Бидний тухай
Багш ажилтан
Олон хэлний болон олон соёлын орчин дахь хэлнүүдийн харилцаа холбооны асуудлыг төрөл хэл аялгуунуудын хэрэглэгдэхүүн дээр (халимаг болон буриад хэл аялгуу ба Монголын ойрадуудын хэл аялгуу) харьцуулан судлах нь энэхүү төслийн зорилго юм. Эдгээр хэл аялгуу нь янз бүрийн нөхцөлд байгаа төдийгүй харилцан өөр өөр хэл аялгуунуудын нөлөөлөлд хөгжиж байна. Түүнчлэн буриад хэл аялгуу ч гэсэн халимагийн адил нөхцөлд байгаа ба мөн орос хэлний нөлөөлөлд автаж байгаа юм. Төсөлд эдгээр хэл аялгуунуудыг орчин цагийн монгол хэл болон түрэг хэлнүүд хийгээд орос хэлтэй харьцуулан судлах болно. Ингэснээр янз бүрийн нөхцөл байдалд буй харилцаа холбоонд байгаа хэлнүүдэд бүтцийн шинж чанарууд нь хэрхэн нөлөөлдөг хийгээд нийгмийн болон улс төрийн өөр өөр хүрээнд байгаа хэлнүүдийн харилцааны өвөрмөц байдлыг тодорхойлж гаргана.
This project focuses on the comparison of language contact in multicultural settings. Based on the framework of comparison three varieties, Kalmyk Oirat, Oirat in Western Mongolia and Buryat, this study deals with interaction of these varieties with Russian, Khalkha (Standard Mongolian) and Turkic languages in different combinations. While extra-linguistic variables will be taken into account in the analysis, the theoretical framework presupposes an investigation of interaction of language and social setting including specific of language planning. The project is innovative and will have an impact in a language contact study and in Mongolian linguistics.
Түлхүүр үгс:XVII-XVIII зуунд Монголын түүхийн талаар олон тооны сурвалж зохиогджээ. Тэдгээрийн ихэнх нь Монголчуудын уламжлалт түүх бичлэгийн загвар болох түүх-уран зохиолыг сүлэлдүүлэн туурвисан онцлогтой байдаг бол зарим нь бусад орны, тухайлбал Төвдийн буддын шашны зүтгэлтний намтар түүхийг бичих арга зүйн нөлөө туссан байдаг. Иймд Монголын түүхийн зарим үйл явдлыг уран сайхнаар дүрслэн өгүүлэхдээ янз бүрээр илэрхийлсэн нь бий. Энэ нь уншигчдад өөр өөр ойлголт төрүүлэх, түүхэн үйл явдлыг буруугаар ойлгож тайлбарлах, эргэлзэх зэргээр төөрөгдүүлэхэд хүргэдэг учир уг түүхэн сурвалжийн үнэ цэнэ, ач холбогдлыг бууруулдаг. Хэдийгээр судлаачид XVII-XVIII зууны үеийн монгол түүхэн сурвалжуудыг түүхэн дурсгалт бичиг болох талаас нь түлхүү судалж, эх бичгийг хэвлэн нийтлэх, орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэх, үг хэллэгийг нь тайлбарлах зэргээр нөр их ажил хийж буй боловч уран сайхны зохиол гэдэг талаас нь харьцангуй цөөн, ялангуяа түүхэн хэрэг явдлуудыг дүрсэлсэн домгуудыг харьцуулан судлах ажил бага хийгджээ. Иймд дурдан буй үеийн монгол түүхэн сурвалжуудад буй домгуудыг харьцуулан судалж түүхэн үнэнийг тогтоох, уран сайхны онцлогийг тодорхойлох, сонгодог эх бэлтгэх, олон нийтэд танилцуулах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байна.