба орчин үе 3. Монголчуудын улс төрийн сэтгэл зүйн онцлог
Монгол улс өнгөрсөн 23 жилийн ардчилсан өөрчлөлтийн он жилүүдэд шинэ Үндсэн хуулиа батлан гаргаж, түүнд нийцүүлэн нийгмийн харилцааг зохицуулж өөрчлөн байгуулалтын их ажлыг өрнүүлж байна. Олон намын тогтолцоо, олон сонирхлын бүлэг бүрэлдэж, иргэдийн эрх ашгийг илэрхийлсэн олон ургальч үзэл төлөвшин хөгжихийн сацуу олон түмний зүгээс төр, нийгмийн хөгжилд бодитойгоор нөлөөлөх механизм хүчээ авч байна. Төр улс иргэдээс тогтдог тул иргэдийн улс төрийн сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтүүд, цаашдын хандлага, түүнд нөлөөлөгч обьектив болон субьектив хүчин зүйлсийг шинжлэн тандах арга зүйд суралцах хэрэгцээ шаардлагатай холбогдоно.
Энэхүү хичээл нь улс төрийн шинжлэх ухааны магистр, докторын хөтөлбөрийн мэргэжлийн суурь хичээлд багтана. Хичээлийн ерөнхий агуулга нь: - Ардчилсан шилжилтийн онол, арга зүйн асуудал, транзитологи судлал - Монгол дахь ардчилсан шилжилтийн үйл явц, хөгжилт - Ардчилал ба ардчилах үйл явцын загваруудыг судлахад чиглэгдэнэ.
Суралцагчдын онол, улс төрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, улс төрийн асуудлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлс, учир шалтгааны холбоо хамаарлыг харгалзан танин мэдэх, зохиц байдлаар авч үзэж хандах чадварыг хөгжүүлэхэд оршино.