МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Мөнгөншагай
"Залилах гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал ", Хууль зүйн шинжлэх ухааны эргэлтэд МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн оролцоо, 2025-5-2, vol. 1, pp. 1-12

Хураангуй

Залилах гэмт хэргийн үйлдлийн арга, сэдэлтзорилго бүр өөр өөрийн онцлогтой байгаатул эдгээрийг хуулинд нарийвчлан тусгажөгөх, онцлог шинжээр нь тодорхой төрлийнгэмт хэрэг болгон хуульчлах шаардлагатай

Зохиогч(ид): Б.Мөнгөншагай
"A COMPARATIVE ANALYSIS OF LEGAL FRAMEWORKS GOVERNING THE CRIME OF ILLEGAL REMOVAL OF HUMAN BLOOD, CELLS, TISSUES, AND ORGANS", Сравнительное правоведение в странах Азии- XV, ОХУ, 2025-4-18, vol. 1, pp. Section 4

Хураангуй

In modern medical science, the transplantation of human blood, cells, tissues, and organs has become one of the most effective therapeutic methods for saving lives and restoring health. Due to its high success rates and increasing demand, organ and tissue transplantation has become a widely sought-after treatment. As the demand for healthy organs and tissues rises, so does their market value, leading to more organized and covert methods of illegal procurement. The illegal acquisition of human blood, tissues, and organs often surpasses the legal regulations in place, occurring under hidden and deceptive forms, making it difficult for law enforcement agencies to detect such activities and gather sufficient evidence. This issue, where the illegal procurement of human blood, cells, tissues, and organs intersects between the fields of medical and legal sciences, has become a crucial topic of study. The aspects relating to medical law within criminal law are now an indispensable area for contemporary research.

Зохиогч(ид): Б.Мөнгөншагай
"Цахим орчин дахь залилах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт", Хууль зүйн шинжлэх ухааны эрэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо сэдэвт залуу багш нарын эрдэм шинжилгээний хурал, 2024-4-24, vol. 1, pp. 1

Хураангуй

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том ололт дэвшлүүдийн нэг нь интернэт юм. Энэ нь нэг талаараа техник технологийн дэвшил, хөгжлийн шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийн ч дагуулсаар байгаагийн нэг нь цахим гэмт хэрэг юм. Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэгт цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилах гэмт хэрэг юм. Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг гэсэн судалгаа ч гарсан байна. Техник технологи хурдан хөгжихийн зэрэгцээ цахим гэмт хэрэг үйлдэгсэд, амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жил буюу 2012-2021 оны хугацаанд 32288 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд 2020 онд 4270, 2021 онд 6558 бүртгэгджээ. Иймд энэхүү гэмт хэргийн үйлдлийн аргыг нарийвчлан судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь нэн шаардлагатай асуудал болоод байна.

Зохиогч(ид): Б.Мөнгөншагай, Б.Баялагмаа
"ПРАВОВОЕ РЕГУЛИРОВАНИЕ ЭКОНОМИЧЕСКИХ ПРЕСТУПЛЕНИЙ В МОНГОЛИИ", Преступления в сфере экономики: российский и зарубежный опыт, ОХУ, 2022-11-3, vol. 1, pp. 1-15

Хураангуй

Монгол Улсад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа бөгөөд өмнө нь үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага бол орчин үеийн нийгмийн харилцаанд гарч буй гэмт хэргийг зохицуулах байсан. Энэ шаардлагаар Монгол Улсын Их Хурлаас улс орныхоо эдийн засгийн харилцааг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 онд батлагдсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульдаа эдийн засгийн аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө учруулах, нийгэмд аюултай үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцон, үйлдэхийг хориглож, зөрчсөн гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоосон. Шинэчлэн найруулсан эрүүгийн хуульд “Эдийн засгийн гэмт хэрэг” бүлэгт 20 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг болгон хуульчилсан байдаг. Эдгээр нийгэмд аюултай үйлдэлд тооцон, зөрчихийг хориглож, зарчсөн гэм буруутай этгээдэд хариуцлага оногдуулахаар заасан хэм хэмжээнүүд бол эдийн засгийн харилцааг гэмт халдлагаас хамгаалсан эрүүгийн эрх зүйн хамгаалалт юм.

Зохиогч(ид): Б.Мөнгөншагай
"Шинжээчийн эрх зүйн байдал, тулгамдаж буй асуудал", Эмгэг судлал, шүүх эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээний олон улсын бага хурал, Монгол, 2022-10-2, vol. 16, pp. 94-96

Хураангуй

Монгол Улсын эрүүл мэндийн болон хууль сахиулах байгууллагууд харилцан уялдаатай ажиллахад чухал үүрэг гүйцэтгэдэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нь шинэ дэвшилтэт техник технологи бүхий лабораторийг ашиглаж шинжилгээ хийж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт, магадлагаа гаргах, мэргэшсэн албан хаагчдыг үр дүнтэй тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд уг зорилгынхоо дагуу технологийн олотыг нэвтрүүлэх, лабораториудад орчин үеийн шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжийг суурилуулах , шинжээч мэргэжилтний мэдлэг боловсролыг дээшлүүлж ур чадварыг ахиулах гэх мэт зорилгыг дэвшүүлэн ажилладаг байна. Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын шинжээчтэйгээ харилцан холбоотой ажиллах чадвар сул зэргийг бодитой үнэлж, бодит байдлаар шинжээчийг томилоогүйгээс олон дахин шинжээч томилж цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдах асуудал тулгардаг байна. Эрүүл мэндийн болон хууль сахиулах байгууллагын харилцаа уялдааг сайжруулж, шинжилгээний салбарт шинэчлэл хийснээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцлийг бүрдүүлж, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн энэхүү сэдвийг сонгосон болно.

Зохиогч(ид): Б.Баялагмаа, Б.Мөнгөншагай
"Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дах цахим баримт бичиг, түүний эрх зүйн зохицуулалт: Монгол Улс болон Оросын холбооны улс " Хууль дээдлэх ёс, vol. 89, pp. хуудас (), 2022-5-20

https://nli.gov.mn/?page_id=2847

Хураангуй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дах цахим баримт бичиг, түүний төрлийг судалж, цахим хэлбэрээр нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгчийн ажиллагааны үр дүнд гарч буй шийдвэрийг цахим хэлбэрээр үйлдэх болон цахим баримт бичгийг цуглуулах, бүрдүүлэх журмыг зохицуулсан байдлыг ОХУ-ын болон Монгол Улсын тогтоомжийн хүрээнд судалсан болно.

Зохиогч(ид): Б.Мөнгөншагай, Б.Баялагмаа
"Цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт" Хууль дээдлэх ёс, vol. 88, pp. хуудас (), 2022-5-1

https://nli.gov.mn/?page_id=2847

Хураангуй

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том ололт дэвшлүүдийн нэг нь интернэт юм. Энэ нь нэг талаараа техник технологийн дэвшил, хөгжлийн шинэ боломжуудыг олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийн ч дагуулсаар байгаагийн нэг нь цахим гэмт хэрэг юм. Цахим гэмт хэргийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэгт цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилах гэмт хэрэг юм. Цахим гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог бөгөөд дэлхийн эдийн засагт дунджаар 1 их наяд орчим ам.долларын хохирол учруулдаг гэсэн судалгаа ч гарсан байна. Техник технологи хурдан хөгжихийн зэрэгцээ цахим гэмт хэрэг үйлдэгсэд, амар хялбар аргаар мөнгө олохыг хүсэгчид өсөн нэмэгдэх хандлагатай байна. Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 жил буюу 2012-2021 оны хугацаанд 32288 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнд 2020 онд 4270, 2021 онд 6558 бүртгэгджээ. Иймд энэхүү гэмт хэргийн үйлдлийн аргыг нарийвчлан судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь нэн шаардлагатай асуудал болоод байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар