МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Жамъян, Ж.Нямжав, Э.Дамдинсүрэн, Ж.Баттогтох, Д.Бямбажав
"Радиофизикийн салбарт МУИС-ийн оруулсан хувь нэмэр", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2023-5-17, vol. 1, pp. 129-132

Хураангуй

Манай улсын ууган их сургууль МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байна. МУИС нь анхдагчийн хувьд үндэсний дээд боловсролтой судлаач эрдэмтэд, багш, эмч нар, техникийн дээд боловсролтой төрөл бүрийн инженер бэлтгэх өргөн хүрээтэй тогтолцоог бий болгон өөрөөсөө олон их, дээд сургууль салбарлуулан төрүүлсэн билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд харилцаа холбооны үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх ажлыг 55 жилийн өмнө эхлүүлэн 1967 онд МУИС-ийн физикийн ангиас радио-физик мэргэжлээр анхны 7 оюутан төгсгөсөн. Тус төгсөгчид нь Холбооны яаманд хуваарилагдаж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцон ажилласан юм. Цаашид хөтөлбөрөө улам өргөжүүлэн МУИС нь радио, радио-физик, радио-электроникийн чиглэлээр инженер бэлтгэж байв. Улмаар техник технологийн хөгжлийн хурдцыг даган электроникийн мэргэжилтэн дагнан бэлтгэх онцгой шаардлага гарсныг үндэслэн 1990 онд МУИС-ийн электроникийн ангийг нээн 1994 онд анхны төгсөлтийг хийжээ. Өнөөдөр сургалтын хөтөлбөрүүд нь улам өргөжсөөр МУИС нь компьютерын сүлжээ, сүлжээний технологи, сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэсээр байна.

Зохиогч(ид): С.Жамъян, Ж.Баттогтох, Ж.Нямжав
"Агаарын PM2.5 тоосонцрын агуулгад цаг уурын параметрүүдийн үзүүлэх нөлөө" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 33, pp. 15-19, 2022-5-20

https://journal.num.edu.mn/physics/article/view/926/904

Хураангуй

Энэ ажлаар агаарын РМ2.5 тоосонцорд цаг уурын параметрүүд болон температур, чийгшил, даралт, салхины хурд хэрхэн нөлөөлж байгааг куантайль регресс арга ашиглан судлав. Куантайль регресс нь хувьсагчдын хамаарлыг том зургаар харах боломжийг олгодог. Цаг уурын параметр тус бүр нь агаарын бохирдолд хэрхэн нөлөөлж байгааг судлахаас гадна аль параметр агаарын бохирдолд илүү нөлөөлж байгааг куантайль регресс ашиглан судалсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд температур болон салхины хурд агаарын бохирдолд илүү нөлөөтэй байв. Мөн температур, салхины хурд бага үед РМ2.5 тоосонцрын түгэлтийн варианс их байсан бол температур, салхины хурд их үед варианс бага байв.

Зохиогч(ид): Б.Зориг, Ж.Баттогтох
"Цөөн тоотой, урдаас авсан зургаас машин сургалтаар хүний царай таних нь", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2020-11-27, vol. 2020, pp. 6-9

Хураангуй

Хураангуй—Машин сургалтаар царай таньж эрүүл мэнд, олон нийтийн сүлжээ, албан байгууллага, хил хяналт, гэмт хэрэг зэрэг олон салбаруудад өргөн ашигладаг. Энэхүү ажлаар машин гүн сургалттай модель ашиглаж нэг хүний цөөн тоотой эгц урдаас нь авсан зургаас ялгаж танив. Эгц урдаас авсан зургуудыг нээлттэй эх бүхий өгөгдлийн сан LFW [1] ба нэмэлтээр Монгол хүний зургуудыг нэмсэн. Бүх өгөгдлийн хувьд хүнийг өөрийнх нь зурагтай харьцуулах нийт тоо ба өөр хүний зурагтай харьцуулах нь тэнцүү байхаар бүрдүүлсэн. Зургийн онцлог утгыг гаргаж авахад Inception ResNet v1 [2] царай таних моделийг ашигласан. Онцлог утгуудыг ангилахад 97,47%-ын үр дүнд хүрлээ.

Зохиогч(ид): Б.Зориг, Ж.Баттогтох, Д.Номин-Эрдэнэ, Б.Ганбат
"CNN Character Recognition Model for 3D Integral Image Character", FITAT 2020 13TH INTERNATIONAL CONFERENCE ON FRONTIERS OF INFORMATION TECHNOLOGY, APPLICATIONS AND TOOLS, VIETNAM, 2020-11-5, vol. 13, pp. 6

Хураангуй

Integral Image is one of methods to show 3D image. To research more, we need to find the position of Integral Images or in our case characters. It will be useful to recognize or reconstruct the 3D object, like 2D to 3D content conversion. To make it possible we must have character recognition system [1] [2] [3]. First, we recognize Mongolian character image by deep learning, a Convolutional Neural Network (CNN). The dataset for deep learning we collected 500 fonts, and 80 characters from one font, the sum of the dataset is 40000 characters. Split dataset into 2 section training, validation sets. Validation result is 94%. Then we tested on 3D character Integral Images. Recognition percentage was 34%. Thus, we trained the machine learning model in a different font, and then tested the 3D In-tegral Image.

Зохиогч(ид): Ж.Баттогтох, Б.Зориг, С.Жамъян
"Design of Modified Booth Multiplier based on Field Programmable Gate Array", FITAT 2020 13TH INTERNATIONAL CONFERENCE ON FRONTIERS OF INFORMATION TECHNOLOGY, APPLICATIONS AND TOOLS, Вьетнам, 2020-11-5, vol. 13, pp. 1

Хураангуй

In field of Digital signal processing, multiplication is an important and computa-tionally intensive operation. Modified Booth algorithm is a crucial improvement in the binary multiplication. Here used Wallace tree algorithm it increases the speed of multiplier operation. Modified booth encoder utilizes the minimum logic gates, reduced chip area. Designing of this multiplier is done by using VHDL and simulated using Xilinx ISE software. The Multiplier has been implemented on Spartan 3E Fpga chip.

Зохиогч(ид): С.Жамъян, Ж.Баттогтох, З.Болд, Д.Бямбажав, Э.Дамдинсүрэн, Ж.Нямжав
"Газрын гадаргуу орчмын радио хугарлын илтгэгчийн улирлын явцын тогтвортой хэсгийн загварчлал" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 30, pp. 1-5, 2020-5-1

num.edu.mn

Хураангуй

Радио хугарлын илтгэгч нь радио долгионы тархалт болон радио системийн төлөвлөлтөд чухал параметр болдог. Энэ судалгааны ажлаар газрын гадаргуу орчмын радио хугарлын илтгэгчийн улирлын явцын загварыг Улаанбаатар хотын хувьд Гауссын функцийг ашиглан гаргасан. Бид радио хугарлын илтгэгчийн улирлын явцын загварыг сонгоход үндсэн хоёр шаардлага тавьсан. Нэгдүгээрт, загвар нь улирлын явцын ерөнхий шинж төрхтэй таарах ёстой. Хоёрдугаарт, загвар нь цөөн параметртэй байх ёстой. Ингэснээр загвар энгийн бөгөөд тооцоолол хялбар болно. Энэ үндсэн шаардлагуудаас гадна статистик хэмжүүрийг тохирох загвар сонгохдоо ашигласан. Үр дүнд нь есөн параметртэй Гауссын функцийг сонгож загварчилсан. Ингэж загварчилснаар тухайн жилийн аль ч өдрийн радио хугарлын илтгэгчийн утгыг таамаглах боломжтой болсон.

Зохиогч(ид): Ж.Баттогтох, Д.Болормаа
"FREQUENCY RESPONSE COMPENSATION ANALYSIS OF 65NM NMOS TRANSISTOR", Nanomaterials and technologies VIII, VIII International Conference Nanomaterials and Technologies, VIII International Conference on Material Science, III International Youth Con- ference Nanomaterials and technologies, V Sino-Mongolian-Russian Conference on Functional Materials, August 24{28, 2019, Baikal Lake, Russia,, Russia, 2019-8-26, vol. 8, pp. 135

Хураангуй

In this paper, 65nm NMOS transistor frequency response and its compensation utilizing transistor characteristics based on physical properties is done. As a smallest unit component for nano integrated circuit modeling and compensation of nanotransistor characteristics are essential to analyze. To do that, equivalent model of transistor can be constructed of capacitors, resistors and current source. Admittance matrix is utilized in order to quantitatively analyze the response of NMOS transistor. Therefore, analysis of a frequency response for NMOS transistor based on physical properties utilizing transistor I-V and C-V characteristics is done. In that regard, compensation of frequency response based on physical properties of 65nm NMOS transistor is proposed.

Зохиогч(ид): Ж.Баттогтох
"Implementation of Asynchronous Cache Memory", IIHMSP - Intelligent Information Hiding and Multimedia Signal Processing, 2019-7-18, vol. 1, pp. 1

Хураангуй

This paper presents a novel asynchronous instruction cache suitable for self-timed system. The DCVSL is useful to make a completion signal which is a reference for handshake control. The proposed CAM is a very simple extension of the basic circuitry that makes a completion signal based on DI model. The cache has 2.75KB CAM for 8KB instruction memory. We designed and simulated the proposed asynchronous cache including content addressable memory.

Зохиогч(ид): Ж.Баттогтох
"Implementation of Asynchronous Cache Memory", IIHMSP - Intelligent Information Hiding and Multimedia Signal Processing, 2019-7-18, vol. 1, pp. 1

Хураангуй

This paper presents a novel asynchronous instruction cache suitable for self-timed system. The DCVSL is useful to make a completion signal which is a reference for handshake control. The proposed CAM is a very simple extension of the basic circuitry that makes a completion signal based on DI model. The cache has 2.75KB CAM for 8KB instruction memory. We designed and simulated the proposed asynchronous cache including content addressable memory.

Зохиогч(ид): С.Жамъян, Ж.Баттогтох, З.Болд, Ж.Нямжав
"Issues on Diurnal Deterministic and Probabilistic Model Parts of the Hybrid Surface Radio Refractivity Model in Ulaanbaatar, Mongolia", FITAT, 2018-6-29, vol. 2018, pp. 127-131

Хураангуй

In this paper, we analyzed the diurnal cycle of the hybrid model of surface radio refractivity in Ulaanbaatar, Mongolia. It is seen that diurnal variations vary in different seasons. The original hybrid model did not consider these changes. In this paper, diurnal model has determined in four different seasons for both deterministic and probabilistic model parts. Also, the methodology of the hybrid modeling for seasonal and diurnal models is presented.

Зохиогч(ид): С.Жамъян, Ж.Баттогтох, З.Болд, Ж.Нямжав
"Issues on Diurnal Deterministic and Probabilistic Model Parts of the Hybrid Surface Radio Refractivity Model in Ulaanbaatar, Mongolia", FITAT, 2018-6-29, vol. 2018, pp. 127-131

Хураангуй

In this paper, we analyzed the diurnal cycle of the hybrid model of surface radio refractivity in Ulaanbaatar, Mongolia. It is seen that diurnal variations vary in different seasons. The original hybrid model did not consider these changes. In this paper, diurnal model has determined in four different seasons for both deterministic and probabilistic model parts. Also, the methodology of the hybrid modeling for seasonal and diurnal models is presented.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар