МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Т.Булганхангай, C.Galbadrakh, М.Цогбадрах, Ө.Энэрэлт
"GA-K4 пептид мембраны харилцан үйлчлэл бактерийн эсийн мембраны липидын төрөл, агууламжаас хамаарах нь", Монголын физикийн нийгэмлэгийн үндэсний эрдэм шинжилгээний хурал, 2025-11-23, vol. 015, pp. 111

Хураангуй

Бид өмнөх судалгааны ажлаар GA-K4 пептид нь бактерийн эсрэг идэвхтэй, усан орчинд бүтэцгүй харин липосом, мицеллийн орчинд конформацийн өөрчлөлтөд орж хеликс бүтцийг үүсгэдэг ба бүтэцээ олохдоо липидийн төрөл, харьцаанаас хамаардаг болохыг тогтоосон. Уг судалгааны ажлаар липидийн найрлагаараа ялгаатай 3 төрлийн бактерийн (Ps. aeruginosa, E. coli болон S. aureus) эсийн мембранд GA-K4 пептидийн харилцан үйлчлэлийг мембраны бүрэн бүтэн байдал болон мембран потенциалын аргуудаар судалсан. Туршилтын үр дүнд E.coli (Грамм сөрөг), Ps.aeruginosa (Грамм сөрөг) эсэд GAK4 пептидээр үйлчилсэний дараа E.coli эсийн мемрбанд деполяризаци ажиглагдаагүй бол Ps.aeruginosa (грамм сөрөг) эсийн мембранд деполяризаци ажиглагдсан. Харин S.aureus (Грамм эерэг) эсийн мебмранд деполяризаци хүчтэй явагдаж байгаа нь ажиглагдсан. E.coli, Ps.aeruginosa, S.aureus эсэд GA-K4 пептидээр үйлчилсний дараа 1-Nфенилнафтиламины флуоресценцийн өөрчлөлт ажиглагдаагүй нь GA-K4 пептид эсийн мембран давхаргыг задалдаггүй болохыг илтгэсэн. Эдгээр үр дүнгээс үзвэл GA-K4 пептид нь липидийн төрөл агууламжаас хамаарч ялгаатай харилцан үйлчлэлд ордог буюу бактерийн эсийн Граммаас үл хамаардаг. Мөн бактерийн эсийн мембрантай харилцан үйлчлэхдээ тороид хэлбэрийн нүх үүсгэдэг болохыг харууллаа.

Зохиогч(ид): Т.Булганхангай, Ө.Энэрэлт, C.Galbadrakh, B.Bum-erdene, М.Цогбадрах
"Synthesis and Characterization of Rhodamine B-NHS Ester for Fluorescence Based Analysis of Antimicrobial Undecapeptide GA-K4", KSBB and AFOB conference-2025, Солонгос , 2025-9-23, vol. 1, pp. 614 - 614

Хураангуй

This study aims to develop the labeling process of the antimicrobial undecapeptide GA-K4 using the fluorescent compound Rhodamine B, and through this, to understand peptide interactions at the cellular level and contribute to the development of new antimicrobial agents.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар