Бидний тухай
Багш ажилтан
Энерги, энтальпи, энтропи, чөлөөт энерги зэрэг уусмалын термодинамик, түүнийг статистик термодинамикийн асуудалтай холбох, хий, уусмал, электролит идеал болон бодит систем дэх физикийн ба химийн тэнцвэр, электрохимийн асуудлуудыг чухалчлан авч үзэх болно. Эдгээр концепцийг биохими ба биофизикийн хэрэглээнд хэрхэн буулган тайлбарлах талаар үзнэ. Түүнчлэн биологийн макромолекулын байршлийн болон бүтцийн мэдээллийн концепцийг термодинамик, статистик механик, кинетикийн асуудалтай холбон тайлбарлана.
Энэ хичээлийн зорилго нь биологийн макромолекулын физик химийн талаар ерөнхий ойлголттой болгож, биологийн макромолекулын бүтэц, харилцан үйлчлэл, үүргийг судлах физик химийн аргын талаар гүнзгийрүүлэн орох болно. Мөн Физик химийн хичээлээр олж авсан концепцид суурилан физикийн ба биофизик химийн мэдлэгийг ахиулах, биохими, молекулын ба эсийн биологиийн жишээн дээр химийн үндэс, зарчмыг биологид хэрэглэх талаар мэдлэгтэй болох, нэгтгэн дүгнэх зорилготой. Энэ хичээлээр сурагчид хими болон биологийн хими дэх аливаа асуудлыг математик аргуудад түшиглэн тэнцвэр болон динамикийн үүднээс тайлбарлах чадвартай болно.
Атом молекулын харилцан үйлчлэл: Хүчтэй ба сул харилцан үйлчлэл. Гэрлийн шингэлт, цацаргалт. Амьдрах орчин ба амьд биеийн бүрэлдэхүүн хэсгүүд: Агаар, хөрс, ус, нүүрс-ус, липид, уураг, нуклейн хүчил, кофактор, витамин, гормоны физик шинжүүд. Биомолекулыг судлах аргууд: Диффуз, седиментаци, Х-туяаны дифракц, шингээлт, цацаргалт, оптик идэвхи, хэлбэлзэлийн спектр, электроны ба цөмийн соронзон резонанс. Уураг ба ферментийн урвалын физик. Нуклейн хүчил ба уургийн синтезийн физик. Мембраны бүтэц, шинж чанар. Мембраны бодис нэвтрүүлэх чадвар. Амьсгалын электрон ба протон зөөлт, амьсгалын фососфоржилт. Фотосинтезийн электрон ба протон зөөлт, фотофосфоржилт. Мембраны потенциал, нервийн импульс. Булчингийн агшилтын физик. Мэдрэхүйн системийн физик. Биологийн процессийн энергетик ба кинетик. Экологи, эволюцийн физик. (Тухайн хичээлийн агуулгыг 70-100 үгний хооронд монголоор бичнэ.)
Амьд бие, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтэц, шинж чанар, биологийн процессийн физик механизмыг орчны физик хүчин зүйлтэй нь холбоотойгоор судлах зорилготой. Ямар юм, юуг, яаж хийдэг тухай физик зарчмыг оюутнуудад ойлгуулан, шаардлагатай үед ном хэвлэлийн тойм ашиглаад бие даан сэргээн хэрэглэх чадвар эзэмшүүлэхийг зорино (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм).