МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Active Campus – 2025: A Comprehensive Program to Promote the Physical Fitness and Health of Faculty and Staff
Бүртгэлийн дугаар: P2026-5094
Санхүүжүүлэгч: national university of mongolia, business school
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2026.03.01 - 2026.05.25
Захиалагч: монгол улсын их сургуулийн бизнесийн сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

МУИС-ийн Бизнесийн сургуулийн дотоод санхүүжилтээр хэрэгжих “ACTIVE CAMPUS–2025: Багш, ажилтны бие бялдар ба эрүүл мэндийг дэмжих цогц хөтөлбөр” нь их сургуулийн багш, ажилтнуудын биеийн тамирын боловсрол, бие бялдрын хөгжил, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд чиглэсэн цогц төсөл юм. Багш, ажилтнууд их сургуулийн орчинд болон ажлын бус цагаар бие даан болон хамт олноороо биеийн тамирын дасгал, спортоор тогтмол хичээллэснээр эрүүл чийрэг бие бялдартай байх, ажлын ачааллыг үр дүнтэй даах, стрессийг зөв зохицуулах, өөрийгөө хөгжүүлэх дадал хэвшлийг төлөвшүүлэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа уг төсөл нь багш, ажилтны эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн бодит ач холбогдолтой юм. Орчин үеийн нийгэмд суурин амьдралын хэв маяг, оюуны ачаалал ихтэй ажлын нөхцөл нь хөдөлгөөний дутагдал, стресс, ядаргааг нэмэгдүүлж байна. Иймээс багш, ажилтнуудад зориулсан зохион байгуулалттай, хүртээмжтэй, тогтвортой хэрэгжих биеийн тамир, хөдөлгөөний хөтөлбөрийг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. “ACTIVE CAMPUS–2025” төсөл нь энэхүү хэрэгцээнд тулгуурлан хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, бие бялдар болон сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулах зорилготойгоор боловсруулагдсан. Төслийн хүрээнд багш, ажилтны бие бялдрын суурь үнэлгээ хийх, спорт, хөдөлгөөний клубүүдийг зохион байгуулах, эрүүл хооллолт, стресс менежмент, сунгалтын богино хөтөлбөр, эрүүл дадал хэвшлийг төлөвшүүлэх сургалтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, ажлын бүтээмж, эерэг ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой юм.

Abstract

“ACTIVE CAMPUS–2025: A Comprehensive Program to Promote the Physical Fitness and Health of Faculty and Staff,” funded internally by the Business School of the National University of Mongolia, is a comprehensive project aimed at supporting physical education, physical development, and a healthy lifestyle among university faculty and staff. Through regular participation in physical exercise and sports—both individually and collectively, within the university environment and during non-working hours—faculty and staff will have the opportunity to maintain good physical fitness, effectively cope with workload demands, manage stress appropriately, and develop habits of self-improvement. In this regard, the project holds practical significance in promoting the health and well-being of faculty and staff. In modern society, sedentary lifestyles and intellectually demanding work conditions have contributed to increased physical inactivity, stress, and fatigue. Therefore, there is a growing need to implement structured, accessible, and sustainable physical activity programs for faculty and staff at the institutional level. The “ACTIVE CAMPUS–2025” project has been developed in response to this need, with the aim of increasing physical activity levels and improving both physical and mental health. Within the framework of the project, it is planned to conduct baseline physical fitness assessments of faculty and staff, organize sports and physical activity clubs, and implement training sessions on healthy nutrition, stress management, short stretching programs, and the development of healthy lifestyle habits. This project is of significant importance in promoting the health of faculty and staff at the Business School of the National University of Mongolia, as well as in enhancing work productivity and fostering a positive working environment.

Түлхүүр үгс:
Биеийн-тамир
Бие-бялдар
хүний-эрүүл-мэнд




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар