МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC707
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний хөгжлийн судалгааны аргууд, Хүний хөгжлийн талаарх онол, хандлагуудын тойм, Хүний ургийн үеийн хөгжил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, Хүний бие организм, сэтгэц, танин мэдэхүйн хөгжлийн мөн чанар, Хүний сэтгэц танин мэдэхүйн хөгжлийн талаарх байгал, нийгмийн хүчин зүйлийн маргааны тухайд, Бие хүн төлөвших, Хүйсийн үүрэг төлөвших, Хайр дурлал, гэр бүл, Дунд болон ахимаг нас, Үхэл, амьдралын төгсгөл

Зорилго

Хөгжлийн сэтгэл судлал хичээлээр суралцагч хүний филогенез хөгжил, мөн онтогенез хөгжлийн хувьд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралын турш үргэлжлэх тасралтгүй динамик хөгжлийг төрөл бүрийн онол хандлагын үүднээс тайлбарласан онолуудтай танилцаж, харьцуулан чалвартай болно. Ингэхдээ насны үечлэл тус бүр дээр бие махбод, танин мэдэхүй, нийгэмшил гэсэн 3 үндсэн айн хүрээнд ерөнхий хөгжлийн зүй тогтлын зэрэгцээ тухайн насны хувьд онцлог хөгжлийн үзэгдлүүдийг тухайлан судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC205
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний хөгжлийн судалгааны аргууд, Хүний хөгжлийн талаарх онол, хандлагуудын тойм, Хүний ургийн үеийн хөгжил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, Хүний бие организм, сэтгэц, танин мэдэхүйн хөгжлийн мөн чанар, Хүний сэтгэц танин мэдэхүйн хөгжлийн талаарх байгал, нийгмийн хүчин зүйлийн маргааны тухайд, Бие хүн төлөвших, Хүйсийн үүрэг төлөвших, Хайр дурлал, гэр бүл, Дунд болон ахимаг нас, Үхэл, амьдралын төгсгөл

Зорилго

Хөгжлийн сэтгэл судлал хичээлээр оюутан хүний филогенез хөгжил, мөн онтогенез хөгжлийн хувьд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралын турш дахь тасралтгүй динамик хөгжлийг төрөл бүрийн онол хандлагын үүднээс тайлбарларуудтай танилцаж, харьцуулан мэдлэг бүтээнэ. Ингэхдээ насны үечлэл тус бүр дээр бие махбод, танин мэдэхүй, нийгэмшил гэсэн 3 үндсэн айн хүрээнд ерөнхий хөгжлийн зүй тогтлын зэрэгцээ тухайн насны хувьд онцлог хөгжлийн үзэгдлүүдийг тухайлан судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC600
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн сэтгэл судлалын үүсэл хөгжил, судалгааны аргууд, бие хүний нийгэмших үйл явц, бүлэг, түүний төрөл, бага бүлгийн бүтэц, гишүүдийн байр суурь, хөгжлийн үе шат, их бүлгийн төрөл, онцлог, нийгэм-сэтгэл зүйн үзэгдлүүд, тэдгээрийн онцлог, бөөгнөрсөн хүмүүсийн болон тэвдэж сандарсан хүмүүсийн сэтгэл зүйн онцлог.

Зорилго

Нийгмийн сэтгэл судлал хичээлийг үзсэнээр нийгэм орчинд болж буй үзэгдэл, үйл явцад сэтгэл зүйн талаас дүн шинжилгээ хийх, их болон бага бүлгийн онцлогийг танин мэдэх, олон нийтийг хамарсан үзэгдлийг нийгмийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлах чадвар олгох. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд докторант нийгмийн сэтгэл судлалын судлагдахуун, бие хүний нийгмийн орчин, их болон бага бүлгийн сэтгэл зүй, бүлгийн бүтэц хөгжил, нийгэм сэтгэл зүйн үзэгдлүүдийг судалж, мэдлэг эзэмшин өөрийн судалгаа шинжилгээний ажилд хэрэглэх чадвар, дадлыг эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC211
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн сэтгэл судлалын үүсэл хөгжил, судалгааны аргууд, бие хүний нийгэмших үйл явц, бүлэг, түүний төрөл, бага бүлгийн бүтэц, гишүүдийн байр суурь, хөгжлийн үе шат, их бүлгийн төрөл, онцлог, нийгэм-сэтгэл зүйн үзэгдлүүд, тэдгээрийн онцлог, бөөгнөрсөн хүмүүсийн болон тэвдэж сандарсан хүмүүсийн сэтгэл зүйн онцлог.

Зорилго

Нийгмийн сэтгэл судлал хичээлийг үзсэнээр нийгэм орчинд болж буй үзэгдэл, үйл явцад сэтгэл зүйн талаас дүн шинжилгээ хийх, их болон бага бүлгийн онцлогийг танин мэдэх, олон нийтийг хамарсан үзэгдлийг нийгмийн сэтгэл судлалын үүднээс тайлбарлах чадвар олгох. Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оюутан нийгмийн сэтгэл судлалын судлагдахуун, бие хүний нийгмийн орчин, их болон бага бүлгийн сэтгэл зүй, бүлгийн бүтэц хөгжил, нийгэм сэтгэл зүйн үзэгдлүүдийг судалж, мэдлэг эзэмшихийн зэрэгцээ тэдгээрийг зөв таних чадвар дадлыг эзэмшүүлэх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC701
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээл нь боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн мөн чанарыг танин мэдэх, ойлгоход суралцагчдад тусална. Үүний тулд сургалтын харилцаанд оролцогчдын буюу багш, суралцагчийн сэтгэл зүйн онцлог, хөгжлийн сэтгэл зүйн асуудал, сурах үйл ажиллагааны хэлбэр төрлүүдээс хамааран сургалтын үед илрэх сэтгэл зүйн онцлогийг авч үзнэ. Сургалтын явцад багш хэрхэн сэдэлжүүлэх, сургалтын үед суралцагчдын хэрэгцээ, сонирхол, сэдлийг хэрхэн таних, идэвхжүүлэх асуудлыг хамруулна. Мөн сурах үйл ажиллагааны онцлог, тогтоох үйл, мэдээлэл эзэмших, мэдээлэл боловсруулах сэтгэл зүйн үндэс, бие даалтын ажлын онцлог зэргийг танин мэднэ. Үүнээс гадна боловсролын мөн чанар, орчин үеийн боловсролын чиг хандлагыг танин мэднэ.

Зорилго

Уг хичээл нь суралцагчдын хувьд боловсролын харилцааны сэтгэл зүйн үндсийг танин мэдэж боловсролын олон талт асуудлыг судалж, дүн шинжилгээ хийх, сургалтыг зохион байгуулахад боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэх чадвар, дадал бий болгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC803
Багц цаг: 3

Товч агуулга

Байгууллагын сэтгэл судлалын онол, арга зүйн үндэс. Байгууллагын зан үйлийн онол арга зүй. Ажилтны зан үйлийн шинжилгээ. Карьер хөгжлийн онол арга зүй. Карьер хөгжлийн сэтгэл зүйн зөвлөгөө. Байгууллагын иргэн. Байгууллагын соёл ба хөгжил. Шийдвэр гаргах үйл явцын сэтгэл зүй. Хамтын шийдвэрийн сэтгэл зүй. Бюрократ зан үйлийн сэтгэл зүй. Худалдан авалтын сэтгэл зүй. Хэрэглэгчийн сэтгэл зүй..

Зорилго

Хичээлийн зорилго нь оюутнуудад (1) байгууллагын зан үйлийн судалгаа, шинжилгээ, оношилгоо хийхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл өгөх (2) ажилтны зан үйл, карьер хөгжил, байгууллагын иргэний зан үйлийн хөгжлийн ач холбогдлыг тайлбарлах, таамаглал дэвшүүлэн бие даасан судалгаа шинжилгээ хийх, байгууллагын удирдлагуудад, ажилтнуудад ажлын байрны сэтгэл зүйн асуудлаар зөвлөгөө өгөх чадвар эзэмшүүлэх,(3) худалдан авах ажиллагаа, байгууллага хамт олны шийдвэрт сэтгэл зүйн тайлбар өгөх, 4, маргаан зөрчил шийдвэрлэх арга зүйд дадлагажуулахад оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар