МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM316
Багц цаг: 3

Товч агуулга

Элемент органик нэгдлийн хими нь органик ба органик биш химийн зарчмуудыг хамтатган хэрэглэх ба практик ач холбогдол өндөртэй юм. Энэ хичээлээр шүлтийн, газрын шүлтийн болон шилжилтийн металлын элемент органик нэгдлүүдийг голлон авч хэлэлцэнэ. Үүнд; элемент органик нэгдлийн химид түгээмэл тохиолддог лигандуудын химийн холбогдол, элемент органик нэгдлийн бүтэц, онцлог шинж чанар, урвалын идэвхи, органик синтез дэх хэрэглээ, тэдгээрийг судалдаг физик, химийн аргуудыг судална. Эмийн төдийгүй бусад олон тооны химийн үйлдвэрлэлд болон судалгаа шинжилгээний лабораториудад хийгдэж байгаа химийн хувиргалтуудыг элемент органик нэгдлийн тусламжтайгаар гүйцэтгэж байна. Энгийн уламжлалт химийн аргуудыг ашиглах тохиолдолд удаан төдийгүй боломжгүй процессуудыг эдгээрийн тусламжтайгаар хялбар, үр ашигтай гүйцэтгэж байна.

Зорилго

Химийн шинжлэх ухааны олон салбарт өргөн хэрэглэгддэг элемент органик нэгдлүүдийн бүтэц, онцлог шинж чанар, урвалын идэвхи, хэрэглээ, ач холбогдол, гарган авах арга, судлах арга, тэдгээртэй ажиллах аюулгүй ажиллагаа зэргийг эзэмшүүлэх, цаашид энэ мэдлэгээ судалгааны ажлын түвшинд ашиглах чадвар эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM410
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр электрохимийн систем дэх материал судлалын асуудлыг авч үзэх болно. Эхлээд электрохимийн систем дэх электродын процесс, түүний термодинамик, кинетикийн асуудлуудыг судална. Үүний дараа энерги хадгалах, хувиргах батарей, электрохимийн цэнэг хураагч, түлшний элемент, фотокатализатор болон бусад технологийн тухай үзнэ. Ерөнхийдөө материалын сонголт, системийн загварчлал, материалын дутагдалтай тал, процессийн хяналт зэргийг бүхэлд нь авч үзэх болно.

Зорилго

Энэ хичээл нь электрохимийн дөрвөн үндсэн асуудал тухайлбал, ионы систем буюу уусгагчийн орчин дахь ион-ионы харилцан үйлчлэл, электролитын цахилгаан дамжуулах чанар, Электродын потенциалыг Нернстийн тэгшитгэлээр илэрхийлэх, түүний хэрэглээ, электродын урвалын кинетикийг Бутлер-Вольмерийн тэгшитгэл, электродын процессийн Маркусын онолоор тайлбарлах, электрод/электролитийн заагийн бүтцийг тайлбарласан онолуудыг багтаан үзэх болно. Мөн байгаль, хүрээлэн буй орчин, салбар дундын шинжлэх ухаанд оруулж буй бодит хэрэглээ, хувь нэмрийн талаар судлах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM208
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM209
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM319
Багц цаг: 2

Товч агуулга

Молекулын механик, хүчний орон, молекулын симуляц, Монте Карлогийн арга, Олон электронт системийг ойролцоогоор шийдэх, Хартри-Фокын онол болон нягтын функцын онолын үндсэн суурь, химийн системийн спектроскоп, харилцан үйлчлэх чадвар, химийн процессын термодинамик, кинетик зэрэг шинж чанарыг тооцоолох алгоритмыг авч үзэх болно.

Зорилго

Шинжлэх ухаан, инженерийн асуудлыг шийдэх янз бүрийн аргууд, квант механик, молекулын механик тооцооллыг гүйцэтгэх, тэдгээрийн агуулга, боломж, хязгаарлалтыг судлах, орчин цагийн химийн шинжлэх ухааны онолуудаар бодисын харилцан үйлчлэлийн загварыг илэрхийлэх, улмаар бодит харилцан үйлчлэлийн хэмжигдэхүүнийг тодорхойлох ойролцооллын аргуудыг судлах, орчин үеийн судалгааны чиглэл, боломжийг судлах зорилгтой

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM305
Багц цаг: 4

Товч агуулга

Атом, молекул, талстын бүтэц, хүчил-суурийн харилцан үйлчлэл, үндсэн бүлгийн элемент болон шилжилтийн металл, мөн координацийн болон органометалл нэгдлийн хими зэрэг органик биш химийн онолын үндсэн асуудлыг судална. Лабораторын хичээлээр үндсэн бүлгийн болон металл элементийн шинж чанар, хэрэглээ, гарган авах аргыг онцлон судална.

Зорилго

Органик биш нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох, гарган авах, хэрэглэх, асуудал шийдвэрлэхэд шаардлагатай тооцоо хийх, сорил туршилт гүйцэтгэх арга барил, чадварт суралцах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM320
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM201
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр химийн бодисын шинж чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, атомын бүтэц, химийн холбоо, химийн хувирал (урвал) өөрчлөлт, тэнцвэрийн мөн чанарыг тайлбарладаг хууль, онолуудтай танилцана. Химийн үндсэн хууль, онолоо хэрэглэх шалгах зорилго бүхий сорил туршилтын ажлууд, дасгал ажил болон тооцоот бодлогуудыг бодож, тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэнэ. Семинар, дадлагын ажлын явцад химийн онол хуулийг хэрэглэх, шил сав, багаж, тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдтэй аюулгүй ажиллах арга барилд дадлагажина.

Зорилго

Химийн хэл, химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM205
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн шинжлэх ухааны суурь ойлголт, ухагдахуун, химийн үндсэн хуулиуд, атомын бүтэц, химийн холбоо, химийн бодис, химийн хувирал (урвал)-ын өөрчлөлт мөн чанарыг тайлбарлах онол хуулиудыг судлана. Химийн кинетик, термодинамик ба хүчил суурь болон исэлдэн ангижрах урвал зэргийг судална. Лабораторит аюулгүй ажиллах арга барилыг эзэмшүүлэх, туршилтыг явуулах багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж чадах чадвартай болгоход оршино.

Зорилго

Байгалийн ухааныг химийн хэлээр тайлбарлах, физик, биологи, геологийн шинжлэх ухаан дахь химийн шинжлэх ухааны оролцоо, харилцан уялдааны ойлголтыг химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан тайлбарлах, химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM411
Багц цаг: 3

Товч агуулга

Дисперс систем, түүний ангилал, дисперс системийг гарган авах, дисперс системийн молекулын кинетик (Броуны хөдөлгөөн, диффузи седиментаци), оптик, цахилгаан химийн шинж чанар (цэнэгийн цахилгаан давхар үе үүсэх, цахилгаан кинетикийн үзэгдэл), Дисперс системийн тогтворжилт, Гадаргуугийн үзэгдэл, адгези когезийн ажил, капилляр даралт, норголтын үзэгдэл, адсорбцын процесс, Гиббс, Лангмюр, Фрейндлих, БЭТ-ийн онол, Траубегийн дүрэм, микрогетероген систем, Дисперс системийн реологийн шинж чанар зэргийг судална.

Зорилго

Гадаргуугийн үзэгдэл ба коллоид химийн хичээлээр дисперс систем, түүний шинж чанарыг судлах, гаргах авах аргатай танилцах, дисперс системийн зарим төрөл болох эмульс, хөөс, суспенз, дисперс системийн реологийн шинж чанар, гадаргуугийн үзэгдлүүд болох капилляр даралт, норголтын процесс, цахилгаан кинетикийн үзэгдэл, гадаргууд цэнэгийн цахилгаан давхар үе үүсэх, хатуу шингэн, хатуу хий, шингэн хийн систем дэх адсорбцын процессыг явуулах, тайлбарлах, тооцоолох чадвар эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Хт
Индекс: CHEM603
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар