Бидний тухай
Багш ажилтан
Харилцаа, хэл, сэтгэхүй, соёл, хэл ярианы соёл, хэлний боловсрол, бичгийн зохиолын хэл, хэлний хэм хэмжээ, харилцааны орчин, зорилго гэсэн үндсэн ойлголт ухагдахууны нэртомьёог таниулах, монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх, цээрлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, хэрэглэж хэвшүүлэх, утсаар зөв соёлтой харилцаж сургах, илтгэх урлаг, илтгэж сурахын ач холбогдол, илтгэгч, илтгэлийн хэл яриа, илтгэх аргын талаар мэдлэг олгож, илтгэх чадварыг хөгжүүлэн МУ–ын албан бичиг боловсруулах, хөтлөхөд тавих шаардлага, баталсан стандарттай танилцуулж тэдгээрийн дагуу ажиллаж албан бичиг боловсруулж сургах, шинжлэх ухааны зохиолын найруулгын үүрэг, онцлог, төрөл зүйл, тавигдах шаардлага болон эрдэм шинжилгээний илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, дипломын ажил, ангийн ажил, дадлагын тайлан, бие даалт бичих арга зүйтэй танилцуулж, бичиж сургана.
Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд албан бичиг боловсруулах, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл бичих, илтгэх чадвартай болох бөгөөд оюуны өмчийн асуудалд зөв зохистой хандлагыг хэвшүүлнэ.
Хэлний тогтолцооны бие даасан нэг чухал салбар болох үгийн санг дараах агуулгаар судлах боломжтой: 1. Үгийн санг дотоод бүтэц талаас тодорхойлох нь: үгийн сангийн нэгжүүд, үгийн бүтцийн утга, утгын бүрдүүлбэр, үгийн сангийн нэгжүүдийг утгаас үүдэн ангилах нь 2. ¯ãèéí ñàíã íèéãэì õýë øèíæëýëèéí òàëààñ òîäîðõîéëîõ íü: ¯ãèéí ñàíã ãàðëûí ¿¿äíýýñ журамлах íü. Èäýâõèòýé áà èäýâõèã¿é ¿ãèéí ñàí. Õÿçãààðëàãäìàë õýðýãëýýíèé ¿ãийн сан. Íàéðóóëãûí ºí㺠àÿñòàé ¿ã 3. Өâºðìºö õýëëýã: ªâºðìºö õýëëýã òîãòîëöîî áîëîõ íü. Ангилал. ªâºðìºö õýëëýãèéí á¿ðä¿¿ëáýð õýñã¿¿ä áà òýäãýýð íü õóâèëáàðòàé áîëîõ íü 4. Тîëü ç¿é: Òîëü ç¿éí ñóäëàãäàõóóí. Òîëü áè÷ãèéí àíãèëàë. Òîëü áè÷èã çîõèîõ åðºíõèé çàð÷ìóóä
Энэ хичээл хэлний ангийн оюутан заавал үзэх онолын хичээл юм. Óã õè÷ýýëèéã ¿çñýíýýð ¿ãèéí ñàí судлалын онолын цэгцтэй мэдлэг ýçýìøинэ. Үүнд: үгийн утга, хэрэглээ, үгийн сангийн тогтолцооны болон орны загвар, үгийн сангийн тархины зохион байгуулалт, үндсэн ойлголт, нэртомьёо, үгийн сангийн түвшинд болдог зүй тогтлын тухай мэдлэгтэй болно.
Танихуйн утгазүй утга судлалын шинэ хандлага болох нь, танихуйн утгазүйн үндсэн зарчим, ойлголтууд. Хэлний нэгжийн утга болон мэдлэгийн тухай. Хүн бодит ертөнцийг тусгаж авах нь. Дүрийн бүдүүвч (image schemas), цогц ойлголт (concept), түүний бүтэц. Хүрээний онол (frame semantics). Суурь болон хэсэгчилсэн ойлголтын тухай. Айчлах ба танихуйн хийсвэр загвар. Зүйрлэл ба солин нэрлэхүй (metonomy). Сэтгэлгээний орон зайн тухай. Сэтгэлгээний загварын тухай онол. Танихуйн утгазүйг бүтцийн утгазүйтэй харьцуулах нь.
Утга судлалын шинэ хандлага болох танихуйн утгазүйн үүсэл хөгжлийн талаар судалгааны гол бүтээлүүд, танихуйн утгазүйн үндсэн зарчим, ойлголтуудын талаар онолын үндсэн мэдлэгтэй болгож, хэлний утгазүйн тогтолцоог танихуйн утгазүйн үүднээс тодорхойлолж, хэлний нэгж болон үзэгдлүүдэд танихуйн утгазүйн үүднээс задлан шинжилгээ хийх арга барил эзэмшүүлэх гол зорилготой болно.
Нэр томъёо судлал бол мэргэжлийн үг хэллэгийг түүний хэв шинж, гарал үүсэл, хэлбэр, агуулга үүргийн талаас судалж, нэр томьёо цэгцлэх, бүтээх ашиглах аргуудыг судалдаг шинжлэх ухааны салбар мөн. Судлагааны бие даасан чиглэлүүд нь: нэр томъёоны онол, түүн дээр тулгуурласан хэрэглээний нэр томъёо судлал, ерөнхий нэр томъёо судлал, салбарын болоод тусгай нэр томъёо судлал, нэр томъёоны хэв шинжийн судлал, зэрэгцүүлсэн нэр томъёо судлал , нэр томъёоны утга судлал, нэр томъёоны бүтэц судлал, түүхэн нэр томъёо судлал, нэр томъёоны үүргийн .судлал, орчин цагийн танихуйн нэр томъёо судлал гэх мэт салбаруудтай танилцана. Мөн бичвэрийн нэр томъёоны онол гэдэг шинэ салбартай заавал танилцана. Нэр томъёо судлалтай салшгүй холбоотой нэг салбар бол нэр томъёоны толь бичиг зохиох асуудал юм. Нэр томъёо бүтэх үе шатууд, нэр томъёонд тавигдах шаардлага, мэргэжлийн үг хэллэг, жаргон ба нэр томъёоны тогтолцоо, түүнд хийх судалгаа, нэр томъёог хэвшүүлэх нь зэрэг сэдвийг авч үзнэ.
Энэ хичээлийн зорилго нь суралцагчдыг судалгааны сэдвийн дагуу онолын үндсэн мэдлэгтэй болгох, зэрэгцүүлсэн харьцуулсан судалгаа хийх арга барилд сургах, нэр томъёо бүтээх, орчуулах зарчмуудтай танилцуулах.
Дунд шатны герман хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагчийн түвшинд суралцагчид танил буюу хамгийн ойр наад захын салбарт (жишээ нь хувь хүн, гэр, худалдаа хийх, ажил мэргэжил гэх мэт) хэрэглэгдэх өгүүлбэр, нийтлэг хэрэглээний илэрхийллийг утга, учир холбогдлын хувьд хэл зүйн түвшинд алдаагүй ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр өөрт танил зүйлийн талаар мэдээлэл солилцож буй энгийн, нийтлэг тохиолдох нөхцөлд ойлголцох, энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар хэл зүйн хувьд алдаа мадаггүй, харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээнд сургаж, герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын анханаас ахисан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Дунд шатны герман хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн бие даасан харилцагчийн түвшинд суралцагчид танил буюу хамгийн ойр наад захын салбарт (жишээ нь хувь хүн, гэр, худалдаа хийх, ажил мэргэжил гэх мэт) хэрэглэгдэх өгүүлбэр, нийтлэг хэрэглээний илэрхийллийг утга, учир холбогдлын хувьд хэл зүйн түвшинд алдаагүй ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр өөрт танил зүйлийн талаар мэдээлэл солилцож буй энгийн, нийтлэг тохиолдох нөхцөлд ойлголцох, энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл боловсрол, ойр зуурын орчин нөхцөл, өөрийн ойр зуурын хэрэгцээний зүйлсийг энгийн үг хэллэгийн тусламжтайгаар хэл зүйн хувьд алдаа мадаггүй, харилцагчдаа ойлгомжтойгоор тодорхойлон өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээнд сургаж, герман хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын анханаас ахисан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Германы уран зохиолын түүхэн үечлэлийг судлахдаа уран зохиолын төрөл зүйлүүдийн гол онцлог, ялгаануудыг тусгасан нэрт зохиолчид, тэдгээрийн онцлог буюу шилмэл бүтээлүүдтэй танилцана. Тухайлбал дундад зууны үеийн уран зохиолыг эртний театр, эмгэнэлт болон хошин жүжгийн үүсэл хөгжлийн жишээн дээр судлах бол Сэргэн мандлын (Aufklärung) үед оюун ухаан, хүлцэл тэвчээрийг голчилсон, Sturm und Drang-ын үед эрс ялгаатай байдал ноёлон мэдрэмж, шунал, тачаалыг илүүчилснийг залуу уран бүтээлчид Гёте, Шиллерээр уран бүтээлүүдтэй танилцах болно. Харин Romantik, Biedermeier-ын үед уран зохиолд сэтгэл судлал өөрийн байр суурийг эзлэх болсон тухай авч үзнэ. Энэ түүхэн үед эмэгтэй зохиолчид төрөн гарч, үйлдвэрлэл хөгжихийн сацуу Realismus, Naturalismus үүссэн байна. Дэлхийн I дайны дараах үеийн уран зохиолын чиглэлүүдийг харуулж, Impressionismus, Expressionismus уран зохиолын сүүлчийн үечлэл болох, Nationalsozialismus -ын үед чөлөөт сэтгэлгээг хорьж байсан тухай, ихэнх сэтгүүлч, зохиолчид цагаачилж, уран бүтээлээ туурвих эрхгүй болсон, дэлхийн II дайны дараа зохиолчид эргэн ирж, шинээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн тухай үе үеийн сонгодог төлөөлөгчдийн зохиол бүтээлтэй хамтад нь авч үзнэ.
Германы уран зохиолын түүхэн үечлэлтэй эрэмбэ дараатай танилцаж уран зохиолын төрөл зүйлийн хөгжлийн онцлог, урсгал чиглэл, германы ард түмний уран сайхны сэтгэлгээний онцлог хийгээд, түүхэн болон шинэ, орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн уран бүтээлүүдийг судлан танилцаж улмаар үгийн урлаг болох уран зохиолын жишээ бүтээлүүдийг задлан шинжлэх, тайлбарлах чадвар дадлыг эзэмшсэнээр герман хэлний үгийн сангийн мэдлэгээ баяжуулна.
Өөрийн мэдэх, сонирхох Монгол идээ ундаа, Монголын уламжлалт баяр ёслолын тухай бичвэр болон видеог, түүнчлэн Монголын түүхийн тухай баримтат нэвтрүүлгийг амаар орчуулах, үндэсний онцлог бүхий үгсийг тайлбарлан орчуулахад суралцаж, цаашлаад түүх, зан заншлаа судалж мэднэ. Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газруудыг гадаадын зочид гийчдэд тайлбарлах чадвартай болж, түүхээ судалж мэднэ. Монголд хийсэн сурвалжилга нэвтрүүлгийг үзээд ойлгох, энгийн хүүрнэл яриаг орчуулах чадварт суралцана. Ерөнхий болон салбарын мэдлэгээ өргөжүүлэх замаар зан заншил, түүхтэй холбоотой үг хэллэгийг орчуулахад дадлагажна. Энэ хүрээнд Германы Их дээд сургуульд суралцахад шаардлагатай стандарт шалгалтын сонсох чадварын шалгалтад буй Монголын болон Германы нийгмийн амьдралд болж буй өдөр тутмын сэдэвтэй сонсох бичвэрийг амаар орчуулна.
Герман хэлний аман болон бичгийн орчуулгын аргазүй (лекц) хичээлээр үзсэн хэлмэрчлэхүйн онолын мэдлэгээ дадлагаар баталгаажуулах, аман орчуулгад баримтлах зарчмыг практикт хэрхэн баримтлан орчуулга хийх талаар баримжаа олгоно. Хэлний дээд шатны чадвар дээрээ тулгуурлан аялал жуулчлал, (зан заншил, түүх, баяр ёслол) нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлын тухай бичвэр, видеог эх хэлнээс гадаад хэл рүү, гадаад хэлнээс эх хэл рүүгээ утга логикийг алдагдуулахгүйгээр хэлмэрчлэх, үндэсний онцлог бүхий үгийг дүйцүүлэн, утгачлан орчуулах, ерөнхий болон салбарын мэдлэг, түүнтэй холбоотой үг хэллэгийг орчуулах, өгүүлэгчийн ярианы явцад орчуулгын баримжааг мэдрэх, шаардлагатай хувиргалтыг богино хугацаанд хийх, хэлний болон соёлын, түүнчлэн харилцааны шинжлэх ухааны үндсэн зарчмыг орчуулга-хөрвүүлгийн үед харгалзан үзэх чадвар эзэмшүүлэх зорилготой. Хуран мэдрэх чадвар, сонсож ойлгох анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй тосон хариулах хурд хийгээд оюун ухаанаа эрчимтэй хүчлэх мэдрэмжийг тогтвортой бөгөөд системтэй хөгжүүлэх, дуудлагын чадвар болон ерөнхий өгүүлэх чадвар, орчуулсан бичвэрийг зохистой ойлгомжтой байдлаар өгүүлэх, эх хэл дээр төдийгүй, гадаад хэл дээрхи аман эх бичвэрийг бүхэлд цогц байдлаар хүлээн авч, боловсруулалт хийн, агуулгыг алдагдуулахгүйгээр цогц болгон гол утгыг хөрвүүлэн илэрхийлэх чадварыг эзэмшүүлэхэд энэ хичээлийн ач холбогдол оршино.
Тухайн хичээл орчуулгын тухай ерөнхий ухагдахуун, орчуулгын онолын судлагдахуун, орчуулга дүйх тухай үзэл баримтлалууд, орчуулгын төрөл зүйл, орчуулгын нэгж, орчуулгын үгийн сангийн, хэлзүйн, найруулга зүйн асуудлууд, орчуулгын түүх гэсэн үндсэн багц хэсгүүдтэй ба орчуулгын үндсэн төрөл зүйл болох аман болон бичгийн орчуулгын гол ялгааг орчуулах үйл явцад бэлтгэхээс авхуулаад бүхий л үе шатуудад хэрхэн илэрдгийг дэлгэрэнгүй авч үзнэ.
Орчуулгын онолын үндсэн ухагдахуун болон орчуулгын үндсэн хэлбэр аман болон бичгийн орчуулгын талаарх суурь мэдлэгийн олгож, орчуулгын практикт ашиглах чадвар, дадлыг эзэмшүүлнэ.
Авиа зүй: Үгийн, өгүүлбэрийн аялга, асуух, хүүрнэх өгүүлбэрийн аялга Үгийн сан: А1.2 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 400-600 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн тийн ялгалын ай, түүний хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.2 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, хэл зүйн дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 2 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Авиа зүй: Герман хэлний стандарт аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заах. Үгийн сан: А1.1 түвшний идэвхитэй хэрэглэгдэх 300-400 орчим үг хэллэг эзэмшүүлэх. Хэлзүй: Өгүүлбэрийн бүтэц, нэр үгийн хүйс, тоо, хувирал, үйл үгийн өнгөрсөн, одоо цагийн хувирал, хатуу болон сул үйл үгийн ялгаа, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах нэр, хавсрал нэр үзэх. Сонсож, уншиж ойлгох: Өдөр тутмын сэдвээр унших, сонсох, ярианд оролцох, учир холбогдолтой ярих, бичих болон сурахад сурна. Өөрийгөө танилцуулах, санаа бодлоо энгийнээр илэрхийлж сурах.
Европын олон хэлний суурь хөтөлбөр /CEFR/- ийн суурь харилцагчийн /basic user/ А1.1 түвшинд хэлэхүйн дөрвөн чадамж буюу сонсож, уншиж ойлгох болон ярих, бичих чадвар, дадлыг эзэмшүүлэх ба үгийн сан, авий зүй, дуудлага зүй, дүрмийн анхан шатны мэдлэг олгох ба Герман хэлний үндэс 1 хичээл нь хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.