Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү судалгаа нь газарзүйн мэдээллийн систем болон олон шалгуурт үнэлгээний (multi-Criteria Evaluation) аргуудыг хослуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Дарь-Эх орчимд болзошгүй үерийн таамаглалын зураглалыг 2023 онд тохиолдсон бодит үерийн тархалттай харьцуулан шинжилж, орон зайн баталгаажуулах зорилготой. Судалгаанд гадаргын өндөржилт, налуу, хур тунадас, голоос болон замаас алслагдах зай, газар ашиглалт, хөрс, ус хурах сүлжээний нягтшил зэрэг найман хүчин зүйлийг ашиглаж, аналитик шаталсан арга (AHP)-аар жин тооцон жинлэсэн давхаргын шинжилгээ (Weighted Overlay Analysis)-ээр үерийн эрсдэлийн зураглал боловсруулав. Судалгааны үр дүнгээр нийт 1435.4 га талбайн 35.9% нь өндөр эрсдэлтэй (их болон маш их), 43.7% нь дунд, үлдсэн хэсэг нь бага болон маш бага эрсдэлтэй бүсэд хамаарах нь тогтоогдов. Нийт 4733 нэгж талбараас 62.6% нь үерийн эрсдэлтэй бүсэд байрлаж байна. Мөн 2023 оны бодит үерийн тохиолдолд өртсөн 764 нэгж талбарын 99.2% нь боловсруулсан болзошгүй үерийн таамаглалын зураглалын өндөр эрсдэлтэй бүсэд давхцаж байгаа нь загварын нарийвчлал, найдвартай байдлыг баталж байна. Харьцуулсан шинжилгээний дүнд хур тунадас (27%) болон голоос алслагдах зай (23%) нь үерийн эрсдэлд хамгийн их нөлөөтэй хүчин зүйлс болох нь тогтоогдсон. Судалгааны үр дүн нь хот төлөвлөлт, газар ашиглалтын бодлого боловсруулах, үерийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү судалгаа нь Монгол Улс дахь газар өмчлөлийн орон зайн ялгаа болон тэгш бус байдлыг Газрын нэгдмэл сангийн 2025 оны улсын нэгдсэн тайланд тулгуурлан тоон болон орон зайн шинжилгээний аргаар үнэлэхэд чиглэв. 2003 онд хууль батлагдсанаас хойших газар өмчлөлийн үйл явц нь зах зээлийн шилжилтийн чухал хэсэг байсан хэдий ч бүс нутгийн түвшний тархалт, тэгш бус байдлын шинжилгээ хомс байна. Бид тайлбарлах-харьцуулах арга, Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн орон зайн зураглал болон Жини(Gini) коэффициент, Лоренцийн муруйг ашиглан аймаг, нийслэлийн түвшний ялгааг хэмжив. Үрдүнгээс үзэхэд 2025 оны эцсийн байдлаар улсын нийт хүн амын 20.8% буюу 738,135 иргэн газар өмчилсөн хэдий ч орон зайн болон бүтцийн ялгаа эрс тэс байна. Нийт хүн амын газар өмчлөлийн хамрагдалт Хөвсгөл аймагт 11.3% байхад Төв аймагт 92.4% хүрч байна. Аймаг хоорондын газар өмчлөлийн Жини коэффициент G= 0.49 байгаа нь орон зайн хувьд дунд зэргийн тэгш бус байдалтайг харуулсан ба үүнийг Лоренцийн муруйн шинжилгээ давхар баталгаажуулав. Мөн аж ахуйн нэгжүүд нийт газрын 57.6%-ийг эзэмшиж байгаа нь газар ашиглалтын бүтцийн төвлөрөл өндөр байгааг харууллаа. Иймд хот, хөдөөгийнгазрын эрэлт, нийлүүлэлтийн онцлогт тохирсон, зах зээлд суурилсан механизмыг нэвтрүүлэх бодлогын шинэчлэл шаардлагатай байна.
Газарзүйн мэдээллийн систем (ГМС) нь үндэсний аж үйлдвэр, нийгэм-эдийн засгийн олон салбарт өргөн хэрэглэгдэж буй орчин үеийн технологийн цогц тогтолцоо юм. XX зууны дунд үеэс эхлэн хөгжингүй орнуудад эрчимтэй нэвтэрсэн энэхүү технологийг Монгол Улсад 2005 оноос хойш батлан хамгаалах, харилцаа холбоо, барилга байгууламж ба инженерийн дэд бүтэц, геологи, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, газарзүй, газрын менежмент ба ашиглалт, кадастрын судалгаа, геодези, зурагзүй, байгаль орчин, экологи, нийтийн үйлчилгээ зэрэг олон салбарт өргөн хүрээтэйгээр ашиглаж иржээ. Үүний зэрэгцээ төрийн байгууллагууд, судалгаа шинжилгээний болон мэргэжлийн байгууллагууд өөрсдийн чиг үүрэг, хэрэгцээнд нийцсэн газрын зурагт суурилсан орон зайн мэдээллийн санг ГМС-ийн технологид тулгуурлан тасралтгүй бүрдүүлэн хөгжүүлсээр байна. Өнөө үед ГМС нь янз бүрийн масштаб, зорилготой сэдэвчилсэн газрын зурагт голлох үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд орон зайн болон орон зайн бус их хэмжээний өгөгдлийг үр ашигтай, өндөр нарийвчлалтайгаар цуглуулах, хадгалах, боловсруулах, шинжлэх, бүртгэх, удирдах өргөн боломжийг олгодог давуу талтай. ГМС-ийн технологи нь зурагзүйн ажлын үйл явцыг оновчтой болгож, газрын зургийн бүтээгдэхүүнийг зохиох, ашиглах үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Түүнчлэн ГМС-д суурилсан зурагзүйн мэдээллийн санг системтэйгээр бүрдүүлэх, тасралтгүй сайжруулах нь зурагзүйн салбарын өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал хүчин зүйл болдог. Иймд энэхүү өгүүлэлд ГМС-ийг зурагзүйд ашиглах үндсэн чиглэл, онцлогийг авч үзэж, сэдэвчилсэн геомэдээллийн газрын зураг зохиолтын ажлын явц, дэс дараалал, арга зүйн зохион байгуулалтыг тайлбарлав. Судалгааны ажлын хүрээнд ArcGIS 10.8 программ хангамжийг ашиглан жижиг масштабын хүн амын нягтшилын газрын зураг зохиох үйл явцыг жишээ болгон авч үзлээ.
Хураангуй Энэхүү судалгаагаар Завхан аймгийн Улиастай сумын хөрсний хүнд элементийн судалгааг хийсэн ба судалгааны хүрээнд өмнөх 2022 онуудын хөрсний дээжний шинжилгээнүүдтэй харьцуулж, бохирдлын индекс үнэлж, экологийн эрсдлийн үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Улиастай сумын нийт 20 цэгээс хөрсний дээж авч, SGS магадлан итгэмжлэгдсэн лабораторид 33 элементийг шинжилж, тэдгээрээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй нөлөө бүхий 9 хүнд металлын (As, Cd, Co, Cr, Cu, Ni, Pb, V, Zn) агууламжийг Монгол Улсын стандарт болон олон улсын судалгаатай харьцуулан үнэлсэн. Шинжилгээний үр дүнд бүх дээжид хүнд металлын агууламж MNS 5850:2019 стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан боловч, гео- хуримтлалын индекс (Igeo) болон экологийн эрсдэлийн үнэлгээ (Er)-гээр зарим элементүүд нь “дундаас их”, “их хэмжээний” бохирдолтой байв. Ялангуяа хүнцэл (As) болон хар тугалга (Pb)- ын хувьд тодорхой цэгүүдэд экологийн эрсдэл нэмэгдэж буйг анхаарах шаардлагатай. Баяжуулагч хүчин зүйлийн (EF) үнэлгээгээр зарим металлууд (жишээлбэл, Cu, Zn, Ni) “дунд зэрэг”, “дунд зэргээс их” баяжуулалттай гарсан нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдлын эх үүсвэр болохыг илтгэж байна. Мөн авто засварын газар, уурын зуух, мах комбинатын орчмоос авсан хөрсөнд бохирдлын түвшин өндөр байгаа нь тухайн бүсэд хяналт, зохицуулалт сул байгааг харуулж байна. Нүүрс болон Үнсний шинжилгээний дүнгээс харахад галлагаанд хэрэглэж буй нүүрс нь шаталтын дараа хүнд элементийг агууламж нь өссөн үр дүнтэй харагдаж байна. Экологийн эрсдэлийн үнэлгээний хамгийн бага утга нь 5.54 буюу Авто засварын газарын ойролцоох хөрсний дээжинд гарсан байна. Судалгааны үр дүн нь Улиастай сумын хөрсөнд хүнд металлын бодит аюул одоогоор бага түвшинд байгаа ч, зарим бүсүүдэд хуримтлал нэмэгдэж, урт хугацаанд байгаль орчны тогтвортой байдалд нөлөөлж болзошгүйг харуулж байна. Түлхүүр үгс: Хүнд элемент, бохирдлын индекс, экологийн эрсдэлийн үнэлгээ, Улиастай сум, Завхан аймаг
Хотын дулааны арал нь хүйтний улиралд хот дундуур урсах гол мөрөн дээр халиа тошин үүсгэхийн гадна дулааны улиралд үер усны асуудал дагуулсан конвекцийн үйл явцыг дэмждэг. Уг судалгаанд Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн газар ашиглалтын ялгаатай бүсчлэлд агаарын температурынхээрийн хэмжилтийн мэдээ болон автомат станцуудын мэдээг ашиглан Хотын дулааны арлыг илрүүлэн түүний сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтийг авч үзэн газрын гадаргуутай хамаарал бий эсэхийг судлах юм. Улаанбаатар хотын хойноос урагш, баруунаас зүүн чиглэлд газар ашиглалтын ялгаатай бүсүүдэд газрын ялгаатай гадаргуу дээр температурын хээрийн болон суурин хэмжилтийн мэдээнд тулгуурлан дулааны арлыг илрүүлсэн. Мөн температур ба далайн түвшний өндөр хоорондын статистик хамаарлыг тогтоож шугаман регрессийн тэгшитгэл зохиосон бөгөөд үүнийг ашиглан температурын орон зайн тархалтыг зураглаж үүнээс “Хотын дулааны арал”-ыг тодорхойлж гаргахад хотын захаас төв рүүгээ 2-3°C-ээр дулаардаг болох нь тогтоогдлоо. Хотын барилгажсан хэсгийн гадаргуу болох бетон, асфальт гэх мэт нь дулаан багтаамж ихтэй учраас бусад гадаргаас дунджаар 3.4°C-ээр илүү халж байгаа бол бетон гадаргуу бусад гадаргуугаас 1.84°C-ээр, шилэн гадаргуу 3.68°C-ээр илүү халж байсан.Үүнтэй уялдан газрын гадаргуу болон дулааны арлын хооронд хамаарал байгаагажигласан учраас цаашид олон улсад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд хот байгуулалт болон хот төлөвлөлтөөр хийгддэг арга туршлагыг авч хэрэгжүүлдэг шаардлагатай.
Монгол улсын засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа геодезийн хэмжилт, зураглалын ажилд олон улсын геодезийн солбицлын ITRF2020тогтолцоо, өндрийн сүлжээнд Балтийн тэнгисийн тогтолцоог, газрын зураглалд дэлхийн хөндлөн меркаторын "UTM" тусгагийг тус тус хэрэглэж байгаа билээ. Хот байгуулалт, уул уурхайн ашиглалт, ашигт малтмалын нөөц тооцоолол,инженерийн барилга байгууламжийн төсөл, тооцоонд шаардлагатай геодезийн хэмжилт, том масштабын байр зүйн зураглалын ажлыг тэгш өнцгийн хавтгайн солбицлын тогтолцоонд гүйцэтгэдэг. Энэ тогтолцоонд геодезийн хэмжилтийг гүйцэтгэхэд хэрэглэх масштабын итгэлцүүрийг хэрхэн хэрэглэх талаар тодорхой аргачлал, заавар байхгүй байгаа нь геодезийн үйлдвэрлэлийн бүтээгдхүүний чанарт муугаар нөлөөлж байна. Тухайлбал, 2009 оноос хойш хэмжилт хийж буй газрын байрлалыг харгалзахгүйгээр хаана ч байсан ялгаагүй тэнхлэгийн голдоч дээрх масштабын итгэлцүүр болох 0.9996 гэсэн утгыг хэрэглэдэг жишиг тогтсон нь буруу юм. Иймээс газрын зураглалын хэмжилтэнд дэлхийн хөндлөн меркаторын "UTM" тусгагийг ашиглан эргэлтийн эллипсоидын тодорхой хэсгийг хавтгайд буулгахад гарах гажилтыг зөв тооцсон масштабын итгэлцүүрийг хэрэглэх нь зүйтэй. Геодезийн байнгын цэг тэмдэгт дээрх геодезийн B, L солбицлын утгыг хөрвүүлэлтийн програм ашиглан цэг тус бүрээр хөрвүүлэн ашиглах нь дээд геодезийн онолын бодлогуудад нийцэхгүй. Улсын геодезийн сүлжээний нягтралыг сайжруулан, Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн байрлалын сүлжээний "UTM" тэгш өнцгийн солбицлуудыг тэгшитгэн бодсоны дараа геодезийн хэмжилтийг хавтгай дээр хийгдэж байгаа гэж үзэн масштабын итгэлцүүрийн нэг гэсэн утгыг авч хэрэглэж болно. Үүний үр дүнд GNSS-ийн технологиор байгуулсан байрлалын сүлжээг электрон тахеометрээр шалгахад зөрүү гараад байна гэдэг асуудал үгүй
Currently there are number of issues facing urban region, such a population densification, deterioration in living environment, prevention from fire and other disasters, road traffic, buildings that do not meet quality requirements, unorganized urbanization etc. The most common solution to such issues is land readjustment.
By the increasing demand of land for agriculture, concentration of urban land in central region, development of mining industry and land privatization the ecological conditions of Mongolian land usages are getting more unsuitable. The goal of our study was to assess impact to main land use types of Mongolia, change trends since 1975. Using the baseline data of state land cadastre inventory and National Land Information Database we defined land use changes in 40 years. Land use change trend is dividing into two periods from 1975-1990 and 1990-2015, which had been presented by quite different social and economic constraints and stimulations to diverse type of land use. General land use changes in two periods are: agricultural sector development and destruction, rapid urbanization (rural population in-migration to urban) and transformation of nomadic livestock husbandry to semi-sediment husbandry. Main reasons of land degradation are the overgrazing and desertification, global warming and human impact which have been presented by reduction of forest and surface water areas.
Through the example of some measurements in urban sprawl of Ulaanbaatar city footprint, this paper will illustrate how urban compactness metrics and new technology of the geographical information systems could be used for more effective visioning on urban planning strategy. Fractal dimension index and compactness ratio were identified, based on GIS map layers with had been extracted from a series of cadastral map, time series land use planning data’s in National Land Information Database and Landsat TM imagery over the period from 2000 and 2010. Calculated indices analyzed by combining two terms of urban external shape/ urban morphology to be implicit thematic urban shape and structure changes. Despite the urban planner’s effort to limit expansions and promote compact structure, city had been constructed far above irregular shapes. The main findings states here is that Ulaanbaatar is growing none systematically and incompactly, even though the geometrical growth hasn’t been strictly planned and became most irregular shape of urban sprawl. Study has demonstrated that the GIS analysis with the compactness metrics have a good assistance to comprehend urban land use evolution study and obviously project future urban development plan.
One of the most popular used methods to determine soil erosion is the USLE method. USLE stands for Universal Soil Loss Equation. The research had been treated soil erosion by precipitation in overgrazed plots in the Hustay National Park situated in the centre of Mongolia between the Hustay Mountain and Tuul river valley. For the calculation of the erosivity of the precipitation we used one that is determined from ''Fournier's modified index''