МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC205
Багц цаг: 3

Товч агуулга

Хүний хөгжлийн судалгааны аргууд, Хүний хөгжлийн талаарх онол, хандлагуудын тойм, Хүний ургийн үеийн хөгжил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, Хүний бие организм, сэтгэц, танин мэдэхүйн хөгжлийн мөн чанар, Хүний сэтгэц танин мэдэхүйн хөгжлийн талаарх байгал, нийгмийн хүчин зүйлийн маргааны тухайд, Бие хүн төлөвших, Хүйсийн үүрэг төлөвших, Хайр дурлал, гэр бүл, Дунд болон ахимаг нас, Үхэл, амьдралын төгсгөл

Зорилго

Хөгжлийн сэтгэл судлал хичээлээр оюутан хүний филогенез хөгжил, мөн онтогенез хөгжлийн хувьд эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн амьдралын турш дахь тасралтгүй динамик хөгжлийг төрөл бүрийн онол хандлагын үүднээс тайлбарларуудтай танилцаж, харьцуулан мэдлэг бүтээнэ. Ингэхдээ насны үечлэл тус бүр дээр бие махбод, танин мэдэхүй, нийгэмшил гэсэн 3 үндсэн айн хүрээнд ерөнхий хөгжлийн зүй тогтлын зэрэгцээ тухайн насны хувьд онцлог хөгжлийн үзэгдлүүдийг тухайлан судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC223
Багц цаг: 3

Товч агуулга

Сэтгэл зүйн зөвлөгөөний судлагдахуун нь сэтгэл зүйн зөвлөгөөний үндэс, сэтгэл зүйн зөвлөгөөний онол арга зүй, сэтгэл зүйн зөвлөгөөн дэхь орчин цагийн асуудлууд, сэтгэл зүйн гэмтэл траума ба хямрал, сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн техник, сэтгэл зүйн зөвлөгөөний ёс зүй ба зөвлөхийн үүрэг, үйлчлүүлэгч төвт сэтгэл зүйн зөвлөгөө, экзистенциал сэтгэл зүйн зөвлөгөө, зан үйлийн сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн сэтгэл зүйн зөвлөгөө, психоаналитик сэтгэл зүйн зөвлөгөө, танин мэдэхүйн бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө, бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө, донтолтын сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг авч үзнэ.

Зорилго

Сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарсан хувь хүн, хүүхэд, гэр бүлийн хүмүүст эерэгээр нөлөөлөх, асуудлаа шийдвэрлэхэд туслах, зөв шийдвэр гаргахад чиглүүлэх, амьдралын зөв дадал зуршилтай болоход сэтгэл зүйн зөвлөгөөний арга техник, зарчмуудыг оновчтой хэрэглэх ур чадварт суралцах нь хичээлийн гол зорилго юм. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний арга техникийг танин мэдсэнээр онолын мэдлэгээ хэрхэн ашиглах талаар олон талын мэдлэгийг өөртөө бий болгоно. Хичээл нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үүнд: 1. Хувь хүний болон гэр бүлийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, зөв оновчтой арга замыг олоход хэрхэн туслах вэ? 2. Хувь хүний асуудалд сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн нөлөөлөх вэ? 3. Хувь хүний асуудлыг зан үйлийн аргаар хэрхэн өөрчлөх вэ? 4. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хэрхэн сэтгэл судлалын судалгааны арга, оношилгоо, туршилтыг хэрэглэх вэ? 5. Сэтгэцийн эмгэг болон сэтгэл зүйн төрөл бүрийн өвчнүүдийг хэрхэн оношлох вэ? 6. Психоаналитик, гештальт, хүмүүнлэг сэтгэл судлалын аргуудаар хэрхэн хэрхэн сэтгэл зүйн зөвлөгөөг явуулах вэ?

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сст
Индекс: PSYC201
Багц цаг: 3

Товч агуулга

Ерөнхий сэтгэл судлал 201 нь сэтгэл судлалын шинжлэх ухааны удиртгал асуудлууд болон хүний зан үйлийг судлах судалгааны аргуудын талаар мэдлэг эзэмшихэд чиглэгдэнэ. Хүний зан үйлийн илрэлүүд болох сурах, сэрэл ба хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, сэтгэхүй, хэл яриа, сэтгэлийн хөдөлгөөн, стресс, сэтгэлийн тэнхээ ба хандлага, сэтгэцэд нөлөөт бодис, хүний хөгжил, бие хүний хөгжил ба хүмүүсийн сэтгэл зүйн бодгал хувийн ялгааг зэрэг асуудлуудыг судална.

Зорилго

Суралцагчид сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун, судлах асуудлыг дэлгэрүүлэн, танин мэдэхүйн процессыг судалсан судалгааны үр дүн, тэдгээрийн өдөр тутмын хэрэглээг судалснаар сэтгэл судлалын мэдлэгээ улам гүнзгийрүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар