МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Нандинбилиг, И.Даваадорж
"A CONTEXTUAL ANALYSIS OF “GURVAN KHÜÜKHEN” BY YADAMSÜREN MÖRDENDEV: WOMEN AND POWER" Монгол судлал, vol. XLVII (597), pp. 5-20, 2024-5-20

https://journal.num.edu.mn/ms

Хураангуй

In this paper, we analyze the context of the novella “Gurvan khüükhen (Three Girls)” by Yadamsüren Mӧrdendev, known as the Mongolian literary figure of the modern era, and interpret the implications of this. To gain a deep comprehension of any text, it's crucial to thoroughly examine its contexts, including history, social phenomena, stratification, political ideology, religious beliefs, and cultural symbols. We analyzed and interpreted the literary, social, political, cultural, economic, women’s, and author’s contexts and their role in the novella. The plot of the novella "Gurvan khüükhen", first published in 1936, begins with the action of the female character "leaving the home" and shows the situation of Mongols at the beginning of the revolution, the old and new social ideology. In doing this, the female body is objectified, symbolizing the inevitable decline of the old society through the portrayal of Zandanbal. She becomes immersed in the old city's life, trapped in its wounds, and ultimately perishes. Conversely, the advancements of the new society are embodied by the teacher Khorolmaa, while the societal transition's missteps are exemplified by Khas-Erdene. The portrayal of how representatives from both the old and new societies influence women's independent decision-making and education is shaped by various social, cultural, political, and economic contexts.

Зохиогч(ид): И.Даваадорж, Г.Нандинбилиг
"THE MOTIF OF SLEEP AND DREAM IN MONGOL FOLKLORE", 2024 Seoul International Conference on Mongolian Language, Culture and Literature Studies II, БНСУ, 2024-5-16, vol. II, pp. 171-191

Хураангуй

The world view of the community, beliefs, moral values, rituals, taboos, and acquired knowledge via observation are often depicted either comprehensively or partially in various genres of folklore. This paper focuses on exploring the motif of sleep in Mongoli folklore, recognizing its significance as a fundamental aspect of human cognition, psychology, and the function of the mind itself. Through the analysis of oral texts and materials, this study aims to provide insights into the portrayal and significance of sleep and dreams within Mongol folklore. Within framework of the Mongol folklore, the human mind, cognitive functions, and emotional experiences are portrayed through diverse means, particularly in oral poetry and oral narrative. Mongol riddles often juxtaposed sleep and dreaming, inherent to human brain activity, against intelligence. From this perspective, we have analyzed riddles and proverbs that are included in oral poetry to define the nature of sleep and dreams. According to this view, the act of sleeping is depicted as a conflict with the human mind and expressed as an unconscious phase that separates from stable reality. Furthermore, the function of sleep is determined in the genre of oral narratives with specific plots. Examining the motif of sleep and dreams across myths, epics, fairy tales, legends, and oral histories reveals a dual motif. On one hand, it depicts the commencement of gathering creative potential, while on the other, it signifies the loss of power due to malevolent forces associated with sleep, leading to subsequent challenges. Also, folklore often features the main hero and one’s donor/ partner or malevolent who possesses equal power, depicted as sleeping and dreaming. An exemplar of this motif can be observed in the plot that the demuirge and one’s donor of the world, after completing its creation, falls asleep, and in the next moment malevolent tries to harm them. It is characteristic that the hero takes a nap or deep sleep as a reward for his efforts, to the point that he forgets his responsibility and lets down his guard. According to those common features, it is possible to determine the owner of the dream which could be the hero or an animal, the place of the dream, the time, and its symbol.

Зохиогч(ид): И.Даваадорж, Г.Нандинбилиг
"ЕБС-ийн сонгон судлах "Уран зохиол"-ын хөтөлбөрийг Олон Улсын бакалавриат (IB Diploma) "Хэл А: Уран зохиол" хөтөлбөртэй харьцуулсан судалгаа" Боловсрол судлал, vol. 24, no. 598, pp. 1, 2024-5-1

sas.num.edu.mn

Хураангуй

Уг өгүүлэлд Монгол улсын ЕБС-ийн ахлах ангийн гүнзгийрүүлэн сонгон судлах Хэл багцын Уран зохиол болон дэлхийн 158 орны сургуульд хэрэгжиж буй Олон улсын бакалавриат (IB Diploma) хөтөлбөрийн Хэл А: Уран зохиол хичээлийн сургалтын хөтөлбөрийг харьцуулан судаллаа. Ийн судлахдаа төлөвлөсөн хөтөлбөрийн зорилго, зорилт болон агуулгыг харьцуулан үзэж, хичээлээр судлах бичвэрт тавигдах шаардлагыг шинжилсэн болно. Хичээлийн зорилгыг харьцуулан үзэхэд тухайн уран зохиолын бичвэр зохиогдох болон уншигч хүлээн авч, унших үеийн нийгэм, улс төр, соёл, шашин, эдийн засгийн хам сэдэв, даян дэлхийд тулгамдаж буй асуудалтай уялдуулан үзэж, тайлан тайлбарлах чадварт анхаарч байна. Үүний зэрэгцээ тухайн уран зохиолын бүтэц, бүтвэр хэсэг болон гоо зүйн чанарыг тусган хүлээж авах чадварыг хөгжүүлэхийг онцлон тусгаснаараа ижилсжээ. Энэхүү хоёр хөтөлбөрийн ялгаатай байдал нь ЕБС-ийн Уран зохиолын хичээлээр өв соёл, оюуны үнэт зүйлийг эрхэмлэдэг монгол иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч буй бол Олон Улсын бакалавриат хөтөлбөр нь дэлхийн улс орон, хүн бүрийн ялгаатай байдлыг хүндэтгэдэг сурагч бэлтгэхэд чиглэж буй юм. Хичээлийн зорилтыг шинжлэн үзвэл ЕБС-ийн сонгон судлах хөтөлбөрт эзэмших мэдлэг, ур чадварыг задлаг байдлаар дэлгэрэнгүй тусгасан бол Олон Улсын бакалавриат хөтөлбөрт нийлэг байдлаар тусгасан. Уг зорилго, зорилтыг нарийвчлан хичээлийн агуулгад тусгахдаа зохиолч, зохиол болон уншигчийн харилцан холбоо, бичих болон унших үеийн туршлагыг ижилсүүлэн үзэж, зохиол төвт хандлагаас шилжиж буй нь энэхүү хоёр хөтөлбөрт нийтлэг байна. Харин Олон Улсын бакалавриат хөтөлбөрт тухайн зохиол бусад уран зохиолын бүтээлтэй хэрхэн холбогдох харилцаа холбоог авч үзэх интертекстийн тухай ойлголтыг тусгаснаараа онцлог.

Зохиогч(ид): И.Даваадорж
"The Correlation of Dream Motifs in Mongol Oral and Written Literature", International Conference on the Innovation of Arts and Literature (ICIAL), Монгол улс, 2024-4-27, vol. I, pp. 38-40

Хураангуй

Oral literature and folklore frequently form the basis of written literature. The themes, motifs, and narratives present in oral traditions often influence written works. Therefore, we analyze how The Secret History of Mongols and Legend from the XIII-XIV centuries relates to the epic, including the type of verbal art and the folk tale in this article. In texts, some versions of the legend of Mother Alan Goo depict her pregnancy as originating from a dream. This motif shares similarities with narratives found in Mongol epics, where characters conceive after experiencing dreams. Additionally, there exists a motif within Mongolian folk tales of keeping dreams secret from others and revealing the significance of the dream only after a specific event occurs, a motif akin to Dei Setsen's dream in The Secret History of the Mongols. Furthermore, the motif of sleeping in a particular location and interpreting dreams to gain foresight is evident in both the epic and the legend of Defeating the Three Hundred Taichuud.

Зохиогч(ид): Г.Нандинбилиг, И.Даваадорж
"Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн "Гурван хүүхэн" туужийн хам сэдвийн асуудалд", 1930-аад оны монгол утга зохиолын онолын сэтгэлгээний шинэчлэл ба Мөрдэндэвийн Ядамсүрэн-120, 2024-3-20, vol. 1, pp. 10-15

Хураангуй

Энэхүү илтгэлд зохиолч М.Ядамсүрэнгийн “Гурван хүүхэн” туужийн хам сэдвийг задлан шинжилж, тайлбарлалаа. Тухайн зохиолын бүтвэр хэсгийн илэрхийлэх утга санааг уншигч гүнзгий ухан, ойлгож мэдрэхэд хам сэдвийг танин барьж, зохиолын холбоо харилцаанд ойлгох явдал чухал юм. Тиймийн тул 1936 онд анхлан хэвлэгдсэн тус туужийн утга зохиол, нийгэм, улс төр, соёл, эмэгтэйчүүд, зохиолч болон эдийн засгийн хам сэдвийг шинжлэн үзэж, зохиол болон зохиолыг уншихуй (reading practice)-д гүйцэтгэх үүргийг тайлбарлалаа.

Зохиогч(ид): И.Даваадорж, Б.Хишигсүх
"Говийн догшин Ноён хутагт Лувсанданзанравжаагийн нууц тарнийн эрдмийн "Сүнс хөтлөх" учрыг уран зохиолд дүрсэлсэн нь" Төвөд судлал, vol. XII, no. I, pp. 190-201, 2024-1-15

inll.ac.mn

Хураангуй

Энэхүү өгүүлэлд дэлхийн хүн зоны нийтлэг итгэл бишрэл болох үхлийн дараах амьдрал, түүнийг хэрхэн гэтлэн давах тухай өгүүлэх зан үйл, ёсыг хэрхэн уран зохиолын бүтээлд дүрслэн илэрхийлснийг шинжиллээ. Ингэхдээ Бурханы шашны нууц тарнийн эрдэм болох “сүнс хөтлөх” эрдмийг зохиолч Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” романд хэрхэн дүрслэн бичсэнийг Сонсгоод тонилгогч сударт өгүүлсэнтэй холбон шинжилж тайлан тайлбарласан болно.

Зохиогч(ид): И.Даваадорж
"П.Баярсайханы "Хотын онгон" романы уран сайхны онцлог: ёр бэлгэ хийгээд готик шинж", Япон дахь монголын уран зохиолын нийгэмлэгийн хурал, Монгол улс, 2023-8-16, vol. 1, pp. 1

Хураангуй

Энэхүү илтгэлд бид ХХ зууны сүүл үе XXI зууны эхэн үеийн монголын уран зохиолын голлох төлөөлөгчдийн нэг Пүрэвжавын Баярсайханы “Хотын онгон” романы уран сайхны онцлогийг задлан шинжилж, тайлан тайлбарлахыг зорилоо. Уг романы уран сайхны онцлогийг зохиолын орчин, уур амьсгал, бичил дүрслэл зэрэгт тулгуурлан, готик урсгалын шинж буй эсэхийг шинжилсэн болно. Abstract: In this paper, we analyze and interpret the artistic features of the novel ‘Khotyn Ongon’ by Bayarsaikhan Purevjav, one of the main representatives of Mongolian literature at the end of the 20th century and the beginning of the 21st century. The artistic features of the novel are analyzed based on the setting, atmosphere, and descriptions in the novel, and whether or not there are features of the Gothic fiction.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, И.Даваадорж
"Ванчинбалын Инжаннашийн "Их Юань улсын мандсан төрийн хөх судар" романы Чингис хааны дүрийн хэлний онцлог", Их зохиолч В.Инжаннашийн эснэсний 185 жилийн ойд зориулсан Олон Улсын ЭШ-ний хурал, Монгол, 2023-8-15, vol. III, pp. 9

Хураангуй

Уран зохиол нь хэл, дүр баатрын яриа нь дүр бүтээх үндсэн арга хэрэгсэл болдог учир утга зохиолын онолын сэтгэлгээний бүхий л түүхийн туршид аливаа зохиол бүтээлийн хэл найруулгад онцгой анхаарал хандуулж, судлан шинжилж ирсэн байдаг. Уг илтгэлд бид их зохиолч В.Инжаннаши “Хөх судар” романд Чингис хааны дүр, тэр дундаа Их эзэн хааны хэл, яриаг хэрхэн бүтээснийг шинжлэх юм. Дүр, баатрын хэл нь тухайн дүрийн бодол санаа, хэв шинжийг илэрхийлэх, зохиолч дүрийг бүтээхдээ зайлшгүй анхаарах чухал хэсэг учир Чингис хааны дүрийн үглэл болон харилцан яриа, үл гадагш илрэх баатрын дотоод яриа болох өчил зэргийг шинжлэн үзэх юм. Мөн Их эзэн хаан өрлөг жанжид, түшмэд, хатад болон жир энгийн ардтай хэрхэн харилцаж буйг авч үзэх, дүр хоорондын харилцаа холбоог шинжлэх юм. Ингэснээр дүр, баатрын холбоо хамаарал, нийгмийн аль бүлэгт чиглэн их зонхи ярьсныг тодруулах юм.

Зохиогч(ид): И.Даваадорж
"Монгол аман яруу найраг дахь зүүдний шинж, өгүүлэмж (Ардын дууны жишээн дээр)", Олон улсын монголч эрдэмтний XII их хурал, Монгол улс, 2023-8-11, vol. 12, pp. 392-393

Хураангуй

This paper discusses how dreams are portrayed in various forms in Mongolian folklore, especially folk song. Riddles and proverbs present dreams as contrasting with the human mind and law nature/ reality. In contrast, folktale, legend and epic depict dreams in a magical and visionary way and are shown as affecting the hero. The paper aims to analyze the motif and characters of dreams in folk songs and their connection to other folklore motifs.

Зохиогч(ид): И.Даваадорж
"Analysis of Motif of Queen’s Dream in Mongolian Epic and Folktale" Оюуны хэлхээ, vol. 24, no. I, pp. 77-88, 2023-6-15

https://mostaertcenter.mn/

Хураангуй

This article examines the motif of the queen’s dream in two types of Mongolian folklore: epic and folktale. The queen’s dream is believed to have prophetic significance and often serves as a driving force in the narrative. Through this analysis, we explore how the queen’s dream is linked to two traditionals motifs found in Mongolian and folktales: the portrayal of weddings and the prediction of impending danger posed by predatory monsters or enemies.

Зохиогч(ид): И.Даваадорж, С.Бүжинлхам
"Философи, хошин шог, сайн материалын шаардлага", 2023-6-1
Зохиогч(ид): И.Даваадорж
"Монгол аман зохиол дахь шидэт зүүдний дүр, өгүүлэмж" , vol. XLVI , no. 587, pp. 141-147, 2023-5-5

sas.num.edu.mn

Хураангуй

In Mongolian folklore, dreams, which is a reflection of a specific side of the human mind, are depicted in different ways. In this article, we have analyzed the motif of a magical dream and a hero who fills up the missing part of the story in a folktale and an epic, the category of verbal art. From this point of view, the deeds of the White Old Man and Palden Lhamo, who are the characters that lead the events in the dream, are bound to be fulfilled as soon as they wake up.

Зохиогч(ид): Д.Золбоо, И.Даваадорж
"Монгол контемпорари зураач Б.Номингийн зарим бүтээл дэх хээ угалз болон Буддын шашны дүрслэлийг шинжих нь", Казах үндэстний уугуул зан үйлийн судалгаа, тулгамдсан асуудлууд II, 2022-6-22, vol. 2022, pp.

Хураангуй

Хээ угалз болон буддын шашны дүр дүрслэлийг орчин үеийн дүрслэх урлагт хэсэгчилсэн байдлаар эвдэн ашиглах болсныг Ч.Баатаржав, Б.Баатарзориг, Б.Номин, М.Батзориг нарын контемпорари уран бүтээлчдийн бүтээлээс харж болно. Бид энэхүү өгүүлэлдээ контемпорари зураач Б.Номингийн зарим бүтээл дэх Буддын шашин, монголын уламжлалт хээ угалзыг дүрслэх урлагийн формал, айконограф шинжилгээг ашиглаж, харьцуулан шинжлэв. Ийн судалснаар контемпорари дүрслэх урлаг дахь шашин, уламжлал, орчин үеийн элементийн хослол нэгдлээр уран бүтээлч нийгмээ хэрхэн илэрхийлж буйг тайлбарлах, цаашлаад контемпорари дүрслэх урлаг дахь хээ угалз болон Бурханы шашны дүрслэл нь уламжлалт болоод глобалчлагдсан нийгмийн заагт гүйцэтгэж буй үүргийг шинжлэх юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар