Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү судалгаагаар бид мэдээллийн технологид оруулж буй хөрөнгө оруулалт нь компанийн үр ашигт хэрхэн нөлөөлж буйг банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)- уудын тоон мэдээнд үндэслэн тооцоолохыг оролдлоо. Энэ тооцоог хийхийн тулд 465 ББСБ-ын 2013-2019 оны 2,479 санхүүгийн тайланг ашиглан тогтмол нөлөөний загвараар үнэлэхэд мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт нь орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах нөлөөтэй байна гэсэн үр дүн гарсан.