Бидний тухай
Багш ажилтан
Их Моголын эзэнт гүрний мансабын тогтолцоо нь Акбар хаан эзэнт гүрнээ тэлэх зорилгоор цэрэг, сурвалжтнуудыг зохион байгуулахын тулд бий болгосон зэрэг дэвийн тогтолцоо байсан гэх хэвшмэл үзэл Өмнөд Азийн түүхийн чухал гэгдсэн судалгаануудад буй. Гэвч өнөө хүртэл хийгдэж ирсэн судалгаануудад мансабын тогтолцооны үүслийн тухайд анхаарал хандуулаагүй нэгэн асуудал байгаа юм. Энэ өгүүллийн зохиогч уг асуудлыг авч үзэхдээ ‘Акбарын’ гэх мансабын тогтолцоог Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний аравтын тогтолцоотой харьцуулан шинжилсэн бөгөөд үүний үр дүнд энэ хоёр тогтолцоо суурь бүтцээрээ маш адилхан гэдэг нь мэдэгдэв. Энэ нь мансабын тогтолцоо Монголын эзэнт гүрний цэрэг-иргэний засаг захиргаанаас үүссэн бөгөөд моголчууд Умард Энэтхэгийн үлэмж хэсгийг байлдан дагуулж, шинэ нутагтаа улс төрийн төвөө шилжүүлсний дараа уг тогтолцоог засаж сайжруулсныг тод томруун илтгэж байна.
2020 оны эхээр дэлхий дахинд КОВИД-19 вирус тархаж эхлэх үеэс Монгол улс ЕБС-ийн сургалтыг зайн сургалтад шилжүүлсэн юм. Энэ судалгаа нь дээрх цар тахлын дэглэмийн үед ЕБС-ийн түүхийн багш нар хичээлдээ форматив үнэлгээ хэрэглэсэн байдлыг судлах зорилгоор Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 62 багшаас сурагчдаа үнэлсэн үйл ажиллагааны тухай мэдээллийг санал асуулга ашиглан цуглуулж, шинжилгээ хийв. Шинжилгээний үр дүнд тус судалгаа нь үнэлгээн дэх ялгаатай байдал нь хичээл заасан сургалтын хэлбэрүүдээс бус, харин багш нартай холбоотой болохыг харуулж байна. Мөн энэ судалгаа нь дүгнэх үнэлгээний шалгуурыг чухалчилж буй өнөөгийн түүхийн сургалтад дутагдаж буй форматив үнэлгээний орон зайг нөхөх талаар санал зөвлөмж өгөв.
Монгол улсад дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдийг агуулга талаас нь голлон анхаарч иржээ. Гэвч энэ нь сурах бичгийн олон талт асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Зарим улсад хийгдсэн судалгааны тоймоос үзвэл, сурах бичгийн үр дүн нь түүний хэрэглээнээс үлэмж хамаардаг бөгөөд үр дүнтэй хэрэглээ нь өөрөө багш нарын мэргэжлийн мэдлэг, чадвар, туршлагаас хамаардаг байна. Монголд сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор түүхийн сурах бичгүүд хэдэн удаа шинээр бичигдсэн боловч сургалтын практик дахь хэрэглээг нь нухацтай анхаараагүй байна. Энэ судалгаа Монгол дахь өнөөгийн түүхийн сурах бичгийн хэрэглээг Улаанбаатар хотын нэгэн дүүргийн багш нар болон “Монголын түүх Х” (2017) сурах бичгийн жишээн дээр судлав. Уг судалгааны түүвэр нь Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын 10 дугаар ангийн сурагчдад Монголын түүх зааж буй 32 багш байсан бөгөөд судлаач санал асуулгын мэдээ ашиглан багш нарын сурах бичгийн байнгын хэрэглээг тодруулж, тэдний ажилласан жил, мэргэжлийн зэрэг ба сурах бичгийн хэрэглээг харьцуулсан юм. Судалгааны үр дүнд Чингэлтэй дүүргийн ихэнх багш дээрх сурах бичгийг ашиглаж байгаа боловч түүний үндсэн бичвэр болон даалгавруудын хэрэглээ харилцан адилгүй байгаа нь харагдав. Мөн, тус судалгаа мэргэжлийн зэрэгтэй багш нар мэргэжлийн зэрэггүй багш нараас сурах бичгийн үндсэн бичвэрийг бага хэрэглэдэг болохыг илрүүлэв.

Бид энэ судалгаагаар ЕБС-ийн суралцагчдын мэдлэг чадварын үнэлгээний талаарх бодлогод гарсан түүхэн томоохон өөрчлөлт, чиг хандлагыг тодорхойлохыг зорилоо. Судалгааны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд 1911 оноос хойш батлагдан гарсан боловсролын тухай хууль, тогтоомж, дүрэм, эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийг судаллаа. Илүү нарийвчлахын тулд 1936-2018 оны хооронд гарсан ЕБС-ийн сургалтад мөрдөж байсан болон одоо мөрдөж буй нийт 7 үнэлгээний журмыг авч үзсэн. Үнэлгээний журмуудад тусгагдсан 13 гол үзүүлэлтийг ялгаж, агуулгыг судлах аргачлалыг боловсруулсны үндсэн дээр эдгээр журмын агуулгыг илэрхийлэх 7 гол үзүүлэлтийн хувьд гарсан томоохон өөрчлөлтийг түүхчлэн судлав. Судалгааны үр дүнгээс харахад тус бодлогын өөрчлөлт, хөгжлийг 4 үе шатанд хувааж болох нь харагдаж байна. Үүнд: Эхэн үе буюу 1911-ээс 1936 он хүртэл, социалист бүтээн байгуулалтын үе буюу 1936-аас 1991 он хүртэл, шилжилтийн буюу 1991-ээс 2018 он хүртэл, шинэ үе буюу 2018 оноос одоог хүртэл гэж хувааж байна. Цаашид ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний талаар баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хийх судалгааны ажлын чиг хандлагыг тодорхойллоо.
Бид энэ судалгаагаар ЕБС-ийн суралцагчдын мэдлэг чадварын үнэлгээний талаарх бодлогод гарсан томоохон өөрчлөлт, чиг хандлагыг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд 1936-2018 оны хооронд гарсан 7 эрх зүйн баримт бичгийг ашигласан ба үнэлгээний журмуудад тусгагдсан гол үзүүлэлтүүдийг ялган агуулгыг судлах аргачлалыг боловсруулсны үндсэн дээр үнэлгээний журмуудын агуулгыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн хувьд гарсан томоохон өөрчлөлтийг түүхчлэн судлав.
Энэ илтгэл нь ЕБС төгсөж их сургуульд элсэн орж буй оюутнуудын жишээн дээр цогц чадамжид суурилсан түүхийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар авч үзэв. Уг судалгаанд МУИС-д элссэн 220 оюутан хамрагдсан болно. Судалгааны үр дүнд зорилтот сургалтын хөтөлбөр ба хэрэгжсэн хөтөлбөрийн хооронд хамаарал маш бага байгаа нь харагдав.