МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: KORE104
Багц цаг: 15

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хс, Гхст
Индекс: KORE110
Багц цаг: 15

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE462
Багц цаг: 3

Товч агуулга

Солонгос хэлний дээд шатны хэл зүй, үгийн сангийн мэдлэгтэй болно. Орчин үеийн Солонгосын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоо, шинжлэх ухааны ололт амжилт, уламлалт соёл бичиг үсгийн өвтэй холбоотой сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих ур чадварын даалгавар гүйцэтгэнэ. Мөн холбогдох соёлын бичвэрээр дамжуулж солонгос соёлтой танилцана.

Зорилго

• Мэргэжлийн салбарт судалгаа хийж, ажил хэрэг явуулахад хэрэгтэй ойролцоогоор 5500-6000 үгийн сан, 450 хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна. • Мэргэжлийн салбарт судалгаа хийх болон албан ажлыг гүйцэтгэх хангалттай хэлний чадвартай байна. Улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүхий л салбарын хүрээнд харилцаж чадна. • Төрөлх солонгос хэлтний түвшинд хүрэхгүй байж болох ч аливаа утгыг чөлөөтэй илэрхийлж чадна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE362
Багц цаг: 3

Товч агуулга

Солонгос хэлний дунд шатны IV түвшиний зохих хэлзүй, үгийн сангийн мэдлэгтэй болж, орчин үеийн мода, гэрийн ажил, сэтгэл хөдлөл, өдөр тутмын мэдээ мэдээлэл, ажилд орох, эвдрэл гэмтэл, баяр ёслол, чөлөөт цаг, ажлын байр, хэмнэлт, гэрлэлт, осол аваар, боловсролын тогтолцоо, хүрээлэн буй орчин, домог яриа зэрэг сэдвүүдийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих ур чадварын даалгавар гүйцэтгэнэ. Холбогдох солонгосын соёлын бичвэртэй танилцана.

Зорилго

• Энгийн амьдралд хэрэглэх нийгмийн болон хийсвэр илэрхийллийг ашиглахад хэрэгтэй ойролцоогоор 3500-4000 үгийн сан, 250-300 хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна. • Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийгмийн харилцаанд шаардлагатай хэлний чадвартай байна. Мөн энгийн албан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хэлний чадвартай байна. • Мэдээ, сонингийн нийтлэлээс хялбар агуулгыг ойлгож чадна. Нийгмийн болон хийсвэр агуулгатай энгийн сэдвийг ойлгож, ашиглаж чадна. • Өргөн хэрэглэгддэг хэлц үг, Солонгосын соёлын тухай ерөнхий ойлголтод тулгуурлан нийгэм, соёлын агуулгыг ойлгож, ашиглаж чадна. • Солонгос хэлний хэлзүй, үгийн сан, унших бичих, ярих сонсох дадлыг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын ахисан дунд буюу гадаад хэлний стандартын В2 түвшинд тэнцэх хэлний мэдлэг чадвар олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE361
Багц цаг: 3

Товч агуулга

Солонгос хэлний дунд шатанд сургуулийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, эрүүл мэнд, бараа худалдаж авах, хоол, банк, зан чанар, алдаа, нүүх, аялал, санаашрал, кино, ёс зүй ба дэг журам гэсэн сэдвийн хүрээнд үгийн сан, хэлзүйн мэдлэг олгож сонсох, ярих, унших, бичих хэлэхүйн ур чадвар, дадлыг эзэмшүүлнэ.

Зорилго

Өдөр тутмын амьдралд түүртэх зүйлгүй харилцах, олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийгмийн харилцаанд шаардлагатай хэлний суурь чадвартай болно. Өөрт ойр дотно нийгэмтэй холбоотой сэдвийг цогцолборын хүрээнд ойлгож, илэрхийлж чадна. Бичгийн болон ярианы хэлний үндсэн онцлогийг ялган ойлгож, ашиглаж чадна. “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”- ын дунд шатны III түвшний чадвар эзэмшинэ. Гадаад хэлний стандартын В1 түвшин буюу дунд шатны үгийн сан, хэлзүйн дүрэм, ярих, сонсох чадвар, дадал эзэмшинэ. Бодит амьдралд ойр дотно сэдвийн хүрээнд ойролцоогоор 2500-3000 үгийн сан, 200-220 хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE262
Багц цаг: 3

Товч агуулга

Анхан шатны солонгос хэл 2 хичээл нь анхан шатны солонгос хэл 1 хичээлийн үргэлжлэл бөгөөд оюутан энэхүү хичээлээр солонгос хэлний үгийн сан, хэл зүйн дүрмийг гүнзгийрүүлэн судлах, анхан шатны дүрэмд суурилан ахисан түвшний мэдлэгийг эзэмшиж солонгос хэлээр зөв бичих, унших, ойлгох, ярих зэрэг дадал чадварыг цогцоор нь эзэмшинэ. Мөн дунд шатны солонгос хэл 1 хичээлийг сурч эзэмших суурь мэдлэгийг олж авна. Өдөр тутмын амьдрал болон нийгмийн бүхий л харилцаанд өргөн хэрэглэгддэг 1500-2000 үгийн сан, 90-100 хэлзүйн дүрмийг эзэмшиж чөлөөтэй хэрэглэж сурна.

Зорилго

Анхан шатны солонгос хэл 2 хичээл нь анхан шатны солонгос хэл 1 хичээлийн үргэлжлэл бөгөөд оюутан энэхүү хичээлээр солонгос хэлний үгийн сан, хэл зүйн дүрмийг гүнзгийрүүлэн судлах, анхан шатны дүрэмд суурилан ахисан түвшний мэдлэгийг эзэмшиж солонгос хэлээр зөв бичих, унших, ойлгох, ярих зэрэг дадал чадварыг цогцоор нь эзэмшинэ. Мөн дунд шатны солонгос хэл 1 хичээлийг сурч эзэмших суурь мэдлэгийг олж авна. Өдөр тутмын амьдрал болон нийгмийн бүхий л харилцаанд өргөн хэрэглэгддэг 1500-2000 үгийн сан, 90-100 хэлзүйн дүрмийг эзэмшиж чөлөөтэй хэрэглэж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: KORE261
Багц цаг: 3

Товч агуулга

Танилцуулга, сургууль, өдөр тутмын амьдрал, огноо, гараг, өдрийн төлөвлөгөө, хагас бүтэнсайн өдөр, бараа худалдан авах, хоол, гэр, гэр бүл, цаг агаар, утсаар ярих, төрсөн өдөр, хобби, нийтийн тээвэр сэдвийн дагуу ойр зуур хэрэглэгдэх үгийн сан, хэлзүйн мэдлэгтэй болж тодорхой хэмжээнд өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар эзэмшинэ.

Зорилго

Өөрийгөө танилцуулах, бараа худалдаж авах, хоол захиалах зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй хэлний суурь чадвараас гадна “гэр бүл, хобби, цаг агаар” зэрэг сэдэвтэй холбоотой агуулгыг ойлгож, илэрхийлж чадна. Ойролцоогоор 800 орчим суурь үг хэллэг болон 50-н үндсэн дүрмийг ойлгож, энгийн өгүүлбэрийг зохиож чадна. Энгийн бичвэрүүдийг ойлгож, зохион бичиж чадна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар