МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Биологийн аргаар бактерийн эсрэг идэвхт нано бөөм нийлэгжүүлэх судалгаа
Бүртгэлийн дугаар: P2020-3893
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 6.3 сая ₮
Хугацаа: 2017.12.30 - 2022.12.30
Захиалагч: БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нанотехнологи нэвтрэн орсоор байна. Ялангуяа анагаах ухаан болон технологийн салбарт нанотехнологи өндөр дэвшилтүүдийг авчирсан. Нано бөөм нь нанотехнологийн судалгааны гол цөмд тооцогддог. Одоо цагт судлаачид нано бөөмийг хүрээлэн буй орчинд илүү ээлтэй замаар гарган авахад анхаарлаа хандуулж байна. Нано бөөм гадаргуугийн талбай, хэмжээ, хэлбэрээрээ бусад балк материалуудаас ялгарч чаддаг. Энэ онцгой чанарын улмаас нано бөөмийн хэрэглээ өргөн хүрээтэй байдаг (Kumar, S. Prem; , S. Rubavathi; , J. Philip Robinson, 2017). Манай гариг дээр мөнгө нь цэвэр болон нэгдэл байдлаар тохиолддог ба мөнгө дэлхий дээр алтнаас 20 дахин их байдаг. Мөн цахилгаан болон дулааныг бүх металлаас илүү сайн дамжуулдаг. Мөнгө нь Ag0, Ag+2, Ag+3 исэлдлийн зэрэгтэй. Ag0 ба Ag+2 исэлдлийн зэрэгтэй мөнгө түгээмэл олддог тогтвортой металл, харин Ag+3 нь усан орчинд тогтворгүй байдаг (M Ramya, M.S.S., 2012). Мөнгө усанд уусдаггүй, харин мөнгөний нитрат (AgNO3) болон хлорт мөнгө нь усанд уусдаг (ДЭМБ, 2002). Мөнгийг мэс заслын багаж хэрэгсэл, хиймэл эрхтэн хийхэд, зоосны үйлдвэрлэлд ашигладаг. Усанд уусдаг мөнгөний нэгдлийг сэтгэл мэдрэлийн эмгэг, татаж унах өвчин, никотины хамаарал, тэмбүү, заг хүйтэн өвчнийг анагаахад хэрэглэдэг. Анагаахын салбар, хуванцар бүтээгдэхүүн болон нэхмэл эдлэлийн салбарт мөнгөний хэрэгцээ, хэрэглээ улам нэмэгдэж байна (M Ramya, M.S.S., 2012). Нано бөөмийг физик болон химийн аргаар нийлэгжүүлдэг. Физик, химийн аргаар их хэмжээний нано бөөмийг богино хугацаанд гарган авах боломжтой боловч хортой нэгдэл ашигладаг, эдийн засгийн хувьд өртөг өндөртэй учраас хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Сүүлийн үед биологийн аргаар нано бөөмийг нийлэгжүүлэх ойлголт шинжлэх ухааны салбарт хүчтэй орж ирж байна (Garima Singhal, R.B., Kunal Kasariya, Ashish Ranjan Sharma, Rajendra Pal Singh, 2011). Одоогийн байдлаар нано бөөмийг биологийн аргаар нийлэгжүүлэхэд зөвхөн бактери, мөөг болон ургамлыг ашиглаж байна (Mukherjee P, A.A., Mandal DS, Senapati S, Sainkar R, Khan MI, Parishcha R, Ajaykumar PV, Alam M, Kumar R, Sastry M, 2001) (Spring H, S.K., 1995). Ургамал, мөөг болон бактерийг ашиглаж нано бөөмийг гарган авах боломжийн талаар судалгаа эрчимтэй хийгдэж байна. Ургамал нь металлыг нано хэмжээст партикл болгон барьдаг нэгдлүүдийг (каппинг агент) агуулдаг бөгөөд нийлэгжүүлэх процесс нь байгальд хоргүй учраас илүү давуу талтай. Мөн ургамлыг ашиглан нано бөөмийг нийлэгжүүлэх нь микроорганизмаар нийлэгжүүлэхэд гарах зардалтай харьцуулахад илүү бага байдаг. Тэжээлт орчныг бэлтгэх, микроорганизмыг тусгаарлах зэрэг зардлууд үүнд багтдаг (Garima Singhal, R.B., Kunal Kasariya, Ashish Ranjan Sharma, Rajendra Pal Singh, 2011). Судлаачид ургамалд агуулагдах антиоксидант шинж чанартай, фитохимүүд болох флавоноид, алкалоид, танин, фитостерол гэх мэт нэгдлүүд нь нано бөөмийг нийлэгжүүлэхэд оролцдог болохыг судалсан байдаг (Jha, A., Prasad, K, Prasad, K, Kulkarni, AR, 2009).

Abstract

Хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нанотехнологи нэвтрэн орсоор байна. Ялангуяа анагаах ухаан болон технологийн салбарт нанотехнологи өндөр дэвшилтүүдийг авчирсан. Нано бөөм нь нанотехнологийн судалгааны гол цөмд тооцогддог. Одоо цагт судлаачид нано бөөмийг хүрээлэн буй орчинд илүү ээлтэй замаар гарган авахад анхаарлаа хандуулж байна. Нано бөөм гадаргуугийн талбай, хэмжээ, хэлбэрээрээ бусад балк материалуудаас ялгарч чаддаг. Энэ онцгой чанарын улмаас нано бөөмийн хэрэглээ өргөн хүрээтэй байдаг (Kumar, S. Prem; , S. Rubavathi; , J. Philip Robinson, 2017). Манай гариг дээр мөнгө нь цэвэр болон нэгдэл байдлаар тохиолддог ба мөнгө дэлхий дээр алтнаас 20 дахин их байдаг. Мөн цахилгаан болон дулааныг бүх металлаас илүү сайн дамжуулдаг. Мөнгө нь Ag0, Ag+2, Ag+3 исэлдлийн зэрэгтэй. Ag0 ба Ag+2 исэлдлийн зэрэгтэй мөнгө түгээмэл олддог тогтвортой металл, харин Ag+3 нь усан орчинд тогтворгүй байдаг (M Ramya, M.S.S., 2012). Мөнгө усанд уусдаггүй, харин мөнгөний нитрат (AgNO3) болон хлорт мөнгө нь усанд уусдаг (ДЭМБ, 2002). Мөнгийг мэс заслын багаж хэрэгсэл, хиймэл эрхтэн хийхэд, зоосны үйлдвэрлэлд ашигладаг. Усанд уусдаг мөнгөний нэгдлийг сэтгэл мэдрэлийн эмгэг, татаж унах өвчин, никотины хамаарал, тэмбүү, заг хүйтэн өвчнийг анагаахад хэрэглэдэг. Анагаахын салбар, хуванцар бүтээгдэхүүн болон нэхмэл эдлэлийн салбарт мөнгөний хэрэгцээ, хэрэглээ улам нэмэгдэж байна (M Ramya, M.S.S., 2012). Нано бөөмийг физик болон химийн аргаар нийлэгжүүлдэг. Физик, химийн аргаар их хэмжээний нано бөөмийг богино хугацаанд гарган авах боломжтой боловч хортой нэгдэл ашигладаг, эдийн засгийн хувьд өртөг өндөртэй учраас хэрэглээ хязгаарлагдмал байдаг. Сүүлийн үед биологийн аргаар нано бөөмийг нийлэгжүүлэх ойлголт шинжлэх ухааны салбарт хүчтэй орж ирж байна (Garima Singhal, R.B., Kunal Kasariya, Ashish Ranjan Sharma, Rajendra Pal Singh, 2011). Одоогийн байдлаар нано бөөмийг биологийн аргаар нийлэгжүүлэхэд зөвхөн бактери, мөөг болон ургамлыг ашиглаж байна (Mukherjee P, A.A., Mandal DS, Senapati S, Sainkar R, Khan MI, Parishcha R, Ajaykumar PV, Alam M, Kumar R, Sastry M, 2001) (Spring H, S.K., 1995).Ургамал, мөөг болон бактерийг ашиглаж нано бөөмийг гарган авах боломжийн талаар судалгаа эрчимтэй хийгдэж байна. Ургамал нь металлыг нано хэмжээст партикл болгон барьдаг нэгдлүүдийг (каппинг агент) агуулдаг бөгөөд нийлэгжүүлэх процесс нь байгальд хоргүй учраас илүү давуу талтай. Мөн ургамлыг ашиглан нано бөөмийг нийлэгжүүлэх нь микроорганизмаар нийлэгжүүлэхэд гарах зардалтай харьцуулахад илүү бага байдаг. Тэжээлт орчныг бэлтгэх, микроорганизмыг тусгаарлах зэрэг зардлууд үүнд багтдаг (Garima Singhal, R.B., Kunal Kasariya, Ashish Ranjan Sharma, Rajendra Pal Singh, 2011). Судлаачид ургамалд агуулагдах антиоксидант шинж чанартай, фитохимүүд болох флавоноид, алкалоид, танин, фитостерол гэх мэт нэгдлүүд нь нано бөөмийг нийлэгжүүлэхэд оролцдог болохыг судалсан байдаг (Jha, A., Prasad, K, Prasad, K, Kulkarni, AR, 2009).





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар