МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Modification of microcapsule preparation by solvent evaporation method
Бүртгэлийн дугаар: P2024-4829
Санхүүжүүлэгч: МУИС
Мөнгөн дүн: 29.9 сая ₮
Хугацаа: 2025.01.02 - 2026.12.25
Захиалагч: МУИС
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Энэхүү төслийн хүрээнд уусгагч ууршуулах аргаар микрокапсул гаргаж авах технологийн сайжруулалтыг судлах бөгөөд капсулжуулах бүтээмж, жижиг хэсгийн тархалт, хяналттай сулрах шинж чанарыг судална. Уусгагч ууршуулах арга нь үндсэн материалыг уусгах (эм, шим тэжээл, био болон идэвхтэй бодис гэх мэт) болон полимер матрицыг органик уусгагчд уусгаж, дараа нь эмульсжүүлж улмаар уусгагчийг зайлуулж микрокапсул үүсгэх шатуудаас тогтдог. Энэ аргын бүтээмжийг сайжруулахын тулд полимер төрөл, уусгагчийн систем, эмульсжих нөхцөл, гадаргуугийн идэвхт бодисын концентрацийн өөрчлөлт зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг судална. Бэлтгэсэн микрокапсулуудыг машин сургалт, оптик микроскоп, in vitro сулралтын судалгаа зэрэг аргуудыг ашиглан хэмжээ, морфологи, капсулжуулалтын бүтээмж, сулралын кинетик зэргийг тодорхойлно. Бэлтгэсэн микрокапсулууд нь тогтвортой байдал, хяналттай сулрах хурд, тохируулж болох задрах шинж чанартай байдаг. Энэхүү сайжруулах арга нь эмийн ялгаруулах хугацааг нарийн тогтоох, биологын зорилгоор хэрэглэх боломж нь чухал байх хяналттай эм хүргэх хэрэглээнд ялангуяа тохиромжтой. Цаашилбал, сайжруулсан технологиор гаргаж авсан микрокапсулууд нь хөдөө аж ахуйн салбарт, бордоо, пестицидийг хяналттай сулруулах, гоо сайхны бүтээгдэхүүнд дэгдэмхий бодисыг бүрхэх зэргээр хэрэглэх өргөн боломжтой байна. Энэ төсөл нь бүхэлдээ микрокапсул бэлтгэхэд уусгагчийг ууршуулах аргыг сайжруулах стратегийг боловсруулах бөгөөд үйлдвэрлэл, технологийн янз бүрийн салбарт микрокапсулыг хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Abstract

This project investigates the modification of the solvent evaporation method for the preparation of microcapsules, with a focus on optimizing encapsulation efficiency, particle size distribution, and controlled release properties. The solvent evaporation method involves dissolving the core material (such as active pharmaceuticals, nutrients, or bioactive agents) and the polymer matrix in an organic solvent, followed by emulsification and solvent removal to form microcapsules. To enhance the performance of this method, several modifications were explored, including variations in polymer type, solvent system, emulsification conditions, and surfactant concentrations. The modified microcapsules were characterized for size, morphology, encapsulation efficiency, and release kinetics using techniques such as machine learning, optical microscopy, and in-vitro release studies. The optimized microcapsules demonstrated improved stability, targeted release rates, and tunable degradation properties. This modified approach is particularly suitable for applications in controlled drug delivery, where precise release timing and bioavailability are critical. Furthermore, the modifications also show promise in the fields of agriculture, for controlled release of fertilizers and pesticides, and in cosmetics, for encapsulating volatile agents. Overall, this project provides a comprehensive strategy for enhancing the solvent evaporation method for microcapsule preparation, offering significant potential for various industrial applications.

Түлхүүр үгс:
Machine-learning
volatile-exchange-impregnation
contolled-release




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар