Бидний тухай
Багш ажилтан
Цахилгаан цэнэг, цахилгаан дохио, цахилгаан хэлхээ, Омын хууль ба Кирхгофын хууль. Шугаман RC хэлхээ болон шүүлтүүр. Үйлдлийн өсгөгч ба түүн дээр хийсэн зарим схемүүд. p ба n-төрлийн хагас дамжуулагчид. Диод түүнийг хэрэглэх, төрөл. Биполяр транзистор, түүний хэрэглээ. Оронгийн транзистор ба хэрэглээ. Дохионы генератор. Тоон техникийн үндэс: Булийн алгебрын товч, логик функц ба түүнийг илэрхийлэх болон хэрэгжүүлэх аргууд. Үндсэн логик элементүүд. Комбинацын логик схемүүд: нэмэгч, дешифратор ба шифратор, мультиплексор ба демультиплексор. Дэс дарааллын логик схемүүд: триггер, тоолуур, регистр
Электроникийг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай аналог болон тоон электрон хэлхээний онолын үндсийг ойлгож мэднэ. Үндсэн хялбар электрон хэлхээг лабораторид туршлагаар болон компьютер ашиглан угсарч шинж чанар үзүүлэлтүүдийг нь бие даан тодорхойлох арга барилд суралцана.
Тоон дизайн хийх аргачлал, түүний хэрэгсэлүүд. Техник дүрслэлийн хэл- VHDL. Тоон хэлхээний төрөл бүрийн VHDL загварууд. Удамшилт дизайн, top-down дизайн. Комбинаци ба цуваа тоон схем, төлөвийн машин, тэдгээрийн VHDL хувилбар. Систем партишнь, өгөгдлийн ба удирдлагын хэсэг. Clock ба синхрончлал, синхрончлалын алдаа ба метастабилити. Програмчлагддаг төхөөрмжүүд, програмчлах технологи. CPLD болон FPGA төхөөрөмжүүд. Тоон Системийг тестлэх, түүний аргууд. Скан-техник. JTAG порт. BIST Лабораторийн хичээл: Төрөл бүрийн тоон схемүүдийн VHDL код, тэдгээрийн симуляци, синтезчлэл. CPLD болон FPGA туршилтын хавтан дээр VHDL кодын дизайныг туршиж, шалгах
Энэхүү хичээлээр төрөл бүрийн тоон системийн дизайн зохиож сурах, зохиосон дизайнаа VHDL техник дүрслэлийн хэл ашиглан кодлож сурах зорилготой. Мөн програмчлагддаг логик төхөөрөмж болох CPLD болон FPGA –үүдийн бүтэц зохион байгуулалтыг судлан, VHDL кодоо синтезлэн FPGA рүү конфигураци хийх чадвартай болох юм.
Аналог болон тоон дохио, логик элементүүд, булийн алгебр, деморганы теорем, хоёртын арфиметик үйлдлүүд, хөвөх цэгтэй тоо, кодууд, тоон хэлхээний үзүүлэлтүүд, RTL, DCTL, IIL, DTL, TTL, ECL,CMOS, Гурван-төлөвт логик. Комбинацийн логик хэлхээ: Карногийн карт, Квен Масласкийн аргачлал, хугацааны диаграм, don’t care нөхцөл, хазард, MSI хэлхээ ашиглан комбинацийн хэлхээний дизайн хийх. Цуваа логик хэлхээ: Mealy болон Moore-ийн төлвийн машин, төлвийг цөөлөх, One-hot аргачлал. Ассинхрон цуваа хэлхээ, тогтвортой байх нөхцөл, урсгал хүснэгт, implication table, merger diagram, ассинхрон цуваа хэлхээний анализ. Програмчлагддаг логик: хагас дамжуулагч санах ой, програмчлагддаг логик, verilog, behavioral, structural, dataflow загварууд.
Тоон технологийн үндсэн мэдлэг, комбинацийн болон цуваа логик хэлхээ зохион бүтээх, түүний цахилгаан болон хугацааны үзүүлэлтүүд дээр хэмжилт, анализ хийх чадвар олгох. CAD дээр суурилсан тоон системийн загварчлал хийх анхан шатны чадвар эзэмшүүлэх, микропроцессорын үндсэн мэдлэг олгох.
Аналог болон тоон дохио, логик элементүүд, булийн алгебр, деморганы теорем, хоёртын арфиметик үйлдлүүд, хөвөх цэгтэй тоо, кодууд, тоон хэлхээний үзүүлэлтүүд, RTL, DCTL, IIL, DTL, TTL, ECL,CMOS, Гурван-төлөвт логик. Комбинацийн логик хэлхээ: Карногийн карт, Куайн Мак-Клаский аргачлал, хугацааны диаграм, don’t care нөхцөл, хазард, MSI хэлхээ ашиглан комбинацийн хэлхээний дизайн хийх. Цуваа логик хэлхээ: Mealy болон Moore-ийн төлвийн машин, төлвийг цөөлөх, One-hot аргачлал. Ассинхрон цуваа хэлхээ, тогтвортой байх нөхцөл, урсгал хүснэгт, implication table, merger diagram, ассинхрон цуваа хэлхээний анализ. Програмчлагддаг логик: хагас дамжуулагч санах ой, програмчлагддаг логик, VHDL, behavioral, structural, dataflow загварууд.
Тоон технологийн үндсэн мэдлэг, комбинацийн болон цуваа логик хэлхээ зохион бүтээх, түүний цахилгаан болон хугацааны үзүүлэлтүүд дээр хэмжилт, анализ хийх чадвар олгох. CAD дээр суурилсан тоон системийн загварчлал хийх анхан шатны чадвар эзэмшүүлэх, микропроцессорын үндсэн мэдлэг олгох.