МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE214
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр дэлхийн болон монголын хүүхдийн уран зохиолын түүх, төрөл зүйл, эх болон хувирсан бичвэрийн холбоо хамаарлыг судалж, туурвин бичих, контент бүтээх анхан шатны мэдэгдэхүүнтэй болно. Мөн унших, хэлэлцүүлэг өрнүүлэх, бие даасан болон багийн ажлаар дамжуулан, хүүхдийн зохиолын дүр, өгүүлэмж, хэл найруулга, харилцан яриа, зураг бичвэрийн хамаарлыг судлан үзэх юм.

Зорилго

Хүүхдийн уран зохиолоор дамжуулан монголын болон дэлхийн уран зохиолын түүхийн суурь мэдлэг олгоно. Мөн хүүхдэд зориулсан уянга, туульс болон жүжгийн зохиолыг шинжлэн үзэх, дүгнэх, туурвин бичих анхан шатны ур чадвартай болно. Мөн хүүхдийн уран зохиол болон дижитал медиа, цахим хэрэглээний холбогдлыг авч үзэх юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE453
Багц цаг: 2

Товч агуулга

Хүүхдийн уран зохиол дэлхийн хамгийн эртний төрөл болох, энэ чиглэлийн ардын аман зохиолын өв сан, өрнө дорно дахины үлгэрийн онцлог уламжлал, бичлэгийн онцлог, сонирхол татах ид шидийг судлана. Орчин үеийн дэлхийн хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлүүд тэдний туурвил зүй, содон сонин зохиомж адал явдалтай танилцана

Зорилго

Хүүхдийн зохиолын онцлогт тооцогдох хэл найруулгын болон нас сэтгэхүй, дүрслэлийн онцлог ялгааг судлах, яруу найргийн болон хүүрнэл зохиолын төрөл зүйлд хэрхэн илрэлээ олж байгааг мэдрүүлнэ. Монголын хүүхдийн уран зохиолыг үечилж судалж ирсэн түүхэн туршлага, гол төлөөлөгчид хөгжлийн зүй тогтолтой танилцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LIDI350
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр бид ерөнхий боловсролын сургуулийн суурь ба бүрэн дунд боловсролын түвшинд уран зохиолын хичээлээр суралцагчдын сурч танин мэдэх үйл ажиллагааг судалгааны үндэстэй удирдан зохион байгуулах чадвар эзэмшүүлэх агуулгыг судална. ЕБС-д уран зохиолын хичээлийг судлах стандарт, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичгийн агуулга арга зүй болон Уран зохиолын боловсролын тулгуур ухагдахуун, концепцийг эзэмших- эзэмшүүлэх арга зүй, Уран зохиолын ээлжит хичээлийн сэдэл үүсгэх ба эх зохиолтой танилцах арга зүй, зохиолыг задлан шинжилж мэдлэг бүтээлгэх арга зүй, суралцагчдын мэдлэг чадварыг бататгах идэвхтэй сургалтын арга зүй, дасгал даалгаврыг боловсруулах арга зүй, уран зохиолын хичээлээр суралцагчдын цогц чадамжийг үнэлэх арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй зэрэг мэргэжлийн дидактикт суралцана.

Зорилго

Энэхүү хичээл нь Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр суралцагчдад ерөнхий боловсролын сургуульд Уран зохиолоор багшлах мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд суурь ба бүрэн дунд боловсролын сурагчдын танин мэдэх үйлийг мэдлэг бүтээлгэх арга зүйгээр чиглүүлэн хөтлөх арга барилыг эзэмшүүлэхэд хөтөлбөрийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE100
Багц цаг: 3

Товч агуулга

Эхний багц агуулга болох зүүд, сэрэл, санаа, хэлбэр, хэл, хэллэг, урлаг гэх томъёоллын угт хэний, ямар үндэслэгээ оршидгийг түүхэнд нэрээ үлдээсэн сэтгэгчдийн сургаал номлолын үүднээс тоймлон хүргэх бөгөөд дараах багц агуулга болох фобизм, кубизм, абстракционизм, экспрессионизм, сюрреализм, анти-урлаг, үйлдэл-урлаг, поп-урлаг, имидж-урлагийн нэр томъёо, гол тунхаг уриаг нэрт бүтээлчдийн тайлал тайлбарлал дор анхан шатны мэдлэг олгоно. Уран зохиолын хэсэгт уран сайхны дүр, түүний зан төрх, нийгэм ахуйн нөхцөл байдлын хамаарал ба уран зохиолын түгээмэл мөн чанар, сайхны тухай сургаал, гоо зүйн үүрэг ач холбогдол, ашиг тусыг танин мэдэх, зөв тайлах, шинжлэх дадал дүй, үгийн урлагийн талаарх ерөнхий мэдлэг олгоход чиглэнэ. Монголын уран зохиолын түүхэн том үе шатны соёл уран сайхны дурсгалуудтай танилцуулна.

Зорилго

Уран зохиолын эл хичээл 32 цагийн лекц, 32 цагийн семинариар зорилго нь хангагдана. “Зүүд, сэрэл” гэж юу вэ? ойлголтоос эхлээд урлагийн онолын үүтгэлд хамааралтай хүртэхүйн боломжийг түүхэн баримтаар нь тоймлон тайлбарлахыг зорино. Урлагийн түүхэн мэдлэгийг aesthesis буюу бүх төрлийн хүртэхүйн оноолтоор тэмдэглэдэг учраас хүртэгдэж хийгээд хүртэгдэж буй хоёрын хоорондын харилцан үйлдэлших асуудал урлагийн бүтээл дээр хэрхэн илэрсэнийг оюутанд таниулах ач холбогдолтой. Уран зохиолын хэсэгт уран зохиолын ашиг тусыг тайлбарлаж, зөв ухаарах, уран сайхны боловсрол, зөв хүмүүжилтэй, иргэн болж төлөвшихэд хичээлийн гол зорилго чиглэнэ. Хүн төрөлхтнийг нялх балчир ахуйгаас үүсч хөгжсөн соёл-уран сайхны сэтгэлгээний дээд хэлбэр болсон уран зохиолын төрөл зүйлс нь бүхэлдээ хүний түүх, тэдгээрийн зан төрхийн уран сайхны загварчлал юм. Зохиолын баатруудын амьдрал тэмцлийн утга учир, хүний төөрөг тавилангийн түгээмэл мөн чанарыг нээх, түүнээс уншигчид өөрийн зан чанарын сайн муу, ёс суртахуун, хүмүүжил боловсролын байдлаа зохиолын баатрын зан төрхөөс олж үзэх, өөрийгөө хянах, шинжлэх, таних, мөн гэгээрэх боломжийг олгохын дээр уран сайхны дүрээр дамжуулж ойлгуулдаг зүй тогтлыг тайлбарлах. Хүний боловсрол, соёл-уран сайхны хөгжилд уран зохиол-урлаг шууд ба дам байдлаар асар их нөлөө үзүүлдэг хийгээд ашиг тусыг онол, түүхийн үүднээс хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE101
Багц цаг: 3

Товч агуулга

Соёл хийгээд иргэншил хэмээх ухагдахууны ялгаатай болон төсөөтэй тал, нүүдлийн иргэншлийн онцлогийг таниулж, монгол соёл, түүний хамрах хүрээг тодруулна. Монгол гэр сууц, хувцас зүүсгэл, малын тоног хэрэглэл, монгол идээ ундааны соёл, баяр наадам, цагаан сар, хурим найрын ёс заншил ба тоглоом наадгай зэрэгмонгол соёл иргэшлийн үндэс хөрс болсон оршихуйн соёлуудыг ухамсартайгаар танин мэдэж, тэдгээрийг задлан шинжилж, соёлын утгыг тайлан тайлбарлана.

Зорилго

• Монгол соёл иргэншлийн үндсийг танин мэдэх • Монгол соёл иргэншлийн жишээ баримтуудыг сурвалжлан цуглуулах, задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх • Монгол соёл иргэншлийнхээ үнэт зүйлсийг эрхэмлэн хүндэтгэх, уламжлан хөгжүүлэх иргэний ухамсар ба хандлага харилцааг хөгжүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE211
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр монголчуудын үгийн урлагийн үндэс суурь болсон монгол домог зүйгээс эхлээд ардын үлгэр, түүх домог, хууч яриа зэрэг хүүрнэн өгүүлэх аман зохиолын зүйлс, дом шившлэг, сацал мялаалгын үг, зүйр цэцэн үг, ерөөл, магтаал, баатарлаг туульс, ардын дуу зэрэг аялгуут ба аялгуут бус аман яруу найргийн зүйлс болон жүжиг наадмын аман зохиолын гол гол төрөл зүйлсийн онцлогийг тодорхойлж, ангилан судлах болно.

Зорилго

• Аман зохиолын судлалын үндсэн ойлголт ухагдахуун хийгээд монгол аман зохиолын төрөл зүйлсийн өвөрмөц онцлогийг танин мэдүүлэх • Илтгэх, мэтгэлцэх, хэлэлцүүлэгт асуулт асууж, үг хэлж оролцох хийгээд суралцахуйн ерөнхий чадваруудыг хөгжүүлэх • Монгол аман зохиолын жишээ баримтуудыг сурвалжлан цуглуулах, задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх • Үгийн урлагийн баялаг уламжлалаас суралцаж, тэдгээрийг судлан шинжлэх хандлага харилцааг хөгжүүлэх

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: CULT103
Багц цаг: 3

Товч агуулга

Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.

Зорилго

Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар