МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE322
Багц цаг: 3

Товч агуулга

Уран зохиолын хянан найруулах арга зүйн ерөнхий зарчим, үндсэн түвшин, өвөрмөц онцлогийн тухай гүнзгий ойлголт, өргөн мэдлэгтэй болно. Уран зохиолын аливаа бичвэрийн боловсруулалтын түвшнийг бүх талаас нь ганцаараа болон багаар шинжин тодорхойлж, зохиолч, хэвлэн нийтлэгч, уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн засаж сайжруулж сурах онол, дадлагыг эзэмшинэ.

Зорилго

Уран зохиолын хянан найруулах арга зүйн суурь мэдлэгтэй болно. Түүндээ тулгуурлан уран зохиолын бүх төрлийн эхийн агуулга, хэлбэр, хэл найруулга зэрэгт бодитой үнэлэлт дүгнэлт өгч, тодорхой түвшинд хүртэл засаж сайжруулах, боловсронгуй болгох, өөрчлөх ур чадварыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE323
Багц цаг: 3

Товч агуулга

Уран бүтээлийн амин сүнс нь найруулгын уран чадварт байдаг болохыг баталж, үгийн баялаг нэмэгдэж, үгийн үнэ цэнийг ухааран ойлгох, эх хэлээ хайрлах, зөв боловсон харилцах, хэл ярианы соёл эзэмших, зөв сэтгэх, ургуулан бодох, ухаарч ойлгох сэтгэлгээ хөгжиж, бичлэгийн бүх төрөл зүйлээр зөв зохион найруулж бичих, ярихад суралцана. Найруулгазүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил; уламжлал, шинэчлэл; найруулгын шаардлага; найруулгын алдаа; утга зохиолын хэлний найруулгын төрлүүд; үгийн сан, хэлзүй, эхийн найруулгын үндсэн асуудлуудыг яруу найраг, туульс жүжгийн зохиол дээр тулгуурлан судлах; нийгмийн харилцаа, соёл, ёс заншил, сэтгэлгээний онцлог, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн практик болон монгол хэлний авиа зүй, үг зүй, үгийн сан судлал, эх судлалын мэдлэгт үндэслэн хэлний арга хэрэглүүрийг найруулгын зэрэг, өнгө аясад зохицуулан зөв оновчтой хэрэглэх, зохион найруулж бичих чадвар дадал эзэмшинэ.

Зорилго

Зөв сайхан найруулан бичих, ярих, үгийн үнэ цэнийг мэдрүүлэх. Үг, хэлний ид шидээр дүрийг амилуулж түүгээрээ дамжуулан хүний амьдралын үзэгдлүүдийг гадаад талаас төдийгүй дотоод тал тэрчлэн хүний санаа сэтгэлийн дотоод ертөнцийн нууцад нэвтрэн ордог болохыг ойлгуулах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE100
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр сурагчид уран зохиолын мөн чанар, төрөл зүйл, хэл найруулгын онцлогийг судалж, дэлхийн болон үндэснийхээ уран зохиолын түүхэн хөгжил, үндсэн төлөөлөгчид, утга санааны онцлогийг танин мэднэ. Мөн уран зохиолын бүтээлийг судлах аргуудыг хэрэглэж, шинжилгээ хийх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадвартай болно. Уран зохиолоор дамжуулан хүний оршихуй, ёс суртахуун, нийгмийн асуудал, соёл, хувь хүний эрх чөлөө зэрэг сэдвүүдийг гүнзгий ойлгож, бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт хандлагыг хөгжүүлнэ. Орчин үеийн цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан уран зохиолын чиг хандлага, кино ба уран зохиолын уялдаа, олон ургалч, соёл хоорондын харилцааг судалж, уран зохиолыг бүтээлчээр хэрэглэх ур чадвар эзэмшинэ.

Зорилго

Суралцагчдыг уран зохиолын үндсэн ойлголт, төрөл зүйл, хэл найруулгын онцлог, хөгжлийн түүхэн үе шаттай танилцуулж, уран зохиолын бүтээлийг задлан шинжлэх, ойлгож хүлээн авах, бүтээлчээр хэрэглэж сурах чадварт сургана. Мөн дэлхий болон үндэсний уран зохиолоор дамжуулан хүний оршихуйн мөн чанар, соёл, нийгмийн асуудал, үнэт зүйлсийг гүнзгий танин мэдэх, өөрийн үзэл бодлоо төлөвшүүлж, соёлтой, ёс суртахуунтай иргэн болон төлөвшихөд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE210
Багц цаг: 3

Товч агуулга

“Уран зохиол шинжлэлийн удиртгал” хичээл нь уран зохиол, урлаг судлал, монгол хэл уран зохиолын багш, судлаач, сэтгүүл зүй, түүх, гадаад хэлний болон бусад ангиудад үзэх мэргэжлийн суурь хичээл юм. Энэ хичээлээр урлаг, аман ба бичгийн уран зохиолын гарвал үүсэл, уялдаа холбоо, хөгжлийн явц, үе шат, онолын сэтгэлгээний баяжилт, хэв маягууд, уран зохиолын төрөл зүйлс /уянга, туульс, драма/-ийн ялгаа, холбоо хамаарал, уран дүрийн агуулга, бүтэц, хэлбэр-агуулгын нэгдэл, уран зохиолыг бүтээгч үндсэн махбодос, зохиолын хэл, найруулга, шүлэглэх ёсон, урлахуйн арга найруулга, орчуулга, тэдгээрийн ялгаа ба холбоо, зохиомж, зохиол ба зохиолчийн сэтгэлгээний хэв маяг, уламжлал шинэчлэл, туурвил зүйн туршлагаар буй болсон бүхий л мэдлэгийн цогцолбор мөн. Уран зохиол нь бүх төрлийн урлагийн үндэс бөгөөд уран сайхны үзэгдлийн дотоод зүй тогтол, механизмыг онолын үүднээс, харилцаа холбоонд нь судална.

Зорилго

Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл уран зохиол судлал, гадаад хэл, сэтгүүл зүй, түүх, угсаатны зүй зэрэг мэргэжлийн ангиудад уран зохиолын онол-задлан шинжилгээний суурь арга зүй эзэмшүүлэх, ардын аман зохиол, үндэсний болон дэлхийн уран зохиолын түүхийн шинэ үзэгдлүүдийг онолын суурь дээр зөв, логик дэс дараалалтай судлах дадал дүй эзэмшихэд хэрэгцээт суурь мэдлэг олгох, уран зохиолын төрөл жанр, уран бүтээлийн арга, найруулга, урсгал чиглэлүүдийн ялгаа, уран сайхны алив үзэгдлүүдийг тодорхойлох, задлан шинжлэх, нэгтгэх, дүгнэх арга зүйн онолын суурь мэдлэгийг эзэмшүүлэх, уран зохиолын мөн чанар, түгээмэл зүй тогтлыг тайлбарлахуйц хэмжээний мэдлэг, чадвар, дадал дүй олгоно. Мөн уран зохиолын онолын анхан шатны ойлголт ухагдахуунуудтай суралцагчдыг танилцуулах, тэдэнд монголын уран зохиол болон гадаадын уран зохиолын хичээлүүдтэй танилцах онолын бэлтгэл, суурь үндэслэлүүдийг танилцуулах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE641
Багц цаг: 3

Товч агуулга

ЗОХИОЛЧИЙН ХӨДӨЛМӨРТЭЙ ТАНИЛЦАХ, ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ, ЯРУУ НАЙРГИЙН ОНОЛ, ТУУРВИЛ ЗҮЙН АСУУДЛЫГ УЛТАЙ СУДАЛЖ, СУДЛААЧИЙН ӨМНӨӨ ТАВЬСАН ЗОРИЛТЫГ БИЕЛҮҮЛЭХЭД ЕРӨНХИЙ АРГА ЗҮЙГ САЙТАР ЭЗЭМШСЭН БАЙХ ТӨДИЙГҮЙ, ХҮРРНЭЛ ЗОХИОЛ, ЯРУУ НАЙРАГ, ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН СУДАЛГААНЫ ҮНДСИЙГ ЭЗЭМШСЭН БАЙХ ЯВДАЛ ЧУХАЛ БОЛНО.

Зорилго

УРАН ЗОХИОЛЫН ХҮҮРНЭСЭН БОЛОН ЯРУУ НАЙРГИЙН ОНОЛ ТУУРВИЛ ЗҮЙН СУДАЛГАА ХИЙХ, СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ ЭЗЭМШҮҮЛЭХЭД ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО ОРШИНО.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: CULT103
Багц цаг: 3

Товч агуулга

Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.

Зорилго

Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE610
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь аман яруу найраг судлалын онол, арга зүйг судалж, монгол аман яруу найргийн судалгааны түүх, чиг хандлага, үндсэн ойлголтуудтай танилцахад чиглэнэ. Мөн монгол аман яруу найргийн тогтсон хэлбэрүүд болон төрөл зүйл бүрийн бүтэц, утга, хэрэглээ, бэлгэдэл, уран дүрслэл зэргийг тогтолцоотойгоор шинжлэх ухааны үндэстэй судалж, тайлбарлах мэдлэг, чадвар эзэмшинэ. Түүнчлэн уг хичээлээр аман яруу найргийг газар дээрээс сурвалжлан цуглуулах, тэмдэглэх, галиглах, баримтжуулах, мөн аман яруу найргийн тоглолтыг сурвалжлах, задлан шинжлэх арга зүйд суралцаж, судалгааны практик ур чадвараа хөгжүүлнэ.

Зорилго

Аман яруу найргийн амаар зохиогдож, амаар уламжлагдах шинж, шүлэглэх урлагийн дүрслэг яруу шинж, бэлгэдэл, зан үйлийн цогцолбор шинж, монгол яруу найргийн уугуул мөн чанар болоод ардын ерөөлч, магтаалч, туульчдын бэлэн сэцлэн шүлэглэх чадварыг судлах шинжлэх, аман яруу найргийг сурвалжлан цуглуулах, тоглолтыг нь сурвалжлах задлан шинжлэх онол, арга зүйг эзэмшихэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE602
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь аман зохиол, аман уламжлалын судалгааны онолын үндэс, арга зүйн тогтолцооны талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшүүлэхэд чиглэнэ. Финнийн түүхэн газар зүйн арга, Харьцуулсан хэл шинжлэл ба домог зүй, Сэтгэц задлагийн онол, Чиг үүргийн онол, Марксист хандлага, Бүтцийн болон Бүтцийн дараах онолууд, Хүүрнэл зүй, Аман хэлбэршлийн онол, Тоглолтын онол зэрэг аман уламжлал, аман зохиол судлалын нөлөө бүхий онол, арга зүйн дэг сургуулиудыг судална. Хичээлийн явцад онол, арга зүйн суурь ойлголт, хэрэглэх ур чадварыг эзэмшиж, аман зохиолын төрөл бүрийн бичвэр, аман уламжлалыг онолын үүднээс задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, өгүүлэл бичих суурь чадвартай болно. Үүний зэрэгцээ аман зохиолын судалгааны ёс зүй, судлаачийн байр суурийг ухамсарлах хандлагыг төлөвшүүлнэ.

Зорилго

Энэхүү хичээлээр дэлхий дахины аман зохиол судлалын түүхэнд гарсан олон зүйлийн үзэл онол, дэг сургуулиуд, тэдгээрийн ололт амжилтыг судалж, аман уламжлал, үгийн урлаг судлалын орчин үеийн онол арга зүйн гол зарчмуудтай танилцуулж, аман зохиол, аман уламжлалын бүтээл, туурвилыг задлан шинжилж, тайлан тайлбарлах онол, арга зүйн цогц чадамжийг эзэмшүүлэх зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар