МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS602
Багц цаг: 3

Товч агуулга

Хэмжилтийн алдааг тооцоолох аргачлал, алдааны статистик түгэлтийн хэлбэрүүд, корреляци ба регрессийн тооцоо, загварчлалын төсөөт байдлын шалгуурууд, туршилтын төлөвлөлтийн арга барил, нэгдүгээр эрэмбийн ортогональ төлөвлөгөө, бүрэн хүчин зүйлт туршилт, экстремум мужийн олох туршилтыг төлөвлөх аргууд.

Зорилго

Магистрийн төвшингийн оюутанд физик судалгааны үр дүнг боловсруулах, эрдэм шинжилгээний ажлын тайлан бичих, судалгааны ажлыг төлөвлөх арга барилыг олгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS701
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээл нь Орчин цагийн физик нэрийн дор явагдах гурван багц хичээлээс тогтоно. Үүнд: Харьцангуйн тусгай онол, квант механик, атом молекул, лазерын физик, нано физик, эгэл бөөмс, цөмийн физик, астрофизик ба космологи зэрэг өнгөрсөн зуунд физикийн шинжлэх ухаанд гарсан тулгуур онол зарчмыг хамарна. Тулгуур лекцийг өөрийн орны шилдэг эрдэмтдээр хөтлүүлж, семинарт оролцохын дээр гадаад орны шилдэг их сургуулиудын сурах бичиг, судалгааны мэдээлэлтэй ажиллана. Тодорхой асуудлыг сонгон авч нарийвчлан судлан, семинарын хичээл дээр өөрийн олж авсан мэдээллээ бусадтай хуваалцаж, илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцоно. Багаар ажиллах үед танаас илтгэх, бусадтай хамтран ажиллаж суралцах чадвар шаардана.Шинжлэх ухааны асуудалд янз бүрийн үзэл санааны үүднээс үнэлэх, шүүмжлэх, нотлох баримтад тулгуурлан тайлбарлах үйлийг гүйцэтгэнэ. Энэ хичээл хүрээлэн буй ертөнцийн үүсэл гарвал, мөн чанар, орчил хувирлын талаар физикийн цогц мэдлэгтэй болоход тань тусална.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь суралцагчдын оролцоонд суурилан орчин цагийн физикийн шинжлэх ухааны чиг хандлагын талаар ойлголт авах, хэрэглэх, тайлбарлах чадвар, дадалтай болоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Фт
Индекс: PHYS743
Багц цаг: 3

Товч агуулга

Дифракын аргаар бодисын бүтэц судлах, Рентген цацрагийн дифракц, Нейтроны дифракц, Синхротрон цацрагийн дифракц, Электроны дифракц, Бүтцийн фактор, Дифрактометр, Ритвельдийн арга

Зорилго

Бодисын кристалл, аморф бүтэц болон соронзон бүтэц, фазын хувирал зэргийг судлах үндсэн арга болох дифракцын аргын үндсийг рентген туяа, нейтрон, синхротрон цацраг, электроны дифракцын хувьд тус бүрийн онцлог, судалгааны нөхцөл, боломжуудын талаар үндсэн ойлголтуудыг оюутан эзэмших ба рентген цацрагийн дифракцын хувьд лабораторид ажиллаж хэмжилт гүйцэтгэх, үр дүн гарган авах чадварыг эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар