МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: URPL202
Багц цаг: 3

Товч агуулга

Геодезийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, одоогын ба ирээдүйн чиг хандлага, хэвтээ болон босоо өнцөг, зай, өндөржилт хэмжих үндсэн арга, тэдгээрийг хэмждэг багаж техник хэрэгсэлийн үйл ажиллагаа болон тэгшитгэн бодолтуудыг гүйцэтгэж түүнийг газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн төлөвлөлт - судалгаанд ашиглах, улаан шугам татах, барилгын нарийн хэмжилт, замын трасс болон бусад олон төрлийн геодезийн хэмжилтүүдийг газар дээр нь хийж ажлыг зурагт буулгах түүн дээр боловсруулалт хийн аргазүйд суралцана.

Зорилго

Хотын геодези хичээлийг үзэж судалснаар тухайн оюутан нь геодезийн шинжлэх ухааны ерөнхий ойлголт, ажлын дараалал, хот төлөвлөлтөнд инженерийн төлөвлөлтийг хэрхэн төлөвлөх, гүйцэтгэх, геодезийн хэмжилттэй хэрхэн уялдах, ямар холбоо хамааралтай байдгийг судлах бөгөөд мөн инженерийн төлөвлөлтийн ерөнхий суурь ойлголтыг мэдэх, шаардлагатай хэмжилт, боловсруулалтын ажлыг практикаар сурч, мэдэх юм. Үүнээс гадна геодезийн суурь хэмжилт болох өндөржилт болон өнцөг хэмжилтийн ажлыг гүйцэтгэж сурах бөгөөд техникийн теодолит, автомат нивелир зэрэг багаж тоног төхөөрөмжтэй танилцаж, гүйцэтгэх чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: URPL202
Багц цаг: 3

Товч агуулга

Хэрэглээний геодези нь одези, байр зүйн, ажлын аргуудыг судалдаг. Өөрөөр хэлбэл шууд утгаараа барилга байгууламжийн тэг тэнхлэг тавибарилга, уул уурхай болон бусад цогц байгууламжуудыг барьж байгуулахад болон газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд, байгалийн нөөцийн судалгаа, шинжилгээ явуулах зэрэгт үүсдэг ШУ-ны зорилтуудыг шийдвэрлэх гех, геодези, байр зүйн ажлын хайгуул судалгаа, арга зүйн асуудлуудыг судалдаг юм. Хот суурин барилга байгууламжуудыг барьж байгуулахад геодезийн шинжлэх ухааны төрөл бүрийн өгөгдлүүд шаардлагатай байдаг. Эдгээрийг хэрэглээний геодезээр судална

Зорилго

Инженер геодези хичээлийг үзэж судалснаар тухайн оюутан нь хот төлөвлөлтөнд инженерийн төлөвлөлтийг хэрхэн хийх геодезитэй хэрхэн уялдаа холбоотой байдгийг мэдэж авахаас гадна инженерийн төлөвлөлт хийхдээ юу юуг мэдэх шаардлагатай байдаг зэргийг багцлан ойлгож мэдэж авах юм. Аливаа инженерийн төлөвлөлтөөс гадна GPS –ийн хэрэглээ ямар үүрэгтэй байдгийг ойлгож танин мэдэх юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: LANK303
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийг ГЗБ мэргэжлийн хөтөлбөрийн кадастрын мэргэшлээр суралцаж буй оюутнууд Геодезийн байрлалын болон өндрийн сүлжээ байгуулах, зураглалын геодезийн сүлжээ байгуулах тухай, геодезийн цэг тэмдэгтүүд, тэдгээрийн хадгалалт хамгаалалт, тригонометрийн нивелирдлэг үйлдэх, түүний тэгшитгэн бодох, теодолитын ба тахеометрийн битүү, задгай сэлгэц тэгшитгэн бодолт, алдаа тараах, нивелирийн битүү задгай сэлгэц тэгшитгэн бодолт, теодолит тахеометрийн зураглалын аргууд, тахеометрийн зураглал үйлдэх, план зохиох үндсэн зарчим, дэс дараалал зэрэг геодезийн хэмжилт, боловсруулалт, тооцоололын ажлын онолын мэдлэгийг практик ажлуудтай нь үе шаттайгаар судална.

Зорилго

Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд Геодезийн шинжлэх ухааны судлах зүйл, түүний салбарууд, хөгжлийн түүх, мөн түүнчлэн өргөн уудам нутаг дэвсгэрт геодезийн сүлжээ байгуулах тухай(байрлалын, зураглалын, өндрийн), геодезийн цэг тэмдэгтүүд, геодезийн болон тахеометрийн сэлгэц хэрхэн байгуулах, тэгшитгэн бодолтын ажлуудын онолын үндэс, тригонометрийн нивелирдлэг болон нивелирийн сэлгэц байгуулах, тэгшитгэн бодолт, том масштабын байрзүйн зураглал, тахеометрийн зураглал үйлдэх, план зохиох үндсэн зарчим, дэс дараалал зэрэг геодезийн хэмжилт боловсруулалтын ажлын онолын суурь мэдлэгийг практик ажлуудыг хамтад нь үе шаттайгаар судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: LANK203
Багц цаг: 3

Товч агуулга

Геодезийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудтай танилцаж дэлхийн хэлбэр хэмжээ ба түүний гадарга дээрх цэгийн байрлал, өндрийн тухай ерөнхий мэдлэгийг эзэмшин, геодезийн багаж техник болох теодолит, компенсатор болон цилиндр тэгшлүүртэй нивелирийн бүтэц зохион байгуулалт, тэдгээрийг ашиглан хэмжилт, боловсруулалт хийх арга зүйг бүрэн эзэмшиж анхан шатны хэмжилт боловсруулалтыг бүрэн хийнэ.

Зорилго

Геодези I хичээлийн зорилго нь геодезийн шинжлэх ухааны тухай ерөнхийд нь авч үзэх ба дэлхийн хэлбэр хэмжээ түүний гажилтууд, геодезийн үндсэн сүлжээ байгуулахад шаардлагатай багаж техник тэдгээрийг эзэмших өндөр, өнцөг, зай зэрэг нарийн хэмжилтүүдийг хийж сурах нь чухал юм. Эдгээрийг сурч, эзэмшиснээрээ үйлвэрлэл дээр анхан шатны хэмжилтийг хийж чадах чадвартай болдог. (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.)

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: LANM404
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь Навигацийн хиймэл дагуул ба түүх түүний үзэл баримтлал, байршил тогтоох хиймэл дагуулын газрын станц болон сигнал, сигналын бүтэц, хиймэл дагуулын цаг хугацаа, ЖИ-ЭН-ЭС-ЭС үүсэж болох алдаа, алдааны эх үүсгэвэр зэргийг судална. Газрын судалгааны хөгжингүй технологи болох ЖИ-ЭН-ЭН-ЭС-ийн технологийг ашиглан зураг үйлдэх, газрын судалгаанд ашиглах талаар дэлгэрэнгүй мэдлэгийг олгоно. Мөн орчин үеийн ЖИ-ЭН-ЭС-ЭС станцаас мэдээлэл хүлээн авдаг багаж тоног төхөөрөмжүүдийн хөгжил асар хурдацтай болсон энэ үед манай улсын газрын судалгаанд нэн тэргүүн хэрэгцээт салбарын нэг билээ. ЖИ-ЭН-ЭН-ЭС систем нь бүхий л салбарт хурдацтай хөгжиж нэвтрэх болсон нь энэхүү хичээлийг судлах шаардлагыг бий болгож байна. Тус хичээлээр ЖИ-ЭН-ЭС-ЭС технологийн талаар бүхий л мэдлэг авах, газрын судалгаанд хэрхэн хэрэглэх түүнтэй холбоотой багаж тоног төхөөрөмж, программ хангамжтай ажиллаж сурах зэрэг агуулгыг багтаана.

Зорилго

ЖИ-ЭН-ЭС-ЭС хичээлээр дэлхийн байршил тогтоох хиймэл дагуулын систем тэдгээрийн хүлээн авагч станц, хиймэл дагуулын сигнал, байршил тогтоох хиймэл дагуулын бүтэц, бүрэлдэхүүн зэргийг судлахаас гадна орчин үеийн ЖИ-ЭН-ЭС-ЭС хүлээн авагч тоног төхөөрөмжийг судлан практикт ашиглаж бүх төрлийн газрын хэмжилт зураглал хийж үйлдсэн хэмжилтийн ажлын өгөгдөл боловсруулах программ хангамжийг ашиглан зураглал үйлдэх аргазүйд суралцах ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар