МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI610
Багц цаг: 3

Товч агуулга

Төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлтийн онол, арга зүйн үндэс; Засаглалын ба захиргааны шинэтгэлийн чиг хандлага, онцлогууд, тэдгээрийн онолын үндэслэл, үзэл баримтлал; “Төрийн менежмент”, “Төрийн шинэ менежмент”, “Сайн Засаглал” ба “Ухаалаг төр”-ийн үзэл баримтлал, хандлагууд. Захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлж буй орнуудын практик туршлага; Тухайн улс орнуудын улс төр, эдийн засаг, социал болон соёлын өвөрмөц онцлог; Захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлж буй орнуудын case судалгаа, тэдгээрийг Монгол улстай харьцуулах; Захиргааны өөрчлөлтийн стратеги; Төр ба хувийн хэвшлийн түншлэл,Төр, иргэний нийгэм, хувийн салбарын гурвалсан холбоо; Захиргааны шинэтгэлд олон улсын байгууллагууд ба үндэстэн дамнасан корпорациудын нөлөөлж хүчин зүйлсийг судална.

Зорилго

Төрийн захиргааны шинэтгэлийн үзэл баримтлал, хандлага, онол, практикийн үндсэн зарчим, онол, арга зүйн мэдлэг олгож, нийтийн захиргааны шинэтгэлүүдэд харьцуулсан анализ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадлагыг лекц, семинар болон бие даалтын хичээлээр эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI615
Багц цаг: 3

Товч агуулга

Бодлого, бодлого судлалын үндсэн ойлголт, судлах зүйл, үүсэл хөгжлийн тойм; Төрийн бодлогын тухай үзэл баримтлал, загварууд; Төрийн бодлогын үндсэн шинж; Төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл явцын тухай ойлголт; Бодлогын шинжилгээ төлөвлөлтийн агуулга, арга хэрэгсэл; Бодлогын шийдвэр гаргах загварууд; Төрийн бодлого хэрэгжүүлэх үйл явц; Төрийн бодлогын хяналт, шинжилгээ, үнэлгээ; Төрийн бодлогын шинжилгээний загварууд; Бодлого боловсруулах үйл явц; Бодлогын төлөвлөлт ба зохицуулалт; Бодлогыг сурталчлан мэдээлэх үйл явц; Бодлогод хамаарах баримт бичгүүд; Бодлогын шинжилгээнд анхаарах асуудлууд; Бодлогын шинжилгээнд анхаарах асуудлууд; Бодлогын шинжээчийн чадвар ба бодлогод хамаарах мэдлэгийг ашиглах нь зэрэг сэдвээр судална.

Зорилго

Төрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх арга технологийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, бодлогыг хэрэгжүүлэх онол, арга зүйн мэдлэг эзэмшиж, төр, захиргааны бодлого хөтөлбөрүүдэд экспертийн шинжилгээ судалгаа хийж үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадлагыг лекц, семинар болон бие даалтын хичээлээр эзэмшүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар