Бидний тухай
Багш ажилтан
1964 онд МУИС-ийн Физик-математикийн факультетийн Ерөнхий физикийн тэнхимийн дэргэд Биофизикийн сургалт, эрдэм шинжилгээний лаборатори байгуулагдсан нь тус сургууль төдийгүй Монгол Улсын хувьд биофизикийн сургалт судалгаа эрхлэх анхны нэгж байлаа. Улмаар тус лаборатори өргөжин 1979 онд биофизикийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг эрхлэн явуулах Биофизикийн тэнхим болсон нь биофизикийн шинжлэх ухаанаар дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, биофизикийн судалгааны ажил явуулах чухал нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ үеэс тус тэнхим ОХУ (тухайн үеийн ЗХУ), Герман, Япон, БНСУын биофизикчидтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, орчин үеийн сургалт судалгааны лаборатори байгуулан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимтэй хийж ирэв. Үүгээр тус тэнхимийн багш судлаачдын үндэсний болон олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн ажлуудын талаар тоймлон хүргэх, эдгээр ажил нь биофизикийн шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмрийг тод харуулна гэж үзэж байна
Additive manufacturing and open-source affordable instruction provide equal opportunities. Therefore, it is possible to quickly, compactly, and cheaply make expensive, scarce, and large devices in the previous century. The Geiger-Muller tube is used for the primary sensing component proposed and incorporates digital signal processing to ensure accurate and reliable measurement of gamma radiation. The performance of the developed detector is evaluated through experimental testing and comparisons with commercially available radiation detection devices. The results demonstrate the detector's ability to provide precise and consistent measurements while remaining cost-effective. Moreover, its portability and user-friendly interface make it suitable for various applications, including environmental monitoring, nuclear safety, personal radiation exposure assessment, and, most importantly, educational purposes. This low-cost portable digital gamma radiation detector contributes to the field of radiation detection by presenting an accessible solution that addresses the financial limitations associated with conventional gamma radiation detectors.
Abstract - Chlorophyll fluorometry is a valuable tool in studying photosynthesis and plant physiology, providing insights into the health and photosynthesis activity. However, the high cost of commercial chlorophyll fluorometers often limits their accessibility, particularly for research and educational institutions with limited resources. This study presents the development and evaluation of a 3D-printed low-cost chlorophyll fluorometer, Cp1, designed for laboratory and field applications. The Cp1 fluorometer measures the fluorescence of extracted chlorophyll from plants. We used a low-cost, open-source microcontroller for data acquisition and control, ensuring user-friendly and straightforward operation. The performance of the chlorophyll fluorometer was evaluated against commercial laboratory instruments, and the results showed a high correlation. The affordability and versatility of this chlorophyll fluorometer make it a low-cost alternative option for agricultural researchers and educators. In addition to its cost-efficiency, the Cp1 chlorophyll fluorometer embodies sustainable research practices with its construction from 3D printed materials, reducing its environmental footprint while offering customization to specific research needs. Its open-source nature fosters collaboration, innovation, and knowledge sharing within the scientific community. Moreover, its user-friendly design enables educators to integrate hands-on chlorophyll fluorescence experiments into their curriculum, enhancing the learning experience for future scientists and plant enthusiasts. As we explore the Cp1 chlorophyll fluorometer's potential applications, it promises a substantial impact on plant science. This publication provides a comprehensive account of its development, evaluation, and implications, contributing to the advancement of accessible and sustainable research tools for studying photosynthesis and plant physiology.
: Сарнайтны овгийн хүнсний ургамлууд шим тэжээлийн бодисоор баялаг бөгөөд амттан, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглахаас гадна уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэддэг байна. Гэвч хар чавга, бүйлсийн самрыг идэж хордох, харшлах тохиолдол нь үрэнд агуулагдах тосны хэмжээ бусад биологийн идэвхт нэгдлийг бодвол өндөр, цианогенгликозидыг тодорхой хэмжээгээр агуулдагтай холбоотой. Уламжлалт анагаах ухаанд Prunus-ын төрлийн ургамлын үрийг зүрх судасны өвчинд, тосыг гадуур шарханд түрхлэг болгон хэрэглэж ирсэн ба үрийн тосноос ялгасан амигдалиныг фиброз эмчлэх, апоптозыг өдөөх чадвартайг баталсан. Иймд уг 3 зүйл ургамлын цианогенгликозид; фракцуудын биологийн идэвхт тосны хүчил, бактерийн эсрэг идэвхийг илрүүлэх зорилго тавьлаа. Цианогенгликозидыг тодорхойлохын тулд Бариулт бүйлс /P.pedunculata/, Монгол бүйлс /P.mongolica/, Сибирь гүйлс /P.armeniaca/ зэрэг 3 зүйлийн үрийг хүчиллэг орчинд уусган, 12 цаг энзимийн гидролиз явуулан усны уураар нэрж, ISO2164-1975NT стандартын дагуу Фольгардын аргаар титрлэн тодорхойлоход 13.03мг/кг, 7.7мг/кг, 19.58мг/кг тус тус агууламжтай байна. Мөн тосны хүчлийн агууламж нь P.pedunculata, P.mongolica, P.armeniaca зэрэгт 6.57%, 4.33%, 13.39% тус тус байв. Эдгээрээс тус бүр 100г-ыг Сокслетын аргаар 80%-ийн этанолоор хандлан; дихлорэтан, этилацетат, бутанолоор фракцлан P.pedunculata-гийн 266.5мг, 64.6мг, 514.1мг, P.mongolica-гийн 236мг, 147.7мг, 37.7мг, P.armeniaca-гийн 301.3мг, 1628.4мг, 2137.9мг фракцуудыг тус тус гарган авлаа. 1мг/мл концентраци бүхий 12 фракцад бактерийн эсрэг идэвхийг зон диффузийн аргаар скрининг хийхэд P.armeniaca-гийн тосны хүчил нь B.subtilis-ын эсрэг 10±0.4, S.aureus-ын эсрэг 8±0.2 мм хүрээ үүсгэж идэвхтэй байна. Дээрх үр дүнгээс үзэхэд энзимийн гидролизын дүнд гидроксицианат үүсгэх цианогенгликозидын хэмжээ нь хүнсний алмондын (P.dulcis) үрийн 25мг/кг агууламжаас давахгүй байгаа нь сонирхол татаж байна. P.armeniaca тосны хүчлийн бактерийн эсрэг идэвхийг цаашид нарийвчлан тодорхойлж уламжлалт анагаах ухааны хэрэглээг шинжлэх ухааны үндэстэй батлах шаардлагатай байна.
Сүүлийн жилүүдэд цахилгаан соронзон орны биологийн идэвх, үйлчлэх механизмын судалгаа эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, нам давтамжийн цахилгаан соронзон орон (ЦСО) эсийн мэнд үлдэлт, үрэвсэл, эсийн ялгаран хөгжил зэрэг эсийн молекул механизмд эерэг нөлөө үзүүлдэг [1]. Амьтны эсэд цахилгаан соронзон орны үзүүлэх нөлөө молекул механизмын түвшин хүртэл харьцангуй сайн судлагдсан [2]. Зарим судалгаагаар нам давтамжийн цахилгаан соронзон орон ургамлын өсөлт хөгжлийн процесст эерэг нөлөө үзүүлдэг боловч молекул механизм нь одоог хүртэл тодорхойгүй байна [3]. Бид энэ судалгаагаар 7.5 мТ урсгалын нягттай 10 Гц давтамжтай цахилгаан соронзон орон Triticum aestivum L. -ийн соёололтод эерэг нөлөө үзүүлдэг болохыг харууллаа. Үрийн амжилттай соёолох нь соёолох хурд, анхны навч үүсэх болон үндэслэх чадвараар илэрхийлэгддэг [4]. Triticum aestivum L. -ийн үрийг цахилгаан соронзон орноор (7.5 мТ, 10 Гц) 1 цаг үйлчилсний дараа хяналтын бүлэгтэй харьцуулахад үндэс, навчны урт ойролцоогоор 56%, 40% тус тус нэмэгдсэн. Үүнээс гадна үрд агуулагдах амилазагийн идэвх 16%, нөөц уургийн задрал 40%-аар ихсэж, β амилазагийн генийн экспрессийг 3.9 дахин нэмэгдсэн. Судалгааны үр дүн үрийн соёололтын чухал үе болох соёололтын I, II, III фазыг амжилттай давахад β амилазагийн экспрессийг нэмэгдүүлэх, нөөц уургийн задралыг хурдасгах замаар эерэг нөлөө үзүүлдэг болохыг тодорхойллоо.
Зүүнгарын гоёо нь Монголын Улаан ном (2013)-д “ховор”, Монгол орны ургамлын улаан данс (2019)-д “эмзэг” статуст бүртгэгдсэн. Иймд Зүүнгарын гоёог байгаль цаг уур, улирлын байдлаас шалтгаалахгүйгээр in vitro нөхцөлд өсгөвөрлөн ургуулах, нөөцийг арвижуулах, тухайн ургамлыг үржүүлэх, тэжээлийн орчинд биомассыг үйлдвэрлэж цаашдын биохими, биофизикийн олон талт судалгаа шинжилгээ хийх нэн шаардлагатай. Энэхүү судалгаагаар Зүүнгарын гоёоны махлаг зөөлөн, шүүслэг хэсгийн фитохимийн найрлагыг тогтоож, бүлэг ханд бүрийн бактерийн эсрэг идэвх, антиоксидант идэвхийг тодорхойлоход хлороформ болон этил-ацетатын ханд нь антиоксидант болон бактерийн эсрэг идэвхээрээ хамгийн өндөр байв. Зүүн гарын гоёоны газрын дээд (махлаг иш), доод (үндэслэг иш) хэсгийг модификац хийсэн фосфат-CTAB буферт хандлан, ханд тус бүрийг гель фильтрацийн аргаар фракцлан салгаж уургийн фракц ялган авсан. Зүүнгарын гоёоны газрын дээд, доод хэсгийн II фракц ~20 кДа жинтэй уурагт нэгдэл агуулсан бөгөөд бактерийн эсрэг идэвх өндөр болохыг тодорхойлов. Зүүнгарын гоёоны үрийн in vitro соёололтын судалгаанд гиббериллиний уусмалыг бусад фитогормонуудтай хослуулан үр хөврөлийн хөгжил, соёололтыг нь дэмжсэн. 2,4-дихлорофеноксицууны хүчил (2.4-D 1.0 мкг/мг), кинетин (0.5 мкг/мг), гиббериллин (1.0 мкг/мг) нэмсэн В5 тэжээлийн орчин дахь үрийн соёололт, өсөлт хамгийн өндөр байв.
The current study aims to develop a novel burn wound ointment consisting of sheep's tail ointment loaded with AgNP. The AgNP in the ointment serves as an antibacterial, antioxidant and anti-inflammatory agent. The AgNP was developed via the biological method with the assistance of the medicinal plant Rhodiola rosea. The characterization of AgNP was assessed using UV-Vis spectroscopy, FTIR, Zeta Potential, XRD, PCCS, SEM, and EDX techniques. The formation of AgNP was confirmed by UV-Vis spectrum at the absorbance of ∼430 nm, and the biomolecules responsible for reducing and capping the AgNP were characterized by FTIR analysis. The stability of AgNP was determined with Zeta potential, which revealed a highly stable colloidal solution with a surface charge of -68.38 ± 3.4 mV. The synthesized AgNP had a face-centered cubic structure with a crystallite size of 23 nm and average grain size of 67.5 nm. The SEM image showed a fairly monodisperse 20 nm-sized spherical-shaped AgNP. The synthesized AgNP contained high purity of the silver, and a low concentration of AgNP inhibited both Gram-positive and Gram-negative bacteria. Moreover, the scavenging activity of AgNP was investigated using DPPH and H2O2 scavenging assay, and the results revealed a dose-dependent antioxidant activity with the highest activity at a concentration of 450 μg/ml. Finally, the burn wound healing effect was evaluated by applying the AgNP-loaded ointment to the wound site of BALB/c mice. The in-vivo studies confirmed that AgNP-loaded ointment reduced the wound size, decreased the epidermis layer, and lowered mast cell migration compared to untreated burn wounds. And the synthesized AgNP regulated both pro-inflammatory and anti-inflammatory gene expression, thereby promoting burn wound closure on BALB/c mice. The developed AgNP-loaded ointment has the potential to be applied in the biomedical field.
From the point of conformation, kinetics, and function, human serum albumin (HSA) is an effectively characterized serum protein. Therefore, it has been used broadly in the study of biotechnology and pharmaceutical fields. On the understanding of the protein-drug interactions, it can become the main potential target. The study aims to gain a biophysical sight in the interaction of HSA with Everolimus (Evo), a potent macrolide immunosuppressant agent. Evo has been shown to be effective against a variety of cancers and is used alone or in combination with other drugs to prevent the rejection of organ transplants. In this study, we have applied various spectroscopic methods under physiological conditions, for instance, emission, synchronous fluorescence, three-dimensional fluorescence, Fourier transform infrared spectroscopy, UV-visible spectroscopy, circular dichroism, and zeta potential methods. Based on the fluorescence quenching mechanism, binding constants (Ka) and binding sites (n) were identified by modified Stern-Volmer analysis at three different temperatures. The thermodynamic parameters, entropy change (S), the enthalpy change (H), and free energy change (G) are calculated based on the van’t Hoff equation. The binding distance between HSA and Evo was calculated as stated in the Förster theory. Under the impact of Evo, conformational changes in HSA were confirmed by three-dimensional fluorescence, synchronous fluorescence, Fourier transform infrared spectra, circular dichroism spectroscopy and ultraviolet-visible absorbance spectroscopy. Moreover, the zeta potential of binding of HSA to Evo was determined in the pH=7.4. All above results are vital to the pharmacodynamic and pharmacokinetic study of Everolimus and its further developments.
In recent years’ synthesis of metal nanoparticle using plants has been extensively studied and recognized as a non-toxic and efficient method applicable in biomedical field. The aim of this study is to investigate the role of different parts of medical plant Carduus crispus on synthesizing silver nanoparticles and characterize the produced nanoparticle. Our study showed that silver nanoparticles (AgNP) synthesized via whole plant extract exhibited a blue shift in absorption spectra with increased optical density, which correlates to a high yield and small size. Also, the results of zeta potential, X-ray diffraction, photon cross-correlation spectroscopy analysis showed the surface charge of − 54.29 ± 4.96 mV (AgNP-S), − 42.64 ± 3.762 mV (AgNP-F), − 46.02 ± 4.17 mV (AgNP-W), the crystallite size of 36 nm (AgNP-S), 13 nm (AgNP-F), 14 nm (AgNP-W) with face-centered cubic structure and average grain sizes of 145.1 nm, 22.5 nm and 99.6 nm. Another important characteristic, such as elemental composition and constituent capping agent has been determined by energy-dispersive X-ray spectroscopy and Fourier transform infrared. The silver nanoparticles were composed of ~ 80% Ag, ~ 15% K, and ~ 7.5% Ca (or ~ 2.8% P) elements. Moreover, the results of the FTIR measurement suggested that the distinct functional groups present in both AgNP-S and AgNP-F were found in AgNP-W. The atomic force microscopy analysis revealed that AgNP-S, AgNP-F and AgNP-W had sizes of 131 nm, 33 nm and 70 nm respectively. In addition, the biosynthesized silver nanoparticles were evaluated for their cytotoxicity and antibacterial activity. At 17 µg/ml concentration, AgNP-S, AgNP-F and AgNP-W showed very low toxicity on HepG2 cell line but also high antibacterial activity. The silver nanoparticles showed antibacterial activity on both gram-negative bacterium Escherichia coli (5.5 ± 0.2 mm to 6.5 ± 0.3 mm) and gram-positive bacterium Micrococcus luteus (7 ± 0.4 mm to 7.7 ± 0.5 mm). Our study is meaningful as a first observation indicating the possibility of using special plant organs to control the characteristics of nanoparticles.
The sheep (Ovis aries) tail tendons are the major by-products after being slaughtered for food consumption. A tendon is a powerful band of fibrous connective tissue that is composed of parallel bundles of collagen fibers and connects muscle to bone, due to the transmit forces and tolerate tension during muscle contraction. The tendon collagen structure is found as the main molecule of dense fibrous tissue and forms approximately 70% of dry weight. The collagen type is largely composed of Type I (60%) and other types. Type I collagen is by far the most abundant molecules in vertebrates, and it is a particularly mechanical scaffold in bone, skin, and connective tissue. This study was conducted to extract and characterize acid-soluble collagens (ASC) from sheep tail tendons. The tendon collagen was confirmed as collagen by different physicochemical techniques such as sodium dodecyl sulfate-polyacrylamide gel electrophoresis (SDS-PAGE), Zeta Potential Analyzer, and Fourier transform infrared (FTIR) spectra analysis. The yield of type I ASC from sheep tail tendon was about 9.7% on the dry weight of raw material. The collagen’s α1, α2, and β chain bands are observed in SDS-PAGE for both ASC and pepsin soluble collagen. The zeta potentials of ASC had a positive charge when pH from 2 to 4.5, while the negative charge in pH range from 6 to 11. But the electric potential of ASC was zero at pH 5. The results of FTIR spectra analysis detected the presence of triple superhelical structure in acid-soluble collagens, presenting isolation procedure did not interrupt the triple helical structure from the sheep tail tendon. Therefore, the study showed that it is a potential reference for collagen extraction and application of sheep tendon tails.
Альбумин нь цусны плазмд чөлөөт байдлаар агуулагддаг, эмийн бодистой харилцан үйлчилж, түүнийг зорилтот байнд (target) зөөвөрлөн хүргэх, хадгалж нөөцлөх өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг. Амлесса эм нь ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг дарангуйлах идэвхтэй периндоприл болон кальцийн сувгийг хаах үйлчлэлтэй амлодипин гэсэн хоёр эмийн нэгдлээс тогтох хосолсон үйлчлэлтэй эм (multidrug). Эмийн бодистой холбогдон зөөвөрлөгч нэг төрлийн уураг хоёр эмийн нэгдлээс тогтох мултиэмийг хэрэглэсэн тохиолдолд харилцан үйлчлэх механизмыг судлах нь шинэ эмийн дизайн зохиох (new drug design) фармакологийн ач холбогдолтой. Энэ ажлаар бид шингээлтийн спектроскопи, флуоресценцийн 2D, 3D спектроскопийн аргаар амлодипин болон периндоприл эм альбумин хоорондын харилцан үйлчлэлийг судлав. Альбумин-амлодипины харилцан үйлчлэл нь гидрофоб харилцан үйлчлэл давамгайлсан эндотерм процесс бөгөөд харилцан үйлчлэлийн дүнд албумин- амлодипины комплекс нягтарсан конформаци үүсгэдэг бол альбумин-периндоприлын харилцан үйлчлэл нь ван-дер Ваальс, устөрөгчийн харилцан үйлчлэл давамгайлсан экзотерм процесс бөгөөд харилцан үйлчлэлийн дүнд албумин-периндоприлын комплекс нягт биш конформаци үүсгэдэг болохыг тогтоов.
Naturally occurring antimicrobial peptides important for innate immunity are widely stud- ied for their antimicrobial and anticancer activity. The primary target of these AMPs is believed to be the bacterial cytoplasmic membrane. However, the interaction between cytoplasmic membrane and the antimicrobial peptides remains poorly understood. Therefore to focus on the target membrane composition that is required by AMPs to interact with membranes, we have examined the interaction of the antimicrobial and anticancer active 11-residue GA-K4 (FLKWLFKWAKK) peptide with model and intact cell membranes. Effect on the structural conformational properties of GA-K4 pep tide was investigated by means of far-UV CD and fluorescence spectroscopic methods. The different conformation of GA-K4 peptide in large unilamellar vesicles (LUV) bilayer and micelle environment suggest that the curvature has an influence on the secondary structure acquired by the peptide. Fur- thermore, the leakage experiment result confirmed that GA-K4 induced the leakage of cytoplasmic membrane in Staphylococcus аureus bacterial cells. Fluorescence data revealed the interfacial loca- tion of GA-K4 peptide in the model membranes. The blue-shift in emission wavelength by trypto- phan residues in fluorescence data indicated the penetration of GA-K4 peptide in micelles and phos- pholipid bilayers. These results showed that the GA-K4 peptide is a membrane-active peptide and its activity depends on membrane curvature and lipid composition. Although further studies are required to confirm the mechanism of action, the data suggest mechanism of toroidal pore formation for the interaction of GA-K4 peptide with membranes. Our studies will be helpful in better understanding of the membrane requirment of peptides to express their therapeutic effects.
Байгаль дээр амьд организм нь цахилгаан соронзон орны нөлөөнд байдаг. Ургамалын өсөлт болон түүний физиологид цахилгаан соронзон орны үзүүлэх нөлөөг судлах явдал судлаачдын анхаарлыг татаж, судалгааны олон ажил хийгдсээр байна. Цахилгаан соронзон орон нь генийн экспресс уургийн биосинтез, ферментийн идэвхи, эсийн үржил, эсийн бодисын солилцоонд нөлөөлдөг гэж үздэг(Nirmala A and Rao P N., 1996). Үрийг тариалахаас өмнө статик болон хувьсах соронзон орноор үйлчлэхэд эерэг нөлөө үзүүлэх боловч соёлолтын хурд үрийн өсөлт, соёололтын эзлэх хувьд тогтвортой нөлөө үзүүлэхгүй байна гэсэн судалгааны үр дүн байдаг (Kornarzyñskiet al.,2004; Carbonell et al., 2000; Pietruszewski,1993; Pittman, 1977). Сул цахилгаан соронзон орон Spirulinaplatensis цианобактерийн фотосинтез ба өсөлтөнд эерэг нөлөө үзүүлдэг бол хүчтэй цахилгаан соронзон орон сөрөг нөлөө үзүүлдэг болохыг Харино нар туршлагаар үзүүлсэн (Hirano et al.,1998). Цахилгаан соронзон орон буудайн үрийн соёлолтонд үзүүлэх нөлөөг Бхатнагар нар (Bhatnagar and Deb., 1977), цахилгаан ба соронзон орны улаан лоолийн үрийн соёлолтонд үзүүлэх нөлөөг Мүүн нар (Moon and Chung, 2008), арвай, буудай, овъёосны үрэнд соронзон орны үзүүлэх нөлөөг Питтман (Pittman, 1977) нар, үрийн соёололтонд 60 Гц цахилгаан соронзон орны нөлөөг Шамранжи нар (Shabrangi A and Majd A, 2009) судалсан.Тухайлбал, тайван төлөвт байгаа үрийг соронзон орноор өдөөхөд буудай, арвай, эрдэнэ шиш, улаан лоолийн үрийн өсөлт нэмэгдэж байсан (Dao-lian Y, Yu-qi G et al.,2009). Цахилгаан соронзон орноор богино хугацаанд үйлчлэхэд өргөст хэмхний үрийн өсөлт ба ургалт хурдасдаг болохыг үзүүлсэн(Yinan L, Yuan L et al.,2002). Түүнчлэн соронзон орон буудайн соёололт, цэвэр жинболон навчны уртад эерэг нөлөөлдөгийг үзүүлсэн (Gholami A, Sharafi S.,2010). Мөн соронзон орон наран цэцгийн үрийн чанарт эерэг нөлөө үзүүлдэгийг Вашист нар туршлагаар баталсан (Vashisth and A, Nagarajan S.,2010). Мөн Аксуонов нар соронзон орон үрийн соёололтыг хянадаг ферментийн идэвхийг нэмэгдүүлдэг болохыг харуулсан (Aksyonov SI, Buchylev A, et al.,2000). Цахилгаан соронзон орон ургамалд, тухайлбал, үр тарианд үзүүлэх биологи үйлчлэлийн судалгаа их хэмжээгээр хийгдэж байгаа боловч түүний үйлчлэлийн эффект, үйлчлэлийн механизм бүрэн танигдаж чадаагүй байна. Бид энэ ажлаар 5 мТ тогтмол ба 17 Гц-ийн хувьсах соронзон орон буудайн (Тriticum aestivum L.) үрийн соёололтонд үзүүлэх нөлөөг судлаж, тогтмол, 17 Гц 185 ийн хувьсах соронзон орны үйлчлэлээр соёолсон үрийн хувь 5-20%-иар өссөн ба 5 минут үйлчилэсэн тохиолдолд өсөлтийн хувь хамгийн их байгааг тогтоов.
Ийлдэсний альбумин нь цусны плазмд чөлөөт байдлаар агуулагдах өвөрмөц шинж чанартай уураг бөгөөд өөх тос, амин хүчил, стериод, эмийн бодис зэрэг лигандуудтай харилцан үйчлэлд орж зөөвөрлөдөг (Israt Jahan et al., 2017). Амлодипин буюу дегидропиридиний цагираг бүхий кальцийн сувгийг хоригч эм нь зүрх судасны ханын гөлгөр булчингийн тонусыг багасгаж судсыг өргөсгөх үйлчилгээтэй юм (Zuzana Vanekova et al., 2018). Альбумин уургийн өвөрмөц шинж чанарт үндэслэн амлодипин эмтэй харилцан үйлчлэх механизмыг судлах нь шинэ эмийн дизайныг боловсруулах фармакологийн ач холбогдолтой. Уг туршилтаар уураг эмийн харилцан үйлчлэлийг буфер орчин (pH=5.5-9.5), температураас (298K, 310, 315K) хамааруулан флуоресценци спектроскопи, зетапотенциалын аргаар судлав. Уураг эмийн харилцан үйлчлэлийн флуоресценци спектрийн тоон утгаас Штерн-волмер, Вардын тэгшитгэлийг бодож холболтын параметрүүдийг тооцож, pH=7.5-д хамгийн тогтвортой харилцан үйлчлэлд орж байгааг илрүүлэв.
Өнөө үед нанотехнологи хөгжиж, нанобөөмийг өргөн хүрээтэйгээр ашиглаж байна. Нанобөөмийг нийлэгжүүлэх олон аргууд байдгаас биологийн арга нь ургамал ашиглаж нанобөөм нийлэгжүүлдэг тул хоруу чанар бага байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талуудтай. Мөн биологийн аргаар нийлэгжүүлсэн нанобөөм нь бактери, хавдар, вирусын эсрэг өндөр идэвхтэй байдаг нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна[1,2]. Бид энэ ажлаар Rhodiola rosea ургамлын ханды тусламжтай мөнгөний нано бөөм нийлэгжүүлж, түүний физик химийн шинж чанарыг UV-Vis спектрофотометр, SEM, FTIR, Зета потенциал, аргуудаар тодорхойлов. Мөн нийлэгжүүлэн гаргаж авсан нано бөөмийн грам-сөрөг Bacillus subtilis, грам-эерэг Escherichia coli бактерийн эсрэг идэвхийг болон нано бөөмийг ангижруулагч нэгдэл нуклёофиллын нөлөөг судлав.
Сүү нь хүүхдийн өсөлт хөгжилд шаардлагатай уураг, минерал, витамин зэрэг нэгдлүүдийн эх үүсвэр болж чаддаг хэдий ч харшил үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Судалгаагаар дэлхийд 0-7 настай хүүхдүүдийн 5-7% нь сүүний харшилтай гэсэн тооцоо байдаг. Лактоз болон сүүнд агуулагдах βлактоглобулин уураг нь сүүний харшил үзүүлэх гол хүчин зүйл болдог. βлактоглобулин уургийн орон зайн бүтэц болон хоёрдогч бүтцийн харьцаа өөрчлөгдсөнөөр харшил үүсгэх шинж чанар үгүй болох боломжтой. Тус уураг нь хүчлийн гидролиз, пепсиний үйлчлэл, протеазийн идэвхэд тэсвэртэй, димер бүтцээ тогтвортой хадгалдаг. Мөн β-лактоглобулин уураг димер бүтцээ алдсаны дараа эргэн бүтцээ олох (refolding) чадвартай байдаг. Бид судалгаандаа βлактоглобулин уургийг хэт авиан чадал, хугацаа, хоорондох зайнаас хамааруулан үйлчилж түүний орон зайн болон хоёрдогч бүтцийг өөрчлөх боломжийг судаллаа.
Бид энэ ажлаар Carduus crispus ургамлыг ашиглан 30 нм кубээс (шоо дөрвөлж) тогтсон 100 нм хэмжээтэй 80% цэвэршилттэй нанобөөм нийлэгжүүлж, түүний физик шинж чанарыг UV-Vis спектрофотометр, XRD, SEM, Z-потенциал, EDX аргуудаар тодорхойлов. Нийлэгжүүлэн гаргаж авсан нанобөөмийн грам-сөрөг, грам-эерэг бактерийн эсрэг идэвхийг харьцуулан судлав.
Бид өмнөх өмнөх судалгаандаа Rana rugosa мэлхийн арьсны шүүрлээс гарган авсан, 11 амин хүчлийн үлдэгдлээс (FLKWLFKWAKK) тогтох, бактерийн болон хавдрын эсрэг үйлчлэлтэй андекапептид GA-K4, хиймэл мембран хоорондын харилцан үйлчлэлийг липидийн төрөл, агууламжаас хамааруулан судалсан. Энэ ажлаар GA-K4 пептид грам-эерэг бактери B.subtilis болон грам-сөрөг бактери E.coli-д үзүүлэх нөлөөг diSC3-5 флуоресценцийн ба электрокинетик потенциалын аргаар судалсан үд дүнг танилцуулж байна.
Энэ ажлаар микроб, хавдрын эсрэг идэвхтэй GA-K4 андекапептидийн гурав хэмжээст бүтэц, түүний ус болон липидийн орчинтой (POPC, POPG) харилцан үйлчлэх шинж чанарыг молекул динамик симуляцийн аргаар судлав. Туршлагын үр дүнд GA-K4 андекапептид нь усан орчинд тодорхой бус бүтэцтэй боловч липид орчинд конформацийн хүчтэй өөрчлөлтөнд орж, хеликс бүтцийг үүсгэдэг ба липидийн төрлөөс шалтгаалж хеликс бүтцийн эзлэх хувь хамаарах бөгөөд POPG липидтэй сонгомлоор харилцан үйлчилж, бүтцээ өөрчилж, түүгээр үүсгэгдсэн хиймэл мембранаар нэвтрэн мембраны муруйлт үүсгэдэг болохыг тогтоов.
Энэ ажлаар микроб, хавдрын эсрэг идэвхтэй GA-K4 андекапептидийн гурав хэмжээст бүтэц, түүний ус болон липидийн орчинтой (POPC, POPG) харилцан үйлчлэх шинж чанарыг молекул динамик симуляцийн аргаар судлав. Туршлагын үр дүнд GA-K4 андекапептид нь усан орчинд тодорхой бус бүтэцтэй боловч липид орчинд конформацийн хүчтэй өөрчлөлтөнд орж, хеликс бүтцийг үүсгэдэг ба липидийн төрлөөс шалтгаалж хеликс бүтцийн эзлэх хувь хамаарах бөгөөд POPG липидтэй сонгомлоор харилцан үйлчилж, бүтцээ өөрчилж, түүгээр үүсгэгдсэн хиймэл мембранаар нэвтрэн мембраны муруйлт үүсгэдэг болохыг тогтоов.
Exercise increases the levels of neurogenic factors and enhances neurogenesis, memory, and learning. However, the molecular link between exercise and neurogenesis is not clear. The purpose of this study was to examine the effects of exercise intensity on cognitive function and protein expression in the hippocampus of old mice. To compare the effects of aerobic exercise intensity on cognition in old mice, we exposed 18-month-old mice to low- and moderate-intensity treadmill exercise for 4 weeks. Moderateintensity exercise improved cognitive function in the old mice, while low-intensity exercise did not. To investigate the underlying mechanisms, two-dimensional electrophoresis was used to examine protein expression. Using peptide fingerprinting mass spectrometry, we identified 19 proteins that were upregulated in the hippocampus following exercise training, and seven of these proteins were normalized by the control value.Among them, the levels of 14-3-3 zeta and heat shock protein 70, which have been shown to be induced by exercise training and related to neurogenesis, were dramatically increased by moderate exercise. Hippocalcin, α-spectrin, ovarian tumor domain-containing ubiquitin aldehyde-binding protein 1 (otub1), mu-crystallin, serine racemase, and rho GDP dissociation inhibitor 1, which are related to neurogenesis, neuroprotection, and synaptic strength, were upregulated in the hippocampus by moderate exercise. In addition, we confirmed that neurogenic markers, including doublecortin and the neuronal nuclei antigen, and hippocalcin, otub1, and spectrin-α are potential molecular links between hippocampal neurogenesis and exercise in the elderly. Thus, these results showed that steady moderate-intensity exercise delayed the declines in cognitive function in the elderly through the activation of multiple factors.