Бидний тухай
Багш ажилтан
Монгол нутаг дахь түүх соёлын өвийг чулуун зэвсэг, хүрэл, төмөр зэвсгийн үеийн түүх, соёлын өв, Хүннү зэрэг эртний төрт улсуудын үеийн түүх соёлын өв, Их Монгол улс хийгээд Юань гүрний үеийн түүх соёлын өв, Алтан ордон, Чагаадай, Ил хаант улсын үеийн түүх соёлын өв, XVII-XIX зууны үеийн түүх соёлын өв, Дэлхийн бусад улс орон дахь Монголын түүх, соёлын өв хэмээх ерөнхий ангилалд багтаан судалгааны бодит эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан хамрах хүрээ, тархац, түүх соёлын ач холбогдол, үнэ цэнэ зэргийг үзэж судална.
Хүн төрөлхтний түүх, соёл иргэншилийн өлгий болсон Монгол нутаг түүх соёлын асар гайхамшигт өв соёлтой билээ. Хэдий тийм боловч тэдгээр дурсгалуудын түүхэн он цагийн хамаадал, утга соёлын түүхэн ач холбогдол зэргийг тэр бүр мэддэггүй. Тиймээс түүхийн үнэт өв соёлд хандах манай иргэдийн хандлага учир дутагдалтай, тонох, хил дамнуулан худалдах, олз ашгийг төлөө хайр найргүй зарж үрэх нь их байна. Үүний учир, оюутан суралцагчдад Монгол нутаг дахь түүх, соёлын өвийн талаар онолын цэгцтэй мэдлэг олгох, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, бахархах, хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэхэд оршино.
Энэ хичээл нь Монголын орчин цагийн боловсролын түүхэд төвлөрнө. Оюутнууд тус улсын орчин цагийн боловсролыг түүхэн өнцгөөс ойлгохын тулд орчин үежилтээс өмнөх үеийн монголчуудын боловсрол (нүүдэлчдийн уламжлалт боловсрол, шашны ба бичиг үсгийн сургууль)-той товч танилцаж, улмаар XX зууны эхэнд өрнийн маягийн бага сургуулиуд байгуулагдсан хийгээд социализмын үеийн боловсролын хөгжилт, социализмын дараах боловсролын өөрчлөлтүүдийг судална. Үүний сацуу уг хичээлээр оюутнууд гадаад улсуудын боловсролын зарим чухал жишээг судалснаар Монголын тогтолцоог бусдынхтай харьцуулж, тогтолцоонуудын ялгааг түүхэн өнцгөөс хэлэлцэнэ.
Монголын нийгэм-эдийн засгийн хөгжлийн талаарх өнөөгийн хэлэлцүүлгүүд эцэстээ боловсролын тогтолцооны асуудлыг хөндөх нь олонтаа. Энэ тогтолцоо хэрхэн ажилладаг вэ гэдгийг ойлгохын тулд түүнийг ямагт олон талаас нь харах хэрэгтэй болдог бөгөөд боловсролын үйл явцыг ойлгох нэгэн чухал суваг нь түүх юм. Уг хэрэгцээнд үндэслэн энэ хичээл Монголын албан боловсролыг түүхэн хэмжүүрээр танилцуулахыг зорив. Энэ хичээлээр оюутнууд боловсролыг соёл, нийгэм, улс төрийн түүхэн үйл явцтай нягт холбоотойгоор судлах бөгөөд боловсролын салбар дахь өөрчлөлтүүд нь түүх-соёлын хүчин зүйлсээс үлэмжхэн хамааралтай гэдгийг ойлгож, түүний шинэчлэлүүдийн талаар шүүн тунгаах чадвартай болно.