МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN316
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээл нь оюутнуудад хөрөнгө оруулалтын үүрэг, хөрөнгө оруулалтын хийх зах зээлүүд, тэдгээрийн онцлог, үйл ажиллагаа, оролцогчид, ашиглагддаг хэрэгслүүдийн талаарх онолын мэдлэгийг олгоно. Түүнчлэн, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа тухай мэдээллийг ямар эх сурвалжаас авах, хөрөнгө оруулалтын стратегийг хэрхэн боловсруулах, уг стратегийн дагуу хувьцаа, бонд болон үүсмэл үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх мөн хамтын санд хөрөнгөө байршуулахадучрах эрсдэл болон хүртэх өгөөжийг тооцоолох аргуудыг танилцуулж, хөрөнгө оруулагчийн эрсдлийг бууруулахын тулд Марковичийн оновчтой багц сонголтын онолыг заах болно.

Зорилго

Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх зах зээлээ зөв сонгон санхүүгийн ямар хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийвэл эрсдэл бага, өгөөж өндөртэй болохыг шинжилгээ хийж, тооцоололд үндэслэн бодитой дүгнэлт гаргаж сургахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN430
Багц цаг: 3

Товч агуулга

Макро эдийн засгийн бодлогууд болох төсөв, сангийн бодлого, мөнгөний бодлого, тэдгээрийн харилцан уялдаа, зорилт, үр дүнг тодорхойлох, төсвийг хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх, тодотгох, хяналт тавьж тайлагнах үе шатуудад төсвийн удирдлагыг оновчтой, үр ашигтай хэрэгжүүлэх, төсвийн орлого бүрдүүлэх, төсвийн зарлагын хуваарилалтын оновчтой удирдлагыг онол, практикийн түвшинд судална. Мөн төсвийн тэнцэл, төсвийн ашиг/алдагдлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлно.

Зорилго

Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төлөвлөлт, төсвийн үйл явц буюу төсөв бэлтгэх боловсруулах, төсвийн төслийг хэлэлцүүлэх, төсвийг батлах, хэрэгжүүлэх, тодотгох, хяналт тавих, тайлагнах, улсын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа болон засгийн газрын өрийн удирдлага, төлөвлөлтөд шинжилгээ хийх, төв болон орон нутгийн төсвийн харилцааны асуудлаар мэдлэг, ур чадвар олгоход чиглэгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN314
Багц цаг: 3

Товч агуулга

Төрийн санхүүгийн нөөцийг бүрдүүлэх үндсэн эх үүсвэр, төрөөс эдийн засгийг зохицуулах үндсэн механизм болохынхувьд төрийн санхүүгийн мөн чанар, үйлчлэх хүрээ, төрийн санхүү-татварын орлого, зарлагын талаар судална. Мөн түүнчлэн төрийн эдийнзасагт гүйцэтгэх үүрэг, оролцоо, төсвийн шинэчлэл, төсвийн орлого, зарлагын удирдлага, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж, арга зам, төсвийн орлого, зарлагын шинжилгээхийнэ.

Зорилго

Төрийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг, оролцоо, төсвийн орлого, зарлагын удирдлага, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх боломж, арга замын талаар онол, арга зүйн мэдлэг олж авснаар төсвийн орлого, зарлагын байдлыг шинжилж дүгнэх, шийдвэр гаргах, хянах чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN211
Багц цаг: 3

Товч агуулга

Санхүүгийн харилцаа, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн зах зээлийн төрлүүд, санхүүгийн байгууллага болон зуучлагчид, санхүүгийн хэрэгслүүд, тэдгээрийн төрөл, ялгаа, зах зээлийн үнэлгээ; хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хадгаламжийн төрөл, зээлийн эх үүсвэрийн сонголт, эрсдэл, түүний төрлүүд, эрсдлээс хамгаалах арга, төрийн санхүү, улсын төсвийн талаарх онолын асуудлуудыг судална.

Зорилго

Санхүүгийн үндэс хичээлийн хүрээнд санхүүгийн мөн чанар, зарчим,санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирдлагын суурь ухагдахуун, нийгмийн даатгал, хувь хүний болон төрийн санхүүгийн үндсэн ойлголтуудыг судалснаар санхүүгийн цэгцтэй мэдлэг болон санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмших үндэс, суурийг тавихад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN334
Багц цаг: 3

Товч агуулга

Санхүүгийн мэдээлэл, түүнийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих автоматжуулсан системийн загваруудтай танилцана. Санхүүгийн мэдээллийн бүтэц, мэдээллийн хамгаалалт, санхүүгийн менежментийн мэдээллийн үүрэг, зорилгыг судлан, санхүүгийн шийдлүүдийн програм хангамжуудтай танилцана. Түүнчлэн аудит, бàíê, татвар, төсвийн үйл ажиллагааг мэдээллийн технологиор дэмжих асуудлуудыг авч үзнэ.

Зорилго

Санхүүгийн мэдээллийн талаар нэгдмэл ойлголттой болох, санхүүгийн секторт хэрэглэгддэг олон улсын болон дотоодын программ хангамжтай танилцах, санхүүгийн шинжилгээний төрлийн программ хангамжийг судалж, ашиглах болон санхүүгийн загвар хийх чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN428
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр бизнесийн байгууллагын санхүүгийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, санхүүгийн төлөвлөлт, урт болон богино хугацаат санхүүжилтийн талаар оновчтой шийдвэр гаргах зэрэг асуудлыг судална. Түүнчлэн глобаль түвшинд санхүүгийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыгүндэстэн дамнасан корпорацийн жишээн дээр авч үзнэ. Ингэхдээ эдгээр асуудлыг дараах чиглэлээр судална. Үүнд: Бизнесийн байгууллагын Санхүүгийн алба, санхүүгийн менежерийн үүрэг ролийн өөрчлөлт;Богино хугацаат санхүүжилтийн менежмент ба санхүүгийн шийдвэр гаргалт; Урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрүүд, тэдгээрийн оновчтой бүтцийг тодорхойлох; Компанийн ашгийн удирдлага, түүний компаний үнэ цэнэд үзүүлэх нөлөөлллийг ногдол ашиг болон хуримтлагдсан ашгийн бодлогоор тодорхойлох; Санхүүгийн төлөвлөлт, түүний аргууд; Компанийн өөрчлөн байгуулалтын удирдлага ба шийдвэр гаргалт; Олон улсын корпорацийн санхүүгийн удирдлагын асуудлууд зэрэг болно.

Зорилго

Уг хичээл нь санхүүгийн менежмент хөтөлбөрөөр суралцагчийн заавал судлах мэргэшүүлэх хичээлүүдийн нэг бөгөөд зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх; компанийн богино болон урт хугацаат санхүүжилтийн талаар оновчтой шийдвэр гаргах; компанийн санхүүгийн төлөвлөлт, өөрчлөн байгуулалтын талаарх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: FINN312
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Компаний хөгжлийн үе шат, бүтэц, зохион байгуулалт, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд:  Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажилгааны циклд зөв байршуулах;  Компанийн өгөөж, эрсдлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах;  Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох;  Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох;  Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах;  Компаний хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга (PP) болон бусад аргуудыг судлан тэдгээрийн онцлог уялдаа холбоог тодорхойлох;  Ажлын капиталын ашиглалтын талаар оновчтой шийдвэр гаргах арга зүйн ойлголтуудыг өгөх зэрэг болно.

Зорилго

Уг хичээл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагчдын мэргэжлийн заавал судлах суурь хичээлүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн байдалд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлоход санхүүгийн оновчтой, зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN321
Багц цаг: 3

Товч агуулга

Банкны зээлийн зохион байгуулалт,зээл олгох зарчим, зээлийн бодлого, зээлийн нөхцөл, зээлийн төрлүүд, банкны зээлийн шинжилгээний арга аргачлал, зээлийн эрсдэлийн удирдлагын онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Харилцагчийн зээлжих чадвар, түүнийг шинжлэх, харилцагчийг дэмжих зээлийн бодлого, нөхцөл, зээлийн харилцааг зохицуулах гэрээ, зээлийн гэрээний биелэлтийг хянах, зээлийн хүү түүнд нөлөөлөх хүчин зүйл, зээл эрсдэлийг үнэлэх аргын талаар судална

Зорилго

Банкны зээлийн шинжилгээний арга аргачлал, банкны зээлийн багцад шинжилгээ хийх, зээлийн эрсдэлийн удирдлагын онол арга зүйн мэдлэг эзэмшүүлэхэд оршино.Уг хичээлээр оюутны олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар нь банкны харилцагчийн зээлжих чадварт шинжилгээ хийж сурах

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: BISS611
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: MEGT607
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN320
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын банкны нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил, банкны бүртгэлийн онцлог, бодлого, зарчмууд, олон улсын стандарт, банкны бүртгэлийн дансны кодчилол, түүний агуулга, банкны балансын бүтэц, тэдгээрийн уялдаа холбоо, бүртгэлийн баримтууд, түүнд тавигдах шаардлага, баримтын ангилал, төрөл, баримт бүрдүүлэх баталгаажуулах, хадгалах, бэлэн ба бэлэн бус төлбөр тооцооны баримтууд, кассын бүртгэл гүйлгээ, банк хоорондын бүртгэл гүйлгэээ, зээл, үнэт цаасны бүртгэл гүйлгээ, активын эрсдэлийн сангийн бүртгэл, гүйлгээ, хяналт, банкны санхүүгийн тайлангийн бүтэц, тэдгээрийн уялдаа холбоо Банкны хяналт шалгалт, төрөл хэлбэр Банкны дотоод хяналт шалгалт Төв банкнаас банкны үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт Хяналт шалгалын арга зүй: тандалт, ажиглалт асуулга, ярилцлага, шинжилгээ Санхүүгийн эдийн засгийн шинжилгээ, статистик шинжилгээний зарим аргуудыг хяналт шалгалтанд ашиглах нь, Банкны аудит, зорилго зохион байгуулалт, арга зүй

Зорилго

Банкны баланс, дансуудын шинж чанар, актив, бусдаас татсан эх үүсвэр, өөрийн хөрөнгө, орлого, зардал, ашгийн холбогдох бүртгэл гүйлгээний онолын асуудлыг ойлгож, гүйлгээ хийж санхүүгийн тайланг гаргаж сурах, банкны хяналт шалгалтын төрөл хэлбэрүүдтэй танилцан хяналт шалгалтын зарим аргуудыг ашиглаж сурах.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БЭзТ
Индекс: FINN315
Багц цаг: 3

Товч агуулга

Банкны удирдлага, зохин байгуулалтын үндэс, банкны өөрийн хөрөнгийн бүрэлдэхүүн, өөрийн хөрөнгийг хэмжих, хүрэлцээг тооцох аргачлал. Банкны хөрвөх чадвар, түүний үнэлгээний үзүүлэлтүүд. Банкны зээл, зээлийн төрөл, ангилал, банкны төрөл, ангилал, бүтээгдэхүүн үйлчилгээ, банкны активууд, түүний бүтэц, актив байршуулахад баримтлах бодлого, аргууд, активын диверсификаци, активын чанарын ойлголт, чанарын ангилал, үнэлгээ. Банкны төлбөр тооцооны систем, банкны хөрөнгийн эх үүсвэрүүд, татан төвлөрүүлсэн хөрөнгө, түүний бүрэлдэхүүн. Хадгаламж, харилцах, зээлээр татах хөрөнгө, түүнд баримтлах бодлого, эх үүсвэрийн үнэ бодлого, зээлжүүлэх аргууд, зээлийн хүү, банкны активт үнэт цаас байршуулах шаардлага, үнэт цаасны төрөл, ангилал, үнэт цаасны хямдруулалт тооцох аргачлал, Бэлэн бус төлбөр тооцооны систем. Валютын спот, форвард, своп, опшин арилжаанууд, тэдгээрийн үнэ ханшийг тооцох арга зүй. Корреспондент банкны харилцаа. Банкны үйлчилгээ, түүний нэр төрөл, уламжлалт бус шинэлэг үйлчилгээнүүд. Банкны зуучлал, үйлчилгээний (факторинг, форфейтинг, лизинг, траст болон үл хөдлөх хөрөнгийн талаарх үйлчилгээ, үнэт металлын үйл ажиллагаа, карт, телефон банк, электрон банк, интернэт банк, АТМ-н үйлчилгээ, эскроу данс гэх мэт) нэр төрлүүд тэдгээрийн мөн чанарын талаар судална.

Зорилго

“Банкны менежмент” хичээлийн зорилго нь арилжааны банкны зохион байгуулалтын үндэс, банкны бүтээгдэхүүн үйчилгээний төрөл, хэлбэр,банкны хөрөнгf оруулалтын ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдээр эрсдэлээс хамгаалах аргууд, зээлдэгчийн зээлжих чадварыг үнэлэх, банкны тогтвортой найдвартай байдлыг хангах аргууд, банкны хөрөнгө түүний эх үүсвэрийг удирдахад шаардлагатай онол арга зүйн мэдлэг оюутанд эзэмшүүлэхэд оршино. Уг хичээлээр оюутны олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар нь санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж сурах.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: MEGT608
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: MGMT717
Багц цаг: 3

Товч агуулга

Байгууллагын зан төлөвийн шинжлэх ухааны талаархи үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан ач холбогдлыг авч үзэх, энэ шинжлэх ухааны үүсэл хөгжилд хувь нэмэр болсон менежментийн сэтгэлгээнүүдийн онцлог шинжүүдийг тайлбарлах, байгууллага дахь бие хүний зан төлөвийн онцлог шинжүүд, бие хүний сэтгэл зүйн онцлог шинжүүд болох ойлгоц, үнэт зүйлс, хандлага, зарчмууд, итгэл үнэмшил, темперамент, бие хүний зан төлөв бүрэлдэн тогтоход нөлөө үзүүлдэг хүчин зүйлсүүдийг авч үзнэ. Бие хүний зан төлөв бүрэлдэн тогтох эх сурвалж болох шалтаг сэдэлийн тухай авч үзэх ба хүнийг хөдөлмөрт өдөөн идэвхжүүлэх агуулгын ба үйл явцын онолуудын талаар тодорхой ойлголт өгнө. Түүнчлэн энэ хичээлтэй холбогдуулж бие хүний амьдралын мөчлөгүүд, бие хүний мэргэжлийн чиг баримжаа / J. Holland /, бие хүн ба байгууллагын харилцан үйлчлэлийн загварууд /байгууллага болон хүн талаас/, бие хүн ба байгууллагаас хүлээх хүлээлтүүд, бие хүн ба байгууллагын харилцан үйлчлэлээс бий болох зөрчлүүд, эдгээр зөрчлүүдийг арилгах чиг хандлагуудын талаар тодорхой ойлголт өгнө. Шинэ ажилтан байгууллагын зан төлөвт суралцах процесс, байгууллагын зан төлөвийг хүлээн авах бие хүний үндсэн хэв шинжүүд болон сургалтын онолуудыг /сонгодог, үйлдлийн, нийгмийн суралцахуй/ судална. Байгууллага дахь бүлгийн үйл ажиллагаа, бие хүн бүлэгт татагдах үндсэн шалтгаанууд, бүлгийн үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлсүүд болох бүлгийн төрлүүд, бүлгийн бүрэлдэхүүн, бүлгийн тодорхойлолтууд, бүлгийн нөхцөл байдлын тодорхойлолт, бүлгийн нягтралын тухай ойлголт, бүлэгт хамрагдсанаар бие хүнд гарах зан төлөвийн өөрчлөлтүүд, бүлгийн хөгжлийн үе шатууд, багийн тухай ойлголт, баг ба бүлгийн хоорондын ялгааг тайлбарлана. Байгууллага дахь бие хүмүүсийн хоорондын харилцааны асуудал, хүмүүс хоорондын нөхөрсөг сайхан харилцаанд нөлөөлөх хүчин зүйлсүүд, бие хүмүүс хооронд зөрчилдөөн үүсэх учир шалтгаанууд, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замуудыг авч үзнэ. Бие хүний зан төлөвт сөрөг үр дагавар бий болгодог стрессийн тухай ойлголт, стресс бий болох гол үндсэн хүчин зүйлс ба шалтгаанууд, стрессийн илрэлүүд, бие хүнд үүсэх стрессийг хэрхэн арилгах талаархи арга замуудтай танилцана. Байгууллагын соёлын тухай ойлголт, байгууллагын соёл хэрхэн бүрэлдэн бий болдог тухай, соёлын түвшингүүд, объектив ба субъектив соёл, байгууллагын соёлын шинж чанарууд /Ф. Харрис, Р. Моран/, ажилтны ажлын гүйцэтгэл, сэтгэл ханамжид нөлөөлөх соёлын нөлөө, байгууллагын өөрчлөлт, өөрчлөлтийн үе шатууд, өөрчлөлтийн эсэргүүцлийн эх үүсвэрүүд, бие хүн болон байгууллагын зүгээс үзүүлэх эсэргүүцлийг шийдвэрлэх арга замууд, өөрчлөлтийг удирдах загварууд /Курт Левин/, байгууллагын хөгжлийн тухай ойлголт, мэдлэгийн менежментийн талаархи тодорхой ойлголт өгнө.

Зорилго

Оюутнуудад байгууллагын зан төлөвийн шинжлэх ухааны онолын суурь мэдлэг олгож, байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: FINN612
Багц цаг: 3

Товч агуулга

Эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд санхүүгийн менежерүүдийн үүрэг улам бүр төвөгтэй болж байгаа өнөөгийн нөхцөлд дараах үндсэн чиглэлүүдээр ахисан түвшний санхүүгийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ. Санхүүгийн тайлан ба мөнгөн урсгалын шинжилгээ сэдвийн хүрээнд санхүүгийн тайлангийн уялдаа холбоог ойлгох, мөнгөн урсгалыг үнэлэх арга зүйг судлах; Эрсдэл ба өгөөжийн шинжилгээ (CAPM) хийх, эрсдэл-өгөөжийн хамаарал, хөрөнгө оруулалтын шийдвэр дэх хэрэглээг судлах; Капиталын өртгийг тооцох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах, капиталын бүтцийн онолыг судлах; Капитал төсөвлөлт ба мөнгөн урсгалын үнэлгээний NPV, IRR, MIRR, PI зэрэг аргууд, мөн эрсдэлийн шинжилгээ (сценари, мэдрэмжийн, симуляци) хийх; Санхүүгийн төлөвлөлт ба таамаглал хийхийн тулд стратегийн төлөвлөгөө, санхүүгийн таамаглалын арга, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрүүд гаргах; Компанийн үнэлгээ ба үнэ цэнийг тодорхойлох арга, аргачлалыг судлах; Ашгийн хуваарилалт ба ногдол ашгийн талаар ногдол ашгийн бодлого, дахин хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшигчийн үнэ цэнэд үзүүлэх нөлөөг судлах; Ажлын капиталын удирдлагын хүрээнд богино хугацааны хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагын оновчтой шийдвэр гаргах; Давуу эрхтэй хувьцаа, варрант, хөрвөх үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан эх үүсвэр татах, IPO ба хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа, үүрэг, зохион байгуулалтын талаар судлах. Нэгдэлт, худалдан авалт ба холдинг компанийн нэгдэл, салбар, стратегийн альянс, холдинг компанийн бүтцийг тодорхойлох; Дампуурал, шинэчлэлт, татан буугдахтай холбогдон үүсэх санхүүгийн хүндрэл, эрсдэлийн удирдлага, шинэчлэлтийн стратегийг судлах; Эрсдэлийн удирдлагын хүрээнд дериватив хэрэгсэл болон бусад арга хэрэгслээр дамжуулан эрсдэлээс хамгаалах; Компанийн хувьцааны үнэ цэнийг хамгийн их байлгах оновчтой өр төлбөрийн зарим түвшинг тодорхойлох зэргээр өрийн санхүүжилттэй холбоотой үр ашиг болон өртгийг ойлгох зэрэг боломжуудыг олгоно.

Зорилго

Энэхүү хичээл нь “Санхүүгийн менежмент”-ийн ахисан түвшний хичээл бөгөөд суралцагчид санхүүгийн удирдлагыг мэргэжлийн өндөр түвшинд үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр онолын мэдлэг олгохын зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үндсэн дээр удирдлагын оновчтой шийдвэр гаргах ур чадвар эзэмшүүлэхэд оршино. Суралцагч нь санхүүгийн менежментийн асуудлыг гүнзгийрүүлэн судалснаар бизнесийн стратеги дахь санхүүгийн бодлогын хэрэгжилтийг үр ашигтай байлгах чиглэлд удирдлагын үндэслэлтэй шийдвэр гаргах, санхүүгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь компанийн үнэ цэнийг өсгөхөд нөлөөлөхүйц ач холбогдолтой юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар