Бидний тухай
Багш ажилтан
Сүүлийн жилүүдэд зах зээл дээр хэрэглэгчээс өгөгдөл, мэдээлэл олж авах, уг өгөгдлийг ухаалгаар удирдах боломжтой хөдөлгөөнт төхөөрөмж дээр суурилсан мэдрэгч технологиуд бүхий програм хангамжийн хэрэглээ ихэссэн. Энэ төрлийн програм хангамжуудад юмсын вэбийн технологиудыг ашиглаж байна. Юмсын вэбүүд нь одоо байгаа вэб технологийг ашиглан олон тооны IoT протоколуудыг хооронд нь уялдуулж, юмсын интернэтийг (IoT) нэгтгэх програмын давхарга болгон ашиглахад зориулагдсан болно. Юмсын вэб буюу Web of Thing (WoT)-ийн гол зорилго нь эдгээр маш олон өөр төрлийн төхөөрөмжүүдийн хоорондын харилцааг WWW-тэй зохицуулах, Вэб стандартыг хангах юм. Үүнийг ашиглан өвчтөний хяналт, замын түгжрэлийг хянах, гэрлэн дохионы удирдлага, темпратур мэдрэгч, ухаалаг тоолуур гэх мэтийг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хянах вэб апп байж болно.Энэ бүх асуудлыг програмчлахын тулд одоогоор Mozilla WebThings сангуудыг ашиглаж байна. Энэхүү өгүүлэл нь Mozilla WebThings API-г судлан хэрхэн програмчлах талаар судалсан болно.
Боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, орчин үеийн нийгэм болон зах зээл эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахад мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ), тэр дундаа боловсролын салбарын мэдээллийн систем (БСМС) чухал үүрэгтэй. Энэхүү өгүүлэлд Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт өдгөө ашиглаж буй ESIS боловсролын салбарын мэдээллийн системийг үүлэн тооцоололд суурилсан дуудлагын үйлчилгээгээр өргөтгөх замаар боловсролын байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх, сургууль-эцэг эхийн харилцааг дэмжих дуудлагын үйлчилгээний технологийн шийдлийг дэвшүүлсэн болно. Энэхүү шийдлийг ESIS мэдээллийн системд хямд зардлаар богино хугацаанд хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
The article covers some experiences of using and testing virtual ma-chines in computer networking classes. The experiments include building local network topology and architecture, configuration of operating systems, working with virtual network devices. There is a difficulty of implementing these experi-ments in laboratories at universities and colleges. Therefore, laboratories are shared by different field students at higher education institutions. This problem can be solved by the use of virtual machines and virtual networks that means students to work on their own virtual machines in own virtual networks. The use of virtual machines and network enables the other everyday activities and pro-cesses at the institutions run continuously. The article presents some experiments in the use virtual machines at laboratory works.
Recently years many researchers have been chosen research area of processing and analysis of huge amounts of data collected by web-based systems. Everyone is using mobile phones and smart devices to generate large amounts of data on the Internet. NoSQL database technology is based on Dr. Eric Brever's research on distributed systems. Today, countless smartphones and other devices are flooded with news, information, videos, and photos, and everyone is not just a consumer, but a creator. The amount of digital data generated and disseminated has increased dramatically, ushering in an era of unprecedented new approaches and solutions. This article discusses research on the NoSQL database Keywords: NoSQL, SQL, CAP Theorem, Consistency, Availability, Partition tolerance, ACID properties, BASE properties.
Энэ өгүүлэлд компьютерийн сүлжээний хичээл дээр виртуал машиныг ашигласан туршилтын тухай өгүүлнэ. Туршилт нь виртуал сүлжээний орчинд дотоод сүлжээний топологи зохион байгуулах, үйлдлийн системийн сүлжээний тохируулгыг хийх, виртуал сүлжээний төхөөрөмжүүдтэй ажиллах зэрэг болно. Ийм туршилтыг сургуулийн компьютерийн лабораторид гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг. Бодит байдал дээр компьютерийн лабораторийг олон салбарын оюутнууд ашигладаг. Энэ асуудлыг виртуал машин ашиглан, оюутан тус бүр өөрийн виртуал компьютерийн сүлжээ үүсгэн лабораторийн ажлаа гүйцэтгэх байдлаар шийдэж болно. Виртуал машин ашиглан биеэ даасан компьютерийн сүлжээ үүсгэснээр сургуулийн лабораторийн бусад үйл ажиллагаанд саад болохгүй байх боломжийг олгодог. Өгүүлэлд компьютерийн сүлжээний хичээлийн лабораторийн ажлуудыг гүйцэтгэхэд виртуал машин ашиглах зарим туршилтуудыг танилцуулна.