МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Цэнд-Аюуш, О.Мөнхжаргал
"МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД СОНГОГЧДЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ТӨЛӨВ БАЙДАЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ" Политологи, vol. 20 (570), pp. 97-107 дахь тал, 2022-5-31

http://dep.num.edu.mn/uts/?page_id=143

Хураангуй

Германы социологч М.Вебер сонгуулийг төр, засгийн легитимт (хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх-Г.Ц ) байдлыг хангах ардчилсан хэлбэр гэж үзсэн байдаг. Тиймээс улс төрчид, иргэд сонгуулийг сонголтын хамгийн зохистой бөгөөд бодитой арга хэрэгсэл гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг нь дэлхийн улс орнуудад нэгэнт тогтсон жишиг билээ. Энэхүү өгүүллийн зорилго нь “Монгол улсын 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийн улс төрийн оролцооны нийгэм-сэтгэл зүйн төлөв байдалд хийсэн шинжилгээний асуудлыг ( 2017, 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр ) авч үзэхэд чиглэгдсэн болно.

Зохиогч(ид): Ц.Ганболд, Г.Цэнд-Аюуш
"Улс төрийн нам, намын гишүүнчлэлийн асуудалд", Улс төрийн намын улс төр, эрх зүйн шинжилгээ, 2019-11-21, vol. 1, pp. 9-16

Хураангуй

Орчин үеийн улс төрийн ном зохиолд хамгийн илүүтэйгээр хүлээн зөвшөөрөгдсөн М.Дювержийн намын ангилал бол “боловсон хүчний”, “олон түмний” ба “хагас олон түмний” гэж авч үзсэн байдаг. Боловсон хүчний ба олон түмний намуудын ялгаа нь тэдний үйл ажиллагааны хамрах хүрээ, гишүүдийн тоонд бус, гадаад ялгааны тухайд биш, харин бүтцийн тухай өгүүлж байгаад оршино. Энэ бүтцэд жинхэнэ оролцон тоглогч цөм нь намын гишүүд, дэмжигчид байдаг. Яагаад намд гишүүд, дэмжигчид хэрэгтэй байдаг вэ? Гишүүдтэй байна гэдэг нь нам оршин байх улс төрийн болон санхүүгийн талаасаа үйл ажиллагааных нь тулгуур хэрэгцээ болж ирсэн түүхтэй. Асуудлыг ингэж авч үзэх арга зүйн рационал хандлага улс төр судлаачдын хувьд өнөө хэр хэвээр байгааг тэмдэглэх нь зүйн хэрэг. Улс төрийн нам тухайн намын гишүүдийн хувьд ямар үүрэг, хувь нэмэртэй байх нь чухал вэ? гэдгийг нэг талаас, тэдгээр үүрэг, роль нь тухайн намын төр, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр хоёрын уялдаа холбоог тогтоож үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг IDEA1 -ийн зөвлөмжид тэмдэглэжээ. Энэ нь хэд хэдэн шалтгаант учир холбогдлоор тайлбарлагдана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар