МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: ACEN501
Багц цаг: 3

Товч агуулга

Судалгааны ажлын найруулга болон энгийн албан бус найруулгын онцлог, ялгааг илрүүлэх, бүтээлчээр унших стратегид суралцах, хуулбарлалтаас зайлхийх, бусдын судалгааны бүтээлд шинжлэх ухаанчаар хандах, эшлэл, зүүлт тайлбар хийх аргазүй хийгээд судалгааны бүтээлээ бичих найруулах олон арга зүйг судлан шинжилнэ. Ингэснээр англи хэлээрх эрдэм шинжилгээний бүтээлийг бүтээлчээр унших, ашиглах, судалгаанд тулгуурлан судалгааны ажлын найруулга, бичвэрийн чанарыг сайжруулахад суралцана.

Зорилго

Орчин цагийн англи хэлээрх судалгааны бичвэрийг унших стратегийг зөв хэрэглэх, зорилтот эрдэм шинжилгээ, судалгааны баримтат эх сурвалжийг сонгох, ашиглах, харьцуулах болон ангилах, тэдгээрт тулгуурлан өөрийн судалгааны ажлыг бичих, найруулах чадвартай болгоход уг хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: FLED600
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр гадаад хэл сурах, сургах арга зүйн онолын үндэс бусад шинжлэх ухааны холбоо хамаарал болон гадаад хэлний сургах сурах зүйн үндсэн арга аргачлал, гадаад хэлний сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн боловсруулах, үнэлгээний арга зүй, гадаад хэлний багшийн хөгжлийн тухай асуудлыг хэлэлцэн шийднэ.

Зорилго

Энэхүү хичээлээр гадаад хэл сургах, сурах арга зүйн онолын үндэс бусад шинжлэх ухааны холбоо хамаарлыг задлан шинжилж, гадаад хэлний сургалтын ерөнхий арга, аргачлалд суурилан хэлний мэдлэг, ур чадварыг түвшин агуулгаар төлөвлөж, үнэлж сурна. Гадаад хэлийг орчин үеийн онол арга зүйд суурилан сурч эзэмших, мөн гадаад хэл боловсролын чиглэлээр ажиллах мэдлэг, ур чадвар, хандлага төлөвшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Ест
Индекс: FLAC200
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL200
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр англи хэлний нэр үг, тэмдэг нэр, төлөөний үг, угтвар үг, үйл үг, үйл хавсрал, холбоос үг зэрэг үгсийн аймгийг онолын түвшинд гүнзгийрүүлэн судалж хэрэглээний ялгааг тодорхойлон, англи хэлний хэл зүйн онцлогуудыг танин мэдэж, зөв хэрэглэж сурна.

Зорилго

Англи хэлний хэл зүй хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн В2 түвшинд англи хэлний хэл зүйн ерөнхий мэдлэг олгох онолын үндсийг таних, хэл зүйн айн онцлог шинжийг тодорхойлох ба оюутны англи хэлний онолын мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: EEDU401
Багц цаг: 3

Товч агуулга

Aнгли хэлний сорилго, үнэлгээний түүхэн хөгжил, хэлэхүйн 4 чадварыг хэрхэн үнэлэх, сорилгын зохистой хэрэглээ, сорилгын бүтэц, сорилгыг хэл сургахуйтай хэрхэн холбох, үнэлгээний аргын талаар үзэж судална.

Зорилго

Англи хэлний сорилго, үнэлгээний түгээмэл аргын талаар тодорхой ойлголттой болохын зэрэгцээ цаашид энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, сурган хүмүүжүүлэх дадлага хийх явцад үнэлгээ, сорилгын онол, зарчмыг шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээний үүднээс ашиглан анги танхимын сорилго боловсруулах тухай суурь мэдлэг эзэмшинэ. Тус хичээлээр оюутнууд хэлэхүйн 4 чадварыг хэрхэн үнэлэх, сорилгыг хэл сургахуйтай холбох талаар үзэж судална. Түүнчлэн сурах арга барил, бүтээлч, бие даасан сэтгэхүйгээ хөгжүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL301
Багц цаг: 3

Товч агуулга

Англи хэлний өгүүлбэр зүйн лекц хичээлээр дараах ойлголтыг гүнзгийрүүлэн үзэж судалсан байна. Үүнд: өгүүлбэр зүйн судлагдахуун, бүрэн өгүүлэгдэхүүн, бүрэн өгүүлэхүүн, нийлмэл өгүүлэгдэхүүн, нийлмэл өгүүлэхүүн, нийлмэл өгүүлбэрийн хэсгүүд, өгүүлбэрийн хэв шинж, батлах өгүүлбэр, асуух өгүүлбэр, захирах өгүүлбэр, анхааруулах өгүүлбэр, гүйцээвэр шууд тусагдахуун, шууд бус тусагдахуун, тусагдахуун гүйцээвэр, өгүүлэгдэхүүн гүйцээвэр, өгүүлэхүүн хавсрал нэр, холбоос үйл үг, өгүүлбэрийн үндсэн загвар, угтлагат хэлц, үйл хавсралт хэлц, дагалдагч хэлц үйлийн хэлц эс тухайлах хэлбэр, эс тухайлах хэлбэрийн хэлц, нөхцөлт үйл үг, нөхцөлт үйл үгийн хэлц, үйлт нэр, үйлт нэрийн хэлц, гишүүн өгүүлбэр, гишүүн өгүүлбэрийн төрөл, үйл хавсрал гишүүн өгүүлбэр, нэр гишүүн өгүүлбэр,өгүүлбэрийн бүтэц, энгийн нийлмэл өгүүлбэр, хавсарсан өгүүлбэр, хавсарсан нийлмэл өгүүлбэр, өгүүлэгдэхүүн өгүүлэхүүний зохицол, өгүүлэгдэхүүний үүрэгтэй тодорхойгүй төлөөний үг, ганц ба олон тоогоор байдаг төлөөний үгс, урвуу өгүүлэгдэхүн өгүүлэхүүн, өгүүлэхүүн нэрлэхүйтэй өгүүлбэр, өгүүлэгдэхүүн хам нэр, үйлшсэн нэр, тусах үйл үг, зэрэгцсэн бүтэц, оноосон нэр томоор бичих нь, цэг хэрэглэхүй, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг, босоо цэг, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг хэрэглэхүй, босоо цэг, таслал, цэгтэй таслал хэрэглэхүй, зураас, орхиц, холбох зураас, эшлэх тэмдэг, хаалт, хашилт, бичмэлээр бичих, англи хэлний хувилбар зэрэг болно.

Зорилго

Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд англи хэлний өгүүлбэрийн бүтцийг нарийвчлан судалж, дүрмийг зөв хэрэглэх дадал чадварыг эзэмшинэ. Үг, өгүүлбэр, хэллэгийг задлан шинжилж хоёр хэлний орчуулга хийж сурах үндсэн суурьтай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL300
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгад доорхи сэдвийг цэгцтэйгээр онолын түвшинд хэрэглэж сурна. Хичээлийн агуулгыг зургаан үндсэн бүлгээр дотор нь дэлгэрүүлэн заана. Үүнд: 1) Өгүүлэхийн эрхтэний тогтолцоо гүйцэтгэх үүрэг. 2) Англи хэлний гийгүүлэгч авиа түүний ангилал, онцлог. 3) Англи хэлний эгшиг авиа түүний ангилал, онцлог. 4) Авиалбарын \фонем\ систем, авиа ижилсэх, ондооших зүй тогтолууд. 5) Аялга, хөг, хэмнэл. 6) Англи хэлний дуудлагын ялгаанд газар зүй, нийгмийн байдлын үзүүлэх нөлөө гэсэн үндсэн агуулгын хүрээнд заана.

Зорилго

Авиа зүйн шинжлэх ухааныг хэл шинжлэлийн салбар талаас нь судалснаар зөвхөн зөв дуудлагад суралцан туршиж, аялгыг эзэмшээд зогсохгүй, монгол англи хэлний дуудлагын ялгаа, бэрхшээлийг задлан шинжилж, даван туулах талаар судалгааны ажил хийнэ. Энэ хичээлийг судалснаар: 1. Авиа зүйн онолын суурь мэдлэгт суралцана. 2. Авиа, авиалбарын дуудах дүрэм \артикуляци\, өгүүлэхийн эрхтний тогтолцоог физиологийн шинжлэх ухааны үүднээс ойлгоно. 3. Хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд шаардлагатай суурь мэдлэг эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар