МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG420
Багц цаг: 3

Товч агуулга

Шууд маркетинг хичээл нь оюутанд маркетингийн орчин үеийн, үр дүнтэй чухал арга хэрэгсэл болох түүнчлэн зорилтот хэрэглэгчдээ хүрэх, улмаар олж авах, хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг шууд болон өгөгдлийн маркетингтай холбоотой цогц ойлголтыг өгнө.Компанийн маркетингийн зорилготой уялдуулан шууд маркетингийн арга хэрэгслүүд болох шууд шуудан, мобайл, каталоги, e-mail, интернэтэд суурилсан маркетингийн арга хэрэгслүүдийг оновчтой ашиглах, төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх аргуудыг энэхүү хичээлээр суралцана.

Зорилго

Хичээл нь оюутанд харилцаа холбооны нэн чухал элемент болох шууд маркетингийн талаар гүнзгий ойлголт өгөхөөс гадна хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллаг а/Business to Вusiness/ аль алиных нь хувьд шууд маркетингийг оновчтой хэрэгжүүлж, үр дүнг үнэлэх, зохих өөрчлөлтүүдийг хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG609
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR301
Багц цаг: 3

Товч агуулга

ОНМХ-ийн маркетингийн онол, чиг баримжаа, үзэл баримтлал, мөн чанар, нөлөөлөгч хүчин зүйлс, зах зээл, маркетингийн үүрэг зорилго, нийгэмд эзлэх байр суурь, олон нийтийн мэдээллийн эрэлт хэрэгцээг хангах замууд, судлаачдын үзэл баримтлал, зах зээлийн судалгаа, орчин үеийн маркетингийн шинжлэх ухааны өмнө тулгамдсан асуудлууд, ОНМХ-ийн маркетингийн удирдлага, ХМХ-ийн системийн зорилго, маркетингийн иж бүрдэл, макро, микро орчин дахь хүчин зүйлс, үзэгч, уншигч, сонсогчийн зах зээлийг тэлэх стратеги, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зах зээлийн сегментчилэл, ОНМХ-ийн маркетингийн хууль зарчим, брэнд бүтээх ажиллагаа, өдөр тутмын болон өдөр тутмын бус сонины маркетинг, телевизийн маркетинг, радиогийн маркетинг, сэтгүүлийн маркетинг, цахим хэвлэлийн маркетинг, өрнөдийн болон дэлхийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн маркетингийн арга, түүх, жишээ баримтууд.

Зорилго

ОНМХ-ийн маркетингийн үзэл баримтлал, арга зүйн хөгжлийн талаар мэдээлэлтэй болж, мэдлэгээ практикт хэрэгжүүлэх боломжтой болно. ОНМХ-ийн маркетингийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ тайлбар хийх мэдлэг, чадвар эзэмшинэ. ОНМХ-ийн маркетингийн талаарх мэдлэг чадвараа эрдэм шинжилгээний бүтээл болоод өөрсдийн салбарт хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG351
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь оюутан суралцагчдад академик судалгааны ур чадвар төдийгүй бодит нөхцөл байдалд хэрхэн эмпирик судалгаа хийж гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Оюутан энэхүү хичээлийг судалснаар судалгааны арга зүй (зарим нэг чанарын судалгааны арга зүй) болон тоон судалгааны арга аргачлалуудын талаар мэдлэгтэй болно. Мөн тоон судалгааны арга зүй ашиглан өгөгдлийн шинжилгээг хийж сурах мэдлэг ур чадварт сургана.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь оюутнуудад тоон судалгааны арга барилыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу эзэмшүүлэхэд оршино. Хичээлийг судлан суралцсанаар тухайн оюутан нь судалгааны загвар боловсруулах, мэдээллийн сан дээр ажиллаж онолын судалгаа хийж сурах, судалгааны асуулга боловсруулж сурах, тоон судалгааны программ дээр дүн шинжилгээ хийж сурах, судалгааны үр дүнг тайлбарлан уншиж сурах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бичилтийн стандартын дагуу судалгааны тайлан бичиж сурах ур чадваруудыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG416
Багц цаг: 3

Товч агуулга

Олон улсын рекламын хөгжлийн түүх, техник технологи, дэлхийн шинжлэх ухааны ололт амжилт болон реклам сурталчилгааны хөгжлийн хоорондын уялдаа холбоог судлан зах зээлд нэвтрүүлэх, байршуулах арга зам, креатив рекламын шинэ хэлбэр, имиджийг зохион бүтээж, хоногшуулах бүтээлч үйл ажиллагаанд суралцана.

Зорилго

Олон улсын рекламын зах зээл дээрхи креатив рекламын хөгжлийн түвшинг судлан,өөрийн орны хэрэглэгчдийн сэтгэл зүйн онцлогт тохирсон орчин үеийн рекламны шинэ орон зай, шинэ имиджийг бий болгон хөгжүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG354
Багц цаг: 3

Товч агуулга

Дизайн сэтгэлгээ хичээл нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээний бүтээлч шийдлүүдийг хэрхэн хөгжүүлэх арга барилд сургах зорилготой. Энэхүү хичээлийн хүрээнд оюутнууд шаталсан төслийг (Capstone Projects) хэрэгжүүлэх замаар дизайн сэтгэлгээний онол болон практик аргачлалуудын талаар мэдлэгтэй болж бодит нөхцөл байдалд хэрэглэж сурна. Хичээл нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ, оюутнуудыг шүүмжит сэтгэлгээ болон задлан шинжлэх ур чадварт суралцуулна.

Зорилго

Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, бизнес загвар хөгжүүлэх, хуучин бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес загвар, процессыг сайжруулах, хэрэглэгчдийн илрүүлээгүй эрэлт хэрэгцээг тодорхойлоход шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмших нь дизайн сэтгэлгээ хичээлийн зорилго болно.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: MRKG319
Багц цаг: 3

Товч агуулга

Аливаа бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлын хэлбэр дүрс эскиз, загвар, график дизайн болон бүтцийн дизайны шийдлийг уран санаа, уран сэтгэмжээр бүтээл болгох, рекламын мэдээлэл, сурталчилгааг зөв оновчтой байршуулах, хэрэглэгчдэд таашаагдсан брэндийг бий болгох.

Зорилго

Аливаа байгууллага, пүүс, компанийн мэдээлэл, сурталчилгааг болон тэдний бүтээгдэхүүнийг агуулсан сав баглаа боодол, хэвлэлийн рекламыг уран сэтгэмж, уран зохиомж, өнгө будаг, хэлбэр дүрс ашиглан мэргэжлийн өндөр түвшинд чанартай зохион бүтээх чадварыг эзэмшихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: GENS621
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийг судалснаар хувь хүн бизнесийн харилцааны орчинд хэрхэн үр дүнтэй харилцааг бий болгох онолын мэдлэг, практик ур чадварт суралцана. Хичээлийн агуулга нь бизнесийн харилцааны арга аргачлалуудыг хамрахаас гадна харилцаанд оролцогч талуудын жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хөдөлмөрийн харилцаанд жендэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг мэдрэмжтэй эерэг хандлага бүхий иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн байна.

Зорилго

Энэхүү хичээл нь нийгмийн харилцаанд өөрийгөө үгээр болон үгэн бус хэлбэрээр, бичгээр болон зан төлвөөрөө зөв илэрхийлэх ур чадварыг олгоно. Өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн жендэрийн эрх тэгш байдлын мэдрэмжтэйгээр бусдад өөрийгөө үр ашигтайгаар илэрхийлэх бизнесийн харилцааны арга, техникүүдийг судлах нь хичээлийн зорилго болно





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар