МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Synthesis, and structural, magnetic and optical properties in magnetic materials
Бүртгэлийн дугаар: P2017-2407
Санхүүжүүлэгч: МУИС
Мөнгөн дүн: 45.0 сая ₮
Хугацаа: 2017.08.14 - 2018.04.14
Захиалагч: МУИС
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Сүүлийн жилүүдэд тасалгааны температурын мужид ажилладаг соронзон хөргүүрт ашиглах материалын судалгаа ихээхэн сонирхол татаж байна. Учир нь энд материалын потенциал энергийг ашигладаг, байгаль орчинд ээлтэй технологи юм. Соронзон хөргүүр нь соронзон калорик эффект (MCE) -д суурилдаг бөгөөд энэ нь тодорхой соронзон оронд байгаа соронзон материалын изотерм соронзон энтропийн өөрчлөлт (dS) эсвэл адиабат температурын өөрчлөлтөөр (dT) тодорхойлогдоно. Материал судлалын салбарт ажиллаж ирсэн өөрсдийн туршлага дээр тулгуурлан MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) болон бусад соронзон материалуудыг гарган авах тэдгээрийн бүтэц, соронзон болон оптик шинж чанаруудыг электроны микроскопиуд (JEM-2100F TEM болон Hitachi Su 8010 SEM), рентген дифракци (EMPYREN XRD), соронзон хэмжилт (Lakeshore 7407 VSM) -ийн аргуудыг ашиглан судлан тогтооно. Туршлагаар судалсан матераилуудын шинж чанаруудын ab-initio квант механикийн тооцоог хийж гүйцэтгэнэ. Сүүлийн жилүүдэд MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) энэ төрлийн соронзон материалуудын хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд янз бүрийн аргаар гарган авч байна. Гэвч энэ системийн зарим онцлог шинж чанарууд нь бүрэн гүйцэд тодорхой болоогүй байна. Энэ төслөөр эдгээр системүүд дэх соронзон калорик эффектийн микроскопик механизмийн талаар шинэ мэдээллийг гарган авахыг зорьж байна. Түүнчлэн монгол орны зарим түүний эд ашиглан хүчтэй соронзон материал гаргах эхлэлийг тавина. Судалгааны ажлын үр дүнгээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэх, үндэсний болон олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлнэ.

Abstract

This decade has brought an immense interest in room temperature magnetic refrigeration materials, because it is considered as a type of potential energy saving material and friendly to environment. Magnetic refrigeration based on magneto-caloric effect (MCE), is an isothermal magnetic- entropy change (–ΔS) or an adiabatic temperature change (ΔT) for a magnetic material upon application of a magnetic field. On the basis of our experience on the field of materials science, we propose to study the structural, magnetic and optical properties of MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) and other magnetic materials with microscopic methods like x-ray diffraction (EMPYREN XRD), transmission and scanning electron microscopes (JEM-2100F TEM, Hitachi Su 8010 SEM). Complementary information will be obtained by SQUID-magnetometer (Lakeshore 7407 VSM). The experiments will be complemented by ab-initio DFT calculations. Since several years, MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) is used in magnetic refrigeration and different routes of preparation have been proposed. Even though some of the fundamental properties of this system are still unknown. Hence, the present project aims to provide new information about microscopic mechanisms of the giant magnetocaloric effect in MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) materials. The results of proposed project will be presented at conferences and will be published in national and international scientific journals.

Түлхүүр үгс:
соронзон-материал
соронзон-калорик-эффект
фазын-шилжилт
Англи нэр: Study of rare earth magnetic materials
Бүртгэлийн дугаар: P2017-1303
Санхүүжүүлэгч: Азийн судалгааны төв
Мөнгөн дүн: 9.0 сая ₮
Хугацаа: 2017.01.05 - 2018.12.07
Захиалагч: Азийн судалгааны төв
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол улс эрдэс, түүхий эд, байгалийн баялаг ихтэй. Сүүлийн жилүүдэд манай орны уул уурхайн ашиглалт, хайгуул олборлолтын ажил эрчимтэйгээр нэмэгдэж байна. Цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьж байгаатай холбоотойгоор байгалийн дээжийг судлах болон материалын шинж чанар, технологийн нарийвчилсан судалгаа нь бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэхэд нилээд чухал үүрэгтэй. Манай улс газрын ховор элементийн арвин их нөөцтэй боловч түүнийг нээн ашиглах, нарийвчлан судлах асуудал дөнгөж хэлэлцүүлгийн шатанд байгаа нь монгол улсын хувьд тулгамдаж байгаа асуудал болно. Газрын ховор элементийг олборлон ашиглах нь манай улсын аж үйлдвэрийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм. Газрын ховор элементыг орчин үеийн үйлдвэрлэл, технологид маш өргөнөөр ашиглаж байна. Үүнийг нэг чухал хэрэглээ болон судалгааны чиглэл нь "Газрын ховор элемент агуулсан хүчтэй соронзон материал гарган авах болон түүний хэрэглээний судалгаа" юм.

Abstract

Mongolia is abundant with natural resources and raw material. In recent years, it is increasing intensively to use and explore natural resources as well mining in Mongolia. Furthermore, in connection with the aim to produce productions of added value, the sophisticated research of material properties and technology has crucial role in ascending value of production. Although there are resources of rare-earth elements in Mongolia, the exploration and using them is only in discussion stage. This is an urgent problem in our country. The exploration, mining and using of the rare-earth elements has important significance on Mongolian industrial development. Rare earth metals and alloys that contain them are used in many devices that people use every day such as computer memory, DVDs, rechargeable batteries, cell phones, catalytic converters, magnets, fluorescent lighting and much more. During the past twenty years, there has been an explosion in demand for many items that require rare earth metals. Twenty years ago there were very few cell phones in use, but the number has risen to over 7 billion in use today. The use of rare earth elements in computers has grown almost as fast as cell phones. In the scope of this project, we will collect raw ores containing rare earth elements, especially Neodymium, from mining sectors in Mongolia. Further we will process the ores to extract neodymium oxides then pure neodymium in several steps by means of enrichment methods. Also we will cooperate with other universities as well as laboratories abroad in terms of preparation of samples.

Түлхүүр үгс:
cоронзон-материал




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар