Бидний тухай
Багш ажилтан
Насанд хүрэгчдийн насны үечлэл, хөгжлийн онцлогийг тодруулан судлах нь өнөөгийн Монголын нийгэмд нэн тэргүүний шаардлагатай болоод байна. Монгол хүний онцлогоор өнөөгийн нийгэмд насанд хүрэгчдийн хөгжлийн онцлог хэрхэн илэрч, тодорхой насны үеүдэд сэтгэл зүйн хямрал хэрхэн явагдаж буйг судлах нь нийгэмд үүсээд буй олон төрлийн уур бухимдал, стрессийн нэг шалтгааныг тодруулах давуу талтай. Монгол улсад насанд хүрсэн хүмүүсийн дотор стресс, уур бухимдалд өртсөн хүн нилээдгүй байна. Тэдгээрийн учир шалтгааныг тодруулахад насны үечлэлтэй холбоотой сэтгэл зүйн хямрал ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид дурдсан байна. Уг төслийн хүрээнд насанд хүрсэн хүний хөгжлийн сэтгэл зүйн онцлог, насны үечлэлтэй холбоотой хямралын хүчин зүйлийг тодруулахыг зорьсон бөгөөд суурь судалгааны үр дүнд насанд хүрсэн монгол хүний хөгжлийн сэтгэл зүйн үзүүлэлтийг багтаасан нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны тайлан хэвлэх юм. Энэ нь Монгол хүний хөгжил, сэтгэл судлал, боловсрол судлалын чиглэлээр судалгаа хийх судлаачдын судалгааны суурь мэдээлэл болох давуу талтай. Суурь судалгааны үр дүнд гаргах бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн шаардлага хэрэгцээг хангасан бодит судалгаанд үндэслэсэн үнэ цэнэ бүхий мэдээлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. Насанд хүрсэн Монгол хүний Хөгжлийн сэтгэл зүйн үзэгдэл, насны хямралын үл явцын бүтэц тогтолцоо, түгээмэл холбоо харилцааны талаар шинэ мэдлэг, үзэл баримтлал, зүй тогтлыг тодруулах зорилготой. Энэхүү зорилгынхоо хүрээнд: - Насанд хүрсэн хүний хөгжлийн сэтгэл зүйн суурь судалгаа хийх, - Судалгааны үр дүнд тулгуурлан хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, - Мэргэжлийн сэтгэл зүйч, эрдэмтэдээр судалгааны үр дүнд дүгнэлт гаргуулж, шинжилгээ хийлгэх юм.
Clarifying the age and developmental characteristics of adults has become a priority in today's Mongolian society. The study of how the characteristics of Mongolian adult development are reflected in today's society and how psychological crises occur at certain ages has the advantage of identifying one of the causes of various types of anger and stress in society. Many adults in Mongolia suffer from stress and anger. Researchers have found that age-related depression is a major factor in determining their cause. The project aims to identify the psychological characteristics of adult development and crisis factors related to age, and as a result of the basic research, a monograph, research article and research report will be published, including psychological indicators of adult Mongolian development. This has the advantage of being the basis for research by Mongolian researchers in the fields of human development, psychology, and education. We believe that the products of the baseline study can be valuable information based on real research that meets the needs of consumers. The aim is to clarify new knowledge, concepts and patterns about the psychological phenomena of adult Mongolian development, the structure and structure of the age crisis process, and common communication. For this purpose: - Basic research on adult developmental psychology, - Organize discussions and scientific conferences based on the research results, - Professional psychologists and scientists will make conclusions and analyze the results of the research.
Түлхүүр үгс: