МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА УДААШИРЧ БУЙ ШАЛТГААН НӨХЦӨЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ", Хууль зүйн шинжлэх ухааны эргэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо, 2025-5-2, vol. 02, pp. 00

Хураангуй

Шүүн таслах ажиллагаа удааширч буй шалтгаан нөхцөл, тудгамдсан асуудал Агуулга Шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагаа, тулгамдсан асуудал Шүүх хуралдаан хойшлогдож буй шүүхийн практик, судалгааны үр дүн Шүүх хуралдааныг хойшлуулах эрх зүйн зохицуулалт Шударга шүүх ба шуурхай шүүхээр шүүлгэх эрх Гадаадын зарим улсуудын жишиг Олон улсын Эрүүгийн шүүхийн хэрэглээ Дүгнэлт, санал I. Шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагаа, тулгамдсан асуудал Монгол Улсын шүүх Rule of Law Index буюу Эрх зүйг дээдлэх индексээр Монгол Улс дэлхийд 2015-2024 он хүртэлх хугацаанд ерөнхий оноог харахад дунджаар 0.53 оноо авч, 140 орноос 62-рт, түүн дотроо Эрүүгийн шүүхийн үнэлгээгээр сүүлийн 3 жил буюу 2022-2024 оны байдлаар 0.50 оноогоор 58 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. (https://worldjusticeproject.org/rule-of-law-index/ ,2023) Өмнөх 2002 оны ЭБШХ үйлчилж байсан хүрээнд: Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн судалдгаагаар 4378 хуралдаан товлосноос 2001 удаа хүйшлуулсан нь 2 хурлын нэг нь хойшлогддог байв. Нийт хойшлогдсон хэргийн 49%-ийг өмгөөлөгч өвчтэй, хурал давхардсан, өмгөлөгч авах хүсэлт ирүүлсэн шалтгаанаар хойшлуулжээ. Харин шүүхийн санаачлагаар 18.3%-ийг хойшлуулжээ. Энэ нь шүүх хурлын танхим хүрэлцээгүй, шүүх хурлын бэлтгэл хангалтгүй, шүүгч өвчтэй, амралттай зэрэг шалтгаануудтай байсан байна. Өнөөгийн хүчинтөгөлдөр ЭХХШтХ-ийн хүрээнд: (2023 оны байдлаар) Шүүх хурлын 48.1 хувь нь шүүх хуралд оролцогч талуудаас шалтгаалж хойшилсон бөгөөд үүнээс хамгийн их хувийг эзэлж байгаа 3 шалтгааныг харвал хэргийн материалтай танилцах хүсэлт гарсан, шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан болон бусад буюу өгөгдсөн шалтгаануудаас өөр шалтгааныг нэрлэсэн байна. Шүүх хурлын 9.2 хувь нь шүүх болон хууль зүйн байгууллагуудтай холбоотой асуудлаас болж хойшилсон ба үүнээс хамгийн их хувийг эзэлж байгаа 3 шалтгааныг дурдвал прокурор шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй болон хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэсэн шалтгаан байна. Зөвхөн өмгөөлөгчтэй холбоотой шалтгааны хувьд: Өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, өмгөөлөгч өвчтэй , өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон гэх 3 шалтгаанаар шүүх хурлын 42.7 хувь нь хойшилдог байна. Шүүх хуралдаан хойшилсны сөрөг үр дагавар Олон нийтийн шүүхэл итгэх итгэлийг сулруулах, хардлагад өртөх Талуудад хөрөнгө мөнгө, цаг хугацаа, сэтгэл санааны тайван байдлаа алдах зэрэг сөрөг асуудлууд үүсгэдэг Шүүхийн хувьд ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэмэгдэх Хэргийн ул мөр бүдгэрэх, гэрчийн санах ой тогтоомж арилах, нотолгооны чадварт нөлөөлөх эсхүл оролцож чадахгүй нөхцөл байдал үүсэх Шударга, шуурхай шүүхээр зохистой хугацаанд хэргээ шийдүүлэх шүүгдэгчийн үндсэн эрх зөрчигдөх аюултай II. Шударга шүүх ба шуурхай шүүхээр шүүлгэх эрх Шударга шүүхээр шүүлгэх эрхийн салшгүй хэсэг нь шуурхай шүүхээр шүүлгэх эрх XII зуунаас дурдагдаж, “Magna Carta”-д баталгаажин, Английн нийтлэг эрх зүйд тусгалаа олсон 1783 онд АНУ-ын Үндсэн хуулийн 6 дэх нэмэлтэд “Бүх эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч шуурхай, ил тод шүүхээр шүүлгэх эрх эдлэнэ” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хэрэгт холбогдсон хүн бүрт олгогдох “ ...үл зохих сааталгүйгээр шүүхээр шийдвэрлүүлэх эрх” Шударга шүүхээр хамгаалуулах эрхийн тухай тунхаг, Хүүхдийн эрхийн тухай конвенц, бүх төрлийн баривчлагдсан буюу хоригдсон этгээдийг хамгаалах зарчмууд зэрэг баримт бичгүүдэд “...асуудлыг саадгүй хурдан шийдвэрлүүлэх, ...гэмт хэрэгт яллагдсан хүн шүүхээр зохистой хугацаанд шийдвэрлүүлэх, ...хэрэг бүрийг эхнээс нь эхлэн шаардлагагүй сааталгүйгээр хурдан шийдвэрлэх ёстой” Европ, Америк, Африкийн хүний эрхийн конвенцуудад хүн бүр “... зохистой хугацаанд ил тод сонсголд оролцох, шүүлгэх эрхтэй” гэж тус бүр баталгаажуулсан

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Certain issues to be addressed in the Mongolian criminal procedure" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 2024 №5 series 70, pp. 149-153, 2024-12-15

http://law.num.edu.mn/m/38

Хураангуй

Since Mongolia's transition to a democratic system, the country has undertaken intensive legal reforms. These reforms are expected to yield positive outcomes if they align with global development trends, theoretical perspectives, and national traditions. Our goal is to enhance processes that safeguard human rights, protect individual freedoms, and uphold justice, aiming to align with the standards of developed nations. Appropriate laws ensure the protection and guarantee of human rights, while poorly crafted laws become sources of violations. Although laws are intended to be clear and purposeful to inspire public confidence and commitment, they often fall short of achieving the desired results. Most obstacles stem from the law's application process, where the effectiveness and social impact of procedural legislation become apparent. This study, therefore, examines Mongolia's criminal procedure system and highlights some of the challenges it faces in achieving its goal of protecting citizens' constitutional rights, restoring violated freedoms, and delivering fair penalties to offenders to ensure justice. Specifically, the mixed model of criminal procedure in Mongolia creates a value conflict between two legal systems, leading to instability in legal application. Additionally, the multi-tiered system for pre-trial and trial stages has generated areas without judicial oversight, often necessitating cases to be returned from the courts, thereby introducing theoretical ambiguity. This article seeks to address these issues and offers insights and recommendations for overcoming these difficulties.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"THE CREATION OF FAIRNESS IN ADJUDICATION" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 65, no. 5, pp. 71-84, 2023-12-20

http://law.num.edu.mn/m/38

Хураангуй

Abstract: The concept and necessity of fairness have been becoming more significant in society. Although fairness is abstract in that it is expressed concerning human attitudes, it is actual in its truth-based content. Since the fairness of the criminal process depends on the ability to find out the truth of the case, choose the correct punishment, and solve the case correctly, the search for the truth is inevitable in the criminal process. In the criminal procedural tradition of Mongolia, the main importance was still given to the facts of the case to establish the actual truth, which stifled free thinking and pluralism, and neglected the issue of upholding the values of human rights. Therefore, in a modern society where the requirements of fairness and human rights are prioritized, it is unnecessary to directly apply the traditional idea of establishing the actual truth through investigation, so this paper intends to share opinions regarding the method of creating a fair truth by applying a fair democratic procedure in the judicial proceedings.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Монголын эрүүгийн процессын эрх зүйн хөгжил, тулгамдсан асуудал", Монгол улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэлийн эрэлт хэрэгцээ, 2023-9-14, vol. 00, pp. 00

Хураангуй

Нэг. Монгол улсад 1990 -ээд оноос “Эрүүгийн процесс”-ийн эрх зүй хэмээн нэрлэгдэх болсон гэмт хэргийг мөрдөх, илрүүлэх, холбогдох этгээдэд ял шийтгэл оногуулах нийгмийн харилцаа нь хүн төрөлхтний төрт нийгмийн түүхэнд өнө эртнээс олон хэв маягаар хэлбэршин тогтож, оршин байсан хийгээд Монголын хөрсөнд эх газрын эрх зүйн хэв маягийг хадгалж, өөрийн онцлог бүхий хөгжлийн замыг туулжээ. Түүхэн хөгжлийнхөө явцад “эрүү”, “байцаан шийтгэх” гэсэн хос үгийн илэрхийлэлээр утга агуулгаа бүрнээ илэрхийлэхийн сацуу тус томьёолол нь материаллаг болон процессын эрх зүйн уялдааг ямагт тодотгосоор ирсэнийг онцлох нь зүйтэй. Тус улсад 1920-оод оноос Эрүүгийн хууль тогтоомж төрөлжин хөгжлийн тодорхой зүй тогтнолоор замнаж байгаагийн нэг нь Эрүүгийн процессын эрх зүйн хөгжил бөгөөд улс орон хувьсгалт, социалист тогтолцооны дараа үеэс ардчилал зах зээлийн тогтолцоонд шилжсэнтэй зэрэгцэн 1994 оноос эрүүгийн процессын эрх зүйн шинэчлэлийг эхлүүлж, өнөөдөр шинэтгэлийн дараагийн эрин үед шилжээд байна. (Зураг 4) “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” хэмээх томьёоллыг зөвхөн эрүүгийн хэргийг шүүх таслах ажиллагаатай дүйцүүлэн ойлгох, хэрэглэх байдал гарч буйг анхаарч, өөрийн агуулгаа бүрэн илэрхийлэхгүй байдал байгааг харгалзан цаашид энэ харилцаагаар илэрхийлэгдэж буй ойлголтыг “Эрүүгийн процесс” гэх томьёоллоор хэрэглэж хэвших нь илүү оновчтой байж болох юм. Материаллаг болоод процессын эрх зүйн зарчмууд өөр хоорондоо уялдаа холбоотой байх нь зүйн хэрэг. Тухайлбал, шударга ёсны зарчим л гэхэд эрүүгийн төдийгүй эрүүгийн процессын хуульд заавал ч үгүй тусгагдсан, бүхий л процесс ажиллагааны эрх зүйн байнгын удирдамж болох учиртай. Өөрөөр хэлбэл, эрүүгийн процессын шийдвэр бүхэн бодит болоод хуулийн (материаллаг, процессын) үндэслэлтэй байхаас гадна зүй ёсны даган мөрдөх журам эрүүгийн процессын бүхий л ажиллагааны туршид удирдамж, зарчмын шинжтэй тогтвортой даган мөрдөгдсөнөөр амьд эрх зүйг бүтээж, эрүүгийн процессын эрх зүйн хөгжлийн хандлага зөв гольдролдоо орох учиртай. Хоёр. Судалгаанаас үзэхэд Эрүүгийн процесын хуулийн өөрчлөлт шинэчлэлт нь 1-рт хууль санаачлагчийн өргөн барьснаар, 2-рт харилцан уялдаа бүхий бусад хуульд хийгдсэн өөрчлөлтөд нийцүүлэх 3-рт иргэдийн өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үр дагавараар хийгджээ. Тэдгээрт дотоод, гадаад хүчин зүйлийн нөлөөлөл голлох үүрэгтэй нь харагдав. Эндээс дүгнэхэд: а. Дотоод хүчин зүйлийн хувьд эрх зүйн тодорхойгүй байдлыг даван туулахын тулд эрх зүйн тогтолцооныхоо мөн чанарыг орчин үеийн шаардлага, хүний эрхийн стандартад зохистойгоор уялдуулах замаар онол арга зүйн нэгдмэл хандлагаар хуулийг боловсруулах, нэн ялангуяа эрх зүйн бүлийн ижил төстэй орнуудын сайн туршлага, онол арга зүйг нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. б. Хуулийн өөрчлөлт, шинэчлэлт нь түүний хөгжлийг илэрхийлэх үзүүлэлт мөн хэдий ч үр дагавар нь нийгэм, иргэдэд ач холбогдолтой байж ахиц дэвшилд хүргэх учиртай. Гэтэл хэдэн зуун өөрчлөлт хийгдэж, бүр сүүлийн жилүүдэд хурд нь 2 дахин ихсэх мөртлөө Үндсэн хуулийн Цэцээр хянагдах алдаа, засвар нь мөн л 2 дахин нэмэгдсээр байгаа практик нь ядуурал, авилга, популист улс төр, шударга бус, тэгш бус байдал зэрэг нийгмийн гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөр онолын үндэслэл муутай хуулийн өөрчлөлт хийсний үр дагавар болох нь тодорхой байна. Иймд хууль тогтоомжийг их өөрчилсөндөө бус онол арга зүйн үндэслэлтэй, судалгаатай хийх нь үр ашигтай төдийгүй эрүүгийн процессын эрх зүйд шинэчлэл авчрах учиртай. Эрүүгийн процессын хуульд хийсэн шинжилгээний үр дүнгээс үзэхэд зөрчил хийдэл цөөнгүй байгаа, шийдэл хүлээсн байдал хуульд дараагийн томоохон реформын шинжтэй цогц өөрчлөлт хийх шалтгаан хийгээд суурь хэдий нь бүрджээ гэдэг нь харагдлаа. Ийнхүү өөрчлөлтөд УДШ, Үндсэн хуулийн цэц, УИХ-ын харилцан хяналттай, хамтын шуурхай ажиллагаа л чухал үүрэгтэй болох нь харагдлаа. Жишээ нь Эрүүгийн хуулийг “буруу хэрэглэх”, “зөрүү ойлгох” гэсэн ойлголтууд 2021 оны 1 дүгээр сараас маргаан дагуулсан билээ. Учир нь “буруу, зөрүү” гэдэг нь хоршил хослол юм уу, аль эсхүл хэзээ, хаана, юунд гомдол гаргаж байгаагаас утга агуулга нь ойлгогдох учиртай зүйл заалт юм уу, энэ мэт ойлгомжгүй зохицуулалт практик хэрэглээнд эргэлзээ төрүүлсээр байна. Зөрүү гэх ойлголт нь эерэг талаасаа хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор хийсэн өөрчлөлт мэт боловч нөгөө талаасаа хэрэглээг амарчлах эсхүл хянан шийдвэрлэх гомдол эсэргүүцлийн тоог багасгах гэсэн хардлага дагуулах юм. Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг хэвээр баталсан бол яах вэ, зөрүүгүй учраас хүлээж авахгүй байх уу. Хууль хэрэглээн дээр зөрүү, буруу хоёрыг хэрхэн ялган тайлбарлаж, хэрэглэх вэ, энд тайлбар шаардлагатай байна. Энэ асуудлаар хуулийн заалтыг түдгэлзүүлсэн Үндсэн хуулийн шийдвэр гарч, УИХ-аас хүлээн зөвшөөрч хууль гаргасан хэдий ч агуулгаар нь дахин сэргээсэн байх магадлал нь түүхийг давтаж, ахин маргаан өрнүүлэхгүй гэх баталгаа алга байна. Сүүлийн үед харьцангуй ихээр яригдах болсон хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэг хяналтын шатны шүүхийн чиг үүрэг яриангүй мөн. Гэвч хуулийг “зөрүү олйгох, буруу хэрэглэх” гэх ойлголтоо тойрон эргэлдсээр... Тэдэнд эрх зүйг хөгжүүлэх дараагийн үүрэг бийг мартаж болохгүй. Харин ч Үндсэн хуулийн Цэц сүүлийн жилүүдэд хэдэн жинтэй шийдвэрээрээ эрх зүйг хөгжүүлэх үүрэг гүйцэтгэлээ гэж бодож байна. Гурав. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шатан дахь хуулиар олгогдсон олон процесс ажиллагаа (өргөдөл гомдол гаргах, шалгах, харьялал тогтоох, хэрэг нээх хаах гэх мэт олон зөвшөөрлийн систем) нь эрүүгийн хэргийг эхнээс нь цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэхэд төдийлөн оновчтой бус байгааг эргэж харах шаардлага байна. Гэмт хэргийг илрүүлэх, гэм буруутныг илчлэн тогтоох ихээхэн бэрхшээлтэй цогц ажлыг нэгдсэн бодлого, нэгдмэл зохион байгуулалттайгаар эрхлэн хэрэгжүүлэх нь эрх зүйт, ухаалаг төрийн эрхэм зорилт юм. Тиймээс хөрөнгө хүч тарамдуулахгүйгээр гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төрийн эрх мэдлийг хуваарилан хэрэгжүүлэх хүрээнд шударга, шуурхай зохион байгуулах нэгдсэн бүтэц, зохион байгуулалтын талаар бодлого боловсруулан шийдвэрлэх цаг тулгарчээ. Нэгдмэл удирдлага, уялдаа холбоо тааруу байгаагийн наад захын жишээ нь эзэнгүй хэргийн тоон үзүүлэлт жилээс жил өссөн үзүүлэлт гэж харж байна. Тус улсад “гэмт хэргийн бүрэлдхүүн хэмээх” ойлголт, түүний практик хэрэглээ материаллаг болон процессын эрх зүйн хамаарлыг тодорхойлж ирсэн уламжлалтай. 2015 оны Эрүүгийн хуулиас улбаатай “гэмт хэргийн шинж” хэмээх ойлголтыг “бүтцээр нь”, бас “бүрэлдэхүүнээр” салган авч үзэх хандлагууд онолын төдийгүй практик хэрэглээнд илт ажиглагдах болов. Гэмт хэргийг шинжээр нь бусад эрх зүйн зөрчлөөс тэс тусмаа өөр хооронд нь ялгаж болно гэж үзвэл өнөөгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын практикт ихээхэн бэрхшээл учирч болзошгүй байна. Ер нь гэмт хэргийн бүрэлдэхүүн бол тодорхой төрлийн хэргийн үндсэн шинжийг харуулдаг хэмээн академич С.Нарангэрэл нэг биш удаа онцолж ном, бүтээлдээ тусгасан нь бий. Хэдэн жилийн өмнө УИХ дээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар мэтгэлцэж сонгуулийн саналыг 2 түүнээс дээш удаа өгсөн этгээдийг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг” гэж байснаа эцэс дүндээ “сонгуульд илүү санал өгөх гэм буруутайд тооцохоор” хуульчлах нь зүйтэй гэж байсан цаг саяхан. Зөвхөн объектоор нь, аль эсхүл субъектээр нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг онцлон тодорхойлох нь ноцтой алдаанд хүргэж болзошгүйг дээрх жишээ харуулах юм. Прокурор хариуцлагатай байж хэргийн бодит байдал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны бүрэн гүйцэд, хууль ёсны байдлаа шүүхийн өмнө эргэлзээгүй нотлох, анхан шатны шүүх хариуцлагатай байж шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болохоо дээд шатны шүүхийн өмнө батлах шат дараалсан процессын баталгаа хэвшиж тогтосоноор л эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шуурхай, шударга байж зорилгодоо хүрэх болно. Энд мэдээж эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагатай, мэдлэгтэй, ур чадвартай, ёс зүйтэй байдал голлох нөлөөтэйг мартаж болохгүй. Сүүлийн жилүүдэд нийгмийн практикт олон маргаан мэтгэлцээн өрнөж, шийдвэрлэгдэхгүй удааширч байгаа нь хууль тогтоомжийн ойлгомжгүй, тодорхойгүй, хэрэглээний нэгдмэл бус байдалтай шууд хамааралтайгаас гадна олон тооны хийгдсэн өөрчлөлт нь “байгаа оноогүй”-гээс ахин дахин өөрчлөгддөгтэй холбоотой. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хууль тайлбарлах ажиллагаа нийгмийн өөрчлөлт, хуулийн шинэчлэлтийн хурдыг гүйцэх шаардлага тулгарч буй нь онолын шүүхээс “ханцуй шамлан” ажиллахыг шаардах боллоо.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"МУИС-ийн Хөгжлийн замын зураг стратеги зорилтыг хангахын төлөөх хууль зүйн сургуулийн практик сургалтын төвийн үйл ажиллагаа, оролцоо, хувь нэмэр" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 62, no. 1, pp. 13-27, 2023-5-5

law_review@num.edu.mn

Хураангуй

Үүсэн байгуулагдсан цагаасаа монголын оюуны ундарга ямагт байсаар ирсэн МУИС-ийн улсын хөгжил оруулсан хувь нэмэр, үүрэг, оролцоог олон зүйлээр, олон талаас нь бичиж болох ч дуусашгүй юм. Өгүүллийг ийм л нэг өнцгөөс харж үзэглэхийг хичээв. Тодруулбал, тус сургуулийн улс орны өмнө гүйцэтгэж буй үүрэг оролцооны нэгээхэн хэсгийг гардан хэрэгжүүлж байгаа сургалтын дурын нэг багахан нэгжийн үүрэг, зорилт, гүйцэтгэлийг тодруулах замаар МУИС-ийн хувь нэмрийг илэрхийлэх нь уншигчдад сонирхолтой байж болох. Учир юу гэвэл “цучилаас гал бадрах”-ын нэгэн адил МУИС гэдэг том айл гагцхүү түүнд багтаж буй олон тэнхим, төв, сургалтын нэгж бүрийн хөдөлмөр бүтээлийн хамтын үр дүн билээ. Ингээд гол дүрийн эзэн МУИС-ийн Практик сургалтын төвийн үүрэг, оролцоо, хувь нэмрийг энэхүү өгүүллэгт: I. МУИС-ийн нэр хүндийн сурталчилгаа ба боловсрол шинэчлэл,II. Шилдэг мэргэжилтэн ба дэлхийн түвшний иргэнийг бэлтгэх нь, III. Сургалтын шинэ технологи ба оюутны хөгжил, бие хүний төлөвшил, IV. Оюутны пробоно үйлчилгээ ба хамтын түншлэл, V. Цаашдын хандлага, зорилт сэдвийн хүрээнд хөндөхийг зорьсон болно

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Монголын Эрүүгийн процессын амин сүнс ба сорилт, бэрхшээл " Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 61, no. 1, pp. 313-338, 2023-4-20

law_review@num.edu.mn

Хураангуй

Монгол Улс 1990-ээд оноос ардчиллын шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдон хүний эрхийг дээдлэх, шударга ёсыг тогтоох, төлөвшүүлэх үйл ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд хуулийн шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Зохистой хууль нь хүний эрхийн хамгаалалт, баталгаа болдог бол зохисгүй хууль нь хүний эрхийн зөрчлийн үндэс суурийг бүрдүүлэх нигууртай. Хуулийн агуулга, зорилго нь ойлгомжтой, тодорхой, олон түмний итгэл, хүсэл эрмэлзлийг тээхийг анхаардаг хэдий ч тэр бүр хүссэн хэмжээний үр дүнд хүрэхгүй байх нь элбэг. Өгүүлж буй шалтаг шалтгаануудын дийлэнх хуулийг хэрэгжүүлэх процесс ажиллагаанд л оршдог бөгөөд түүнд л процессын хууль тогтоомжуудын нийгмийн үр нөлөө, ач холбогдол бий. Чухам үүнээс үүдэн иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрх чөлөөг сэргээн эдлүүлэх, гэм буруутай этгээдэд зохих шийтгэлийг оногдуулах замаар шударга ёсыг тогтоон төлөвшүүлэх зорилго бүхий тус улсын эрүүгийн процесс ажиллагаа, түүний тогтолцооны онцлог, үр дагаврын тухайд асуудлыг хөндөж, энэ хүрээнд эрүүгийн процесс ажиллагааны амин сүнс хаана орших тухайд эрэл хайгуул хийж, тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар холбогдох санал дүгнэлт дэвшүүлэхийг эрмэлзсэн болно.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Монгол Улсын Эрүүгийн процессын эрх зүйн тогтолцоо, онцлог, сорилт, бэрхшээл", Монгол улсын процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, 2022-10-13, vol. 15, pp. 00

Хураангуй

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич С.Нарангэрэл “Хуулийн амин сүнс ба Чингис хаан, монголчууд” илтгэлдээ Ш.Монтесько монголчуудыг, манай их эзэн Чингис хааныг хэт их дорд үзэж байж хуулийн амин сүнсний тухай орчин цагийн сэтгэлгээний онолоо сэдсэн, тодруулбал Чингис хааны цогцлоосон төрт улсыг ганцаар эзэрхэх засаглал гэж дүгнэлт хийснээр засаг төрийн эрх мэдлийг нэг этгээдийн гарт төвлөрүүлж болохгүй гэсэн санаагаа олсон тухай хөндсөн нь нэн сонирхолтой төдийгүй цаашид судлууштай юм. Хуулийн амин сүнс бүтээлдээ Ш.Монтесько хуулийг хууль тогтоогчийн тусгайлан нарийвчлан тодорхойлсон байгууламж гэж үзээд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн эрх мэдлийн зааглалт байх, заагийг гагцхүү хуулиар тогтоох тухай сургааль нь дэлхий дахины ардчилал бүхий орнуудын хуулийн системд тусгалаа олжээ. Энд гурван зүйл анзаарагдаж байгаа юм. Үүнд, 1-рт ямар ч байсан эрх мэдлийг тараан байршуулах, гэхдээ авцалдуулан төрөлжүүлэх , тэгш тэнцвэртэйгээр хуваарилах шаардлагатай, 2-рт түүнийг гагцхүү хуулиар зохион байгуулах өөрөөр хэлбэл, заавал биелэх хэм хэмжээний цогцолбор байх , эцэст нь нийтийн хүсэл зоригийг төлөөлөх хууль тогтоогчийн эрх мэдлийн хүрээнд батлагдах буюу зүй ёсны байх тухай шаардлага юм. Ийнхүү хуулийн амин сүнс нь хэм хэмжээгээр эрх мэдлийг хуваахдаа, зохион байгуулахдаа байна гэж үзвэл эрүүгийн процессын хувьд мөн л адил байх нь зүй ёс. Тодруулбал, эрүүгийн процессын эрх мэдлийг төрөлжүүлэн хуваарилах, түүнийг нарийвчлан тодорхойлсон хэм хэмжээний байгууламж, зохион байгуулалт буюу эрүүгийн процесс ажиллагаанд оролцогчдын эрх мэдлийн ялгаа зааг тодорхой, хуваарилалт хуульчлагдсан буюу хоорондоо авцалдаатай байх нь тэдгээр эрүүгийн процесс хуулийн амин сүнс байж таарах нь. Энэ утгаараа эрүүгийн процесст мөрдөх, яллах, шүүх эрх мэдлийг зааглах, гэхдээ хуулиар авцалдуулан нарийвчлан тогтоох ёстой юм. Академич С.Нарангэрэлийн илтгэлд цааш нь “Их эзэн Чингис хааны үед хуулийн амин сүнсийг ёс суртахуун хэмээн үздэг байсныг, ёс суртахуунаас ангид хууль тогтоогчийн баталсан хэм хэмжээ болгон өөрчилсөн, ёс суртахууны нандин өгөгдлөөс таслагдсан хууль нь дэлхий дахинд эелдэг найрсаг ёсыг хүйтэн цэвдэг хөндий хандлага болгон хувиргасан талаар дүгнэлт хийгээд хуулийн амин сүнсийг ёс суртахуун хэмээн үзэж байсан Чингис хааны хосгүй их ухаанд ...дэлхий дахиныг түвшитгэх асар их хүч оршиж байж мэдэх юм. Үүнийг тайлах явдал хүн төрөлхтний хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд монголчуудын оруулах цаглашгүй хувь нэмэр байж болзошгүй” гэсэн санааг дэвшүүлжээ. Эл санаа нь хуулийн зүй ёсны шинж буюу нийтийн сайн сайхны төлөөх ёс суртахууны асуудал мөн. Үүнийг иш үндэс болгож, хуулийн амин сүнс нь ёс суртахуундаа гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүгчийн өдөр тутмын ажил, мэргэжилдээ тодруулбал, хуулиар зааглагдсан эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ зүй зохистой, зөв, шударгаар гүйцэтгэх эрхэм чанар, хандлага нь эрүүгийн процесс ажиллагааны амин сүнс хэмээн гэж дүгнэж болно. Эрхэм багшийн илтгэлд тэр суут Ш.Монтесько гэгч монголчуудыг ихэд доош хийх хандлагатай, харин багш маань энэ байдалд ихэд энэрхүй, хүндлэл, нинжин сэтгэлээр дээш татах хандлагатай, эцэст нь эл хоёр хандлагын зөрүү яг тэнцжээ. Академич С.Нарангэрэл багшийн холбогдох бүтээлд тэсвэр тэвчээр, атаа хорсол эс өвөрлөх хүмүүний нандин өгөгдлийн тухай, хүмүүн ийм энергид өөрийн эрхгүй татагдаж, аз жаргалтай, сэтгэл тэнүүн амьдралынх нь дуудлага болж байдаг жам ёсны байгалийн хууль үйлчилж байдаг талаар дурдсан нь бий бөгөөд түүнийгээ ч үлгэрлэн үзүүлсэн нь энэ болов уу.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Монголын шүүн таслах ажиллагаанд хэргийн байдлыг бодитойгоор тогтоох уламжлал, олон улсын эрх зүйн эх сурвалж, уяалдаа холбоо", 2022-5-13
Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Хууль зүйн клиник боловсролын нийгмийн үр нөлөө", Эрх зүйн дээд боловсрол-Хууль зүйн шинжлэх ухаан, Монгол улс , 2021-12-9, vol. 1, pp. 397-412

Хураангуй

Монгол улсын дээд боловсролын өнөөгийн бодлого нь мэдлэгт суурилсан нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтнийг бэлтгэх, байгуулах, хүмүүсийн амьдралыг дээшлүүлж, нийгмийн тэгш байдлыг баталгаажуулахад тусалж чадах дээд боловсролын үр дүнтэй тогтолцоо бий болгохыг зорьж байгаа нь дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байна. Боловсролын бодлого чиглэл нь оюутныг чадавхжуулахад гол анхаарлаа чиглүүлэх, дэлхийн аль ч улс оронд ажиллаж амьдрахад гологдохооргүй өөрийгөө аваад явчих дэлхийн иргэнийг бэлтгэх явдал юм. Үүний тулд боловсролын байгууллага өнөөгийн нийгмийн хөгжил дэвшил, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж сургалтын агуулга, арга зүй, орчноо цогцод нь сайжруулах учиртай. Уг шаардлагыг хангахуйц сургалтын орчин үеийн арга хэлбэрийн нэг нь хууль зүйн клиник боловсрол болно. Клиник боловсрол нь оюутанд онолын мэдлэгээ бататгах, хууль хэрэглээ, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, хувийн туршлагаа нэмэгдүүлэх боломжийг олгодог ба оюутны нийгмийн хариуцлагыг ухамсарлуулж, нийгэмд хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг дэлгэрүүлэхэд үнэт хувь нэмрийг оруулдаг. Монгол улсын хувьд эрх зүйн зөвлөгөө авахыг хүссэн иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хууль зүйн клиник боловсролыг улам өргөжүүлэн хөгжүүлэх бодит шаардлагыг нөхцөлдүүлж байна.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Хууль зүйн клиник боловсролын олон улсын чиг хандлага " Эрх зүй сэтгүүл, vol. №4 52, no. ISSN2226-9037, pp. 203-242, 2020-11-1

http://www.numlawreview.mn/

Хураангуй

Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлж хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан, хөгжингүй улсуудын боловсролын салбар дэх туршлагыг судлах, нэвтрүүлэх, түүнчлэн ижил зорилготой бусад орны практикийг харьцуулах нь тус улсын боловсролын салбар тэр дундаа хууль зүйн клиник боловсролын хөгжилд чухал шаардлагатай байна. Хууль зүйн клиник боловсрол нь оюутны онолын мэдлэгийг практик туршлагаар баяжуулж, хууль хэрэглээний ур чадварыг хөгжүүлэхээс гадна төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцаа үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нийгмийн ач холбогдолтой. Иймд өгүүллийн хүрээнд хууль зүйн клиник боловсрол хөгжсөн болон хөгжиж буй зарим орнуудын туршлага, практикийг судалсны үндсэн дээр клиник боловсролын хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар зохих дүгнэлт хийсэн болно.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Шүүхээс хэргийг буцаах нь зайлшгүй асуудал уу? " Эрх зүй сэтгүүл, vol. №3 51, no. ISSN2226-9037, pp. 273-303, 2020-9-1

http://www.numlawreview.mn/

Хураангуй

Эрх зүйн шинэтгэл эрчимтэй үргэлжилж байгаа өнөө үед хэрэглээний хуулиуд нэн ялангуяа эрүүгийн процессын хуулийн үйлчлэл, түүний үр нөлөөг шүүхийн практиктай холбон судалж боловсронгуй болгох арга замыг байнга эрэлхийлж, санал бодлыг уралдуулж байх нь чухал байна. Тус улсын эрүүгийн процессын зорилго нь хэргийн бодит байдлыг түргэн шуурхай тогтоож, талуудыг мэтгэлцүүлэн гэм буруутай нэг ч этгээд ял шийтгэлийн гадна үлдэхгүй байх, мөн гэм буруугүй нэг ч хүнийг хэлмэгдүүлэхгүй байх явдлыг хангах замаар шударга ёсыг төлөвшүүлэхэд оршино. Дурдсан зорилго, түүний хэрэгжилтэд хэргийг шүүхээс буцаах эрх зүйн зохицуулалтын үзүүлэх үр нөлөө, эерэг сөрөг хандлагууд тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар авч үзэхэд энэхүү өгүүллийг зориуллаа. Асуудалд тал бүрийн хандлагыг багцалсны зэрэгцээ хувийн санааг хавчуулж, хамгийн гол нь мэргэн уншигч олноо санаа бодлоо уралдуулах, байр сууриа илэрхийлэх биз ээ гэж найдна.

Зохиогч(ид): Ж.Эрхэсхулан
"Legal development outlook for Mongolian criminal law procedure" Эрх зүй сэтгүүл, vol. III, no. 2226-9037, pp. 189-201, 2019-9-1

https://numlawreview.mn/

Хураангуй

The article is special for trying to explain the legal development outlook for Mongolian criminal law procedure linking with 2 main reform period of the country's history. Particularly,it aims to explain how the changes and reforms during the people's revolution gained national freedom and secondly,the reforms created in the result of the democratic revolution for human rights liberty have been reflected to the laws and regulations of criminal law procedure. In the frame of the topic,the period since the 1920s as called the Ist section or the tradition and development regarding the period of specialized laws and the period since the 1990s as called the 2nd section or the reforms and renovation.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар