Бидний тухай
Багш ажилтан
Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед тухайн өгөгдсөн өгөгдлөөс гол объектыг олж ялгах, мөн түүний тухайн агшин дэх үйл хөдлөлийг олж тогтоох нь үүсмэл оюун болон машин сургалтын салбар чухал салбаруудыг нэг билээ. Үүний тулд логик програмчлал, оптимизацийн онол хэрэглэн сургалтын өгөгдөлд шинжилгээ хийж шийдвэр гаргах шаардлагатай болдог. Энэ хичээлийн явцад оюутнууд дээрх шийдвэр гарган таних хариу үйлдэл хийх процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, түгээмэл тулгардаг асуудлуудыг шийдэн, бодлого бодох, тоглоом зохиох гэх мэт даалгаврыг энгийн алгоритмуудын түвшинд өөрсдөө лабораторийн хичээлээр хийж үзнэ.
Энэ хичээлийн хүрээнд оюутан үүсмэл оюуны үндсэн ойлголтыг судална. Онолын түвшинд судалсан мэдлэгээ үүсмэл оюуны алгоритмуудыг (Matlab юмуу C/C++) програмчлалын хэл, ашиглан практик туршилтуудыг хийж бататгана.
Сүлжээний технологиудын суурь болон ISO –ийн OSI загварын бүх түвшин дэх протоклууд тэдгээрийн ажиллагааг судлах бөгөөд компьютерийн сүлжээний онолын мэдлэгүүдийг олж авахаас гадна практик даалгавруудыг Cisco Packet tracert програм ашиглан хийж гүйцэтгэнэ. Компьютерийн сүлжээ гэдэг нь компьютер хооронд өгөгдөл солилцох боломжийг олгодог харилцаа холбооны сүлжээ юм. Компьютерийн сүлжээнд сүлжээний төхөөрөмжүүд өгөгдөл холболтын дагуу хоорондоо өгөгдлийг дамжуулдаг. Өгөгдлийг пакет хэлбэрээр дамжуулдаг. Зангилаануудын(сүлжээний холболт) хоорондох холболтыг кабель болон утасгүй холболтыг ашиглан үүсгэдэг. Интернет бол хамгийн алдартай компьютерийн сүлжээ юм. Өгөгдлийг үүсгэх, чиглүүлэх, устгах компьютерийн сүлжээний төхөөрмжүүдийг сүлжээний зангилаа гэж нэрлэдэг. Зангилаанууд нь компьютер, утас, сервер болон сүлжээний тоног төхөөрөмж зэрэг хостыг агуулж болно. Хоёр төхөөрөмж хоорондоо шууд холбогдсон эсэхээс үл хамааран нэг төхөөрөмж нь бусад төхөөрөмжтэй мэдээлэл солилцох боломжтой үед эдгээр хоёр төхөөрөмжийг сүлжээнд холбогдсон гэж үзнэ. Компьютерийн сүлжээнүүд нь дохиог дамжуулахад ашигладаг физик орчин, сүлжээний урсгалыг зохион байгуулах сүлжээний протоколууд, сүлжээний хэмжээ, тополог болон зохион байгуулалтын чиг хандлагаараа хоорондоо ялгаатай. Ихэнх тохиолдолд физик төхөөрөмж болон кабельтай шууд холбоотой физик түвшнөөс бусад сүлжээний протокол нь илүү тодорхой эсвэл ерөнхий протоколууд дээр үечилсэн хэлбэртэй байрладаг. Мөн Packet tracer симуляцийн хэрэгсэл болон бодит төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах талаар сурна
Компьютерийн сүлжээний суурь ухагдахуунтай танилцах, холболтын технологийн талаар мэдлэг олж авах, сүлжээний протоколуудтай танилцан, төхөөрөмжүүд дээр тохиргоо хийх дадлыг олж авах.
Энэхүү хичээлээр оюутан мэдээлэл дамжуулалт, түүний үндсэн ойлголтыг судлаж өгөгдөл мэдээллийг дохио болгон хувиргах аргууд, дамжуулж буй өгөгдлийн алдааг тогтоох, гарсан алдааг засварлах аргуудыг судлан дамжуулалтыг гүйцэтгэж буй жишээ протоколыг үзэж судлана
Хичээлээр оюутан аналог ба тоон дохио, дамжуулалтын горим, дамжуулах орчин, Манчестер болон дифференциал Манчестер ба бусад аргууд, хослуулалтын аргууд, өндөр хурдны сүлжээг зохион байгуулах, TCP протокол зэргийг үзэж судлана
Windows Form-н архитектурийн үндэсийг ойлгох Visual Studio-г ашиглан Windows application хийхWindows Forms-н энгийн control-уудыг ойлгохD ialogs, menus, toolbars ба status bars-г хэрэглэж сурахТree views, splitters, tabbed dialogs-дийг хэрэглэж сурахӨгөгдлийн сантай application хийж сурах
Энэ хичээлээр оюутан Visual Studio.Net дээр Visual c# хэлийг ашиглан Desltop application бичиж сурна. .NET 3.5 Framework –н тухай ойлголт,C# хэлний бичиглэл, өгөдлийн төрөл, обьект хандалт, класс, классын дүрэм, Windows Form бүхий Desktop application хийх, Өгөдлийн сантай холбогдох, ADO.Net –г ашиглаж сурах, тайлан гаргах, програсын install хийх
Бизнесийн үйл ажиллагаа (процесс) -ны илрүүлэлт, Процессыг илрүүлэлтийн аргууд, Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ, түүний үндсэн ойлголт, Бизнесийн үйл ажиллагааг шинжлэх аргачлал, Бизнесийн шинжээчийн мэдлэг чадвар, гүйцэтгэх үүрэг, Бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг тодорхойлох, шинжлэх, Бизнесийн үйл ажиллагааг шинжлэх ажлын төлөвлөлт, удирдан зохион байгуулах, Шаардлага тодорхойлох, Шаардлага тодорхойлох аргачлал, Шаардлагын удирдлага, Байгууллагын шинжилгээ, Шаардлагын шинжилгээ, Шийдлийг үнэлэх, баталгаажуулах, Бизнесийн үйл ажиллагааны процессын диаграм
Мэдээллийн системийн инженер нь хэрэглэгчийн шаардлага, сонирхолд нийцсэн, өндөр чанартай, бүтээгдэхүүнийг Компьютерын шинжлэх ухаан, инженерийн тохирсон арга техник, технологи, аргачлал, процессыг ашиглан бүтээдэг байх шаардлагатай. Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн системийг бүтээхэд чухал шаардлагатай үйл ажиллагаа юм. Учир нь тухайн бизнесийн үйл ажиллагаа, түүнд оролцогч талууд, тэдгээрийн хоорондох мэдээллийн урсгал, харилцаа, оролцогч талуудын үүрэг зэргийг тодорхойлолгүйгээр хэрэгцээтэй, хэрэглээтэй систем бүтээх боломжгүй юм. Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон систем, програм хангамжийг тодорхойлохтой холбогдуулан процессыг илрүүрэх, процессуудын шинжилгээнд анхаардаг. Энэ хичээлээр мэдээллийн системийн инженер зайлшгүй мэдвэл зохих байгууллагын үйл ажиллагааны шинжилгээний суурь ойлголтыг олгох, түүнийг гүйцэтгэх аргачлал ба дүрслэлийг сурч, мэдээллийн технологийн төслийн үед хэрхэн хэрэглэх талаар авч үзнэ.