Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр програм хангамжийн төслийн гол гол ойлголтуудыг тайлбарлана. Програм хангамжийн менежерийн програм хангамжийг хөгжүүлэх явцад бусад инженерийн багуудтай(системийн инженерүүд, чанарын менежерүүд, тохируулгын менежерүүд, тестерүүд) хэрхэн харьцах, хөгжүүлэлтийн стандартыг баримтлах, үйл ажиллагааны хамгийн сайн загварыг сонгох, програм хангамжийн үнэ ба цаг хугацааг төлөвлөх, төлөвлөгөөг зохиох, баримтжуулах, хөгжүүлэлтийн явцад эрсдлийг тооцох, хүний нөөцийн асуудлыг авч үзэх, хөгжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах гэх мэт үйлдлүүдийг хэрхэн гүйцэтгэх талаар авч үзнэ.
Програм хангамжийн багийн ахлагч эсвэл програмын хэлтсийн удирдлага, менежерээр ажиллахын тулд програм хангамжийн инженерчлэлийн асуудлыг ойлгох, хүмүүсийг манлайлан ажиллах ур чадвартай болгох. Хичээлийн төгсгөлд оюутан програм хангамжийг хөгжүүлэх явцад хэрэглэгдэх менежементийн аргуудыг сурах болно. Ач холбогдол: Үүнд Програм хангамжийг хөгжүүлэхэд баримталж байгаа өөр байгууллагын бүтцийг бусад байгууллагууд Програм хангамжийг хөгжүүлэх явцад баримтлах өөр зохион байгуулалтын бүтэц, үйл явц загварыг ойлгох. Програм хангамжийг хөгжүүлэхэд ашиглагдах цаг хугацааны төлөвлөлт, цар хүрээг тогтоох нийтлэг аргуудыг сурах Програм хангамжийг хөгжүүлэх процессийг хөгжүүлэлтийн бүх шатны түвшинд тодорхойлж сурах Хувь хүний удирдлагын нийтлэг аргуудыг сурах
Төр, хувийн хэвшил, олон нийтийн дурын байгууллага бизнесийн үйл ажиллагаандаа бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, түүний хэвийн бөгөөд найдвартай үйл ажиллагааг хангах, үр бүтээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, бүх шатны шийдвэр гаргалтыг оновчтой болгох, боловсон хүчний болоод бусад бүх нөөцийг үр ашигтай хуваарилах зорилгоор мэдээллийн системийг ашигладаг. Мэдээллийн системийн суурь болсон мэдээллийн санг цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээхэд ашиглагдах техник, түүн дотроо өгөгдлийн сангийн хэлний бүхий л боломжуудыг судлана
Шинжлэх ухаан, мэргэжил, бизнесийн үйл ажиллагаанаас үл хамаараад өгөгдлийг боловсруулах, ашиглах шаардлагатай байдаг. Жишээ нь биологи, газарзүй, эдийн засаг, физик, санхүү, математик, тооцоолол гэх мэт. Тэгвэл мэргэжлээс үл хамаараад өгөгдөл, түүний бүтцийг тодорхойлох, үр ашигтай зохион байгуулах (цуглуулах, нэгтгэх, зохион байгуулах, удирдах хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулах, өөрчлөх, хөрвүүлэх, нүүлгэх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, түгээх) арга замыг заахад энэхүү хичээлийн зорилго оршино.
Алгоритм, түүний үндсэн ойлголтууд: алгоритмын тодорхойлолт, алгоритмын чанарууд, алгоритмын үндсэн алхмууд, алгоритмыг дүрслэх хэлбэрүүд Алгоритмын төрлүүд: Шугаман, салаалсан, давталттай алгоритмууд, давталтын хэлбэрүүд Алгоритмчлах үе шатууд: Алгоритмын ерөнхий зохиомж, тоон арга сонгох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх Алгоритмын хэмжигдэхүүний төрлүүд: Хүснэгт, түүнийг боловсруулах алгоритмууд. Мөр төрөл, мөр боловсруулах алгоритмууд. Алгоритмчлалын аргууд: Комбинаторикийн алгоритмууд, дэд алгоритм, рекурсив алгоритм
Компьютерийн алгоритмын тухай үндсэн ойлголтуудтай танилцан алгоритм дүрслэх, алгоритм зохиох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх суурь мэдлэг чадварыг эзэмшинэ.