Бидний тухай
Багш ажилтан
суралцах арга барилд суурилан ур чадвараа хөгжүүлэх, онолын мэдлэгтэй холбож заах арга зүй эзэмшсэн багш болгоход чиглэнэ
Судлагдахууны мэдлэгтэй, багшлахуй суралцахуйн онол, хөгжмийн заах арга зүйг эзэмшсэн, хүүхдийн хөгжлийг оношилдог, оюунлаг, мэргэжлийн ур чадвартай байх
Уран бүтээлийн онцлог хэв маягыг онолын хэлээр тодорхойлох
Судлагдахууны мэдлэгтэй, багшлахуй суралцахуйн онол, хөгжмийн онол заах арга зүйг эзэмшсэн, хүүхдийн хөгжлийг оношилдог, оюунлаг, мэргэжлийн ур чадвартай байх
Хөгжмийн авиа, эгшиг, хүчдэл, хурд, хэм хэмнэл, ноотыг хараад 2 гараар тоглох, ноот харж унших , цээжлэх, дууны аккорд, функц тоглох, дэлхийн сонгодог бүтээлээс тоглож сурах, хэмнэлийг зөв тогтоох
Хөгжмийн багшийн мэргэжил сонгож төгөлдөр хуур хөгжмөөр суралцагсад, хөгжмийн онол, төгөлдөр хуурын хичээлтэй нягт холбон баяжуулж, соль фа түлхүүрт нот харж тоглох, хөгжмийн зохиол дээр ажиллах, хүний оюун санааны хөгжил, сэтгэлгээ, төлөвшил, хөгжмийн соёл, хөгжимдөх эв дүй чадварт суралцана.
Ардын хөгжмийн зэмсгийн түүх, эгшиглэх онцлог, барил тавил зэргийг шинжлэх ухааны үүднээс сурч эхлэх, хоёрол, гурвал, цөөхүүл болон найрал зэрэг хамтаар (унисон) хөг шилжүүлэн хөгжимдөх арга зүйд суралцах
Ардын хөгжмийг хойч үедээ өвлүүлэх, судалгааг эрчимжүүлэх, давтагдашгүй дэг сургууль, заах арга барилыг уламжлуулах, таних мэдэхүйн өндөр ач холбогдолтой